Их сургуулийн гудамжинд би хайртай
Ихэл дотно санагдах нандин бүхэн минь
Энэ л цэг дээр оршдог
Хажуугаар зөрөх ихэмсэг охид нь
Хачин их санааширлыг минь аваад оддог
Бага тойруугийнхаа
Багахан энэ гудамжинд би хайртай
Бага гэлтгүй их зовлонг минь тээдэг учраас
Сэлбийн гүүрэн дээр зогсоод
Сүүрс алдан алхах үдшээр
Дотуур байрных нь гэрлүүд нэг нэгээрээ асахад
Дотночилж нандигнасан судар мэт
Хавар намарт солигдох
Доод ангийнхаа охидод ч хайртай
Сэм сэмхэн санаа алдах мэт
Сэвсгэр үүлсийн манан адил
Их сургуулийн үймээнт гудамжинд би
Ихийн их хайртай
Их сургуулийн бүх найз нартаа зориулав
Minii zaluu nasnii urlan
ReplyDeletebvx l zuils endees exelj end togsono kke
ReplyDeleteСайхан блог нэг нээгдсэн гэж дуулаад зориуд оров. Шүлэг бүрдээ энэ мэт тайлбар хийх чинь зүгээр юм шүү?
ReplyDeleteгэхдээ ихэдвэл дэмий л дээ?
ReplyDeleteix bayrlalaa zovlogoo sanamjiig tani oi uhaandaa martalgui copydood pasteljixlaa kke
ReplyDeleteшүлэгнээсээ илүү бичсэн сэтгэл чинь таалагдаж байна. тийм сайхан дурьдатгал сэтгэлдээ тээсэн хүн илүү сайныг бичих байх гэж бодсон байж мэдэхл юм. юутай ч бодож үзнэ биз анд тинь
ReplyDeleteСэм сэмхэн санаа алдах мэт
ReplyDeleteСэвсгэр үүлсийн манан адил <3