Tuesday, March 24, 2015

19-н цаг 00-минутанд үзэл санааныхаа лаборторд шинэ сэргэг мэдрэмж, өнгө үнэр, ая аялгууг цаг алдалгүй үйлдвэрлэж зүрх сэтгэлээ хөглөж явдаг хүмүүс саяхан шинээр нээгдсэн "Crocus event hall"-д цуглацгаажээ. Тэндээс аз жаргал, эрч хүч, их хотын соёл, загварын ертөнцийн шинэ чиг хандлагууд мэдрэгдэнэ. Зөрөн өнгөрөх хүн зоны урсгалыг ажин зогсонгоо коктейль шимэх үзэсгэлэнт бүсгүйчүүд түүнийг гарч ирэхийг хүлээн нам жим. Эргэн тойрон дахь хүмүүсийн байр байдал хийгээд уур амьсгал нэг нэгнээ хүндэлж буй нь аргагүй  үнэнч фенүүд нь цугласныг илтгэнэ. Тоглолтын зар товлогдосноос хойш олны дунд шуугиан дэгдээж уур ундууцал, эгдүүцлийг зэрэг төрүүлсэн тасалбарын хэт өндөр өртөг. 100.000-VIP 1.000.000. Монголын өнөөгийн эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед дээрх тоо тэнгэрт хадсан үнэ мөн ч тэр үүнээс огт айсангүй. Олон нийтийн сүлжээ, цахим хуудас, твиттер нүүр номоор дүүрэн наргиа маазрал. Гэхдээ тэр энэ өндөрлөгт хүрэх гэж их зүтгэсэн. Олон жилийн шантрашгүй мэрийлт, хүсэл тэмүүлэл зэргээрээ тэр өөрийн байр суурийг урлагийн ертөнцөд тодорхойлж хүлээн зөвшөөрүүлж чадсан нэгэн. Хувьдаа зрителээ дүүргэж чадах болов уу? гэсэн бяцхан айдас өмнөөс нь санаа зовход хүргэж байсныг нуух юун. 8-н цаг 30-н минут Никитон хамтлагын тав дахь цомогт орсон "ҮҮЛЭН ҮСТ" дууны ая эгшиглэн тайзны гэрэл асав. Хүмүүсийн орилолдох дуу хамтлагаа тайзан дээр хүлээсэн гурван жилийн хүлээс эхнээсээ тайлагдаж эхлэх шиг . Миний мэдхийн үгнээс гадна хөгжмийн агуулгаараа рок попын ертөнцөд 9-н минут 16-н секунд үргэлжилдэг  дуу зөвхөн түүнийх билээ. Арааас нь 8-н минут 57-н секунд үргэлжилдэг Үүлэн үст агаарт хөвсөөр араас нь ахыгаа дэлхий дээр буулгаад өг, яагаа ч үгүй, терминал 12 дуунууд эгшиглэж үзэгчид сэтгэл хөөрлийнхөө дээд цэгт хүрснийг олон жилийн туршилгаараа мэдэх мань хүн Babyhttps://www.youtube.com/watch?v=oxyTYyfkZyA гэх зөөлөн намуухан дуу руу шилжүүлж дөнгөв. Гэвч энэ бяцхан заль удаан үргэлжилсэнгүй араас нь Ice top хамтлагийн Манлайгийн хамт Зэмсэг дуугаараа шүршиж эхлэв. https://www.youtube.com/watch?v=ajFXLHTEjPI
Галлаад гадагшаа
Тэгээд дотогшоо
Надад гар буу явж байгаа
Сумтайгаа бэлэн байгаа
Миний далавчтай үхлүүд гэсэн үгс цацагдаж суманд нь хордсон нөхөд гараа өргөн НИКИТОН гэж хүч түрэн хашгирсан нь их тулаанд ялсан баатар дайны олзоо харан баясаж буй мэт сэтгэгдлийг төрүүлэв. Урлагийн бид бүхний эрхэмлэж явдаг хүндэлж биширч явдаг зүйл яах аргагүй алтан тайз минь байдаг билээ. Тайзаа хүндэлж тайз дуугаа дуулая хэмээн ёслож үзэгчидээ мөн хамтлагийнхнаа танилцуулхад Univers best songs наадмын шилдэгүүд болох Төгөлдрийн Солонго, Чинбатын Саран, Баянаагийн Болроо нар бакал хийхээр гарч ирсэн нь үзэгчдийг доргиовhttps://www.youtube.com/watch?v=K3JZZzc7iMg. Тайз дуу өндөрлөх явцад түүний ээж Г.Чулуунхишиг цэцгийн баглаа барьсаар гарч ирэхэд Соёл-Эрдэнэ хамтлагт хөгжимчин хийж явсан Батсайхан агсныг эргэн дурсахгүй байх аргагүй санагдлаа гэж 1995-онд Соёлын төв өргөөнд 2999-н төгрөгөөр тоглолтыг нь үзэж суусан ээж минь 20-н жилийн дараа үзэж буй сэтгэлээ илэрхийлж чихэнд шивнэхэд огшил омгорхол түүнийг хайрлах сэтгэл нэгээр нэмэгдэв.


Адууныхаа хүрээгүй газар унага нь хүрдэг
Аавынхаа хийж чадаагүйг хүү нь гүйцээдэг гэсэн ардын мэргэн үг байдаг шиг түүнд нөлөөлсөн СОЁЛ-ЭРДЭНЭ хамтлагийг ч бас мартах учиргүй билээ. https://www.youtube.com/watch?v=HIp7Q-jjb_g
Тоглолт ерөнхийдөө тэг дундаа орсон үед 90-д он руу бүгдээрээ аялая гэж тэр хэлэв.
80-с 90-д оны үед хорь шүргэж явсан залуус уухайлан хашгирах нь тэр. Хэн тэр саяаар нь үзхэв дээ гэж олон хүн бухимдаж байсан бол энэ өдрийн зрителийг дүүргэсэн эрхмүүд салбар салбартаа манлайлж буй элитүүд харагдсанд талархмаар. 1920-д оны тэртээ анхны долоогийн нэг Солийн Данзан уриалж байсан даа " БАЯЖИГТУН" гэж. Өөрийн хүсдэг таашаадаг зүйлдээ харамгүй мөнгө зарцуулж чадаж байгаа олигархагуудыг хараад гоё л санагдсан. Тэд ч бас түүн шиг л мэрийсэн хөдөлмөрлсөн болхоор үр шимээрээ кайп авч сууж чадаж байгаа нь сайхан. Нэг л амьдрах насанд ер нь юу хүссэнээ л хийж байвал. \Бусдыг гоочилдог, юу ч хийж чадахгүй сураг ч  үгүй, зураг ч үгүй, дүр ч үгүй хүмүүст хандаж хэлхэд мөн тоглолтын үнээс шалтгаалсан хоёр тоог сонсоод цочиролд орсон хүмүүст бусдын үг бидэнд хамаагүй дууг сонсохыг зөвлөе\

Чамд би дуу. Энэ дууг анх сонсож чихээ бүрэн даатгуулсан арван жилийн сурагч ахуй цагаасаа түүнийг сонсоод 10-н жил өнгөрчээ. Firari минь хэзээ ч бүү бинзен чинь дуусаг.Саяхан төрийн соёрхолт дуу болсон Хонхны дууг дуулагч С.Цогтсайхан агсны үг намайг дуудаач \https://www.youtube.com/watch?v=j1qNxev7o0o\ дуугаа дуулая гэхэд хүмүүсийн орилолдоон золтой л тэр газрыг нураачихсангүй. Араас нь би чамд мерсэдэнс бенз, \https://www.youtube.com/watch?v=Q1JVaVjaFns\ цамцаа тайл ,\https://www.youtube.com/watch?v=uDQ76PcG4rA\ микрийнхэн \дуунууд дуулагдсаар тоглолтын дунд хэсэг шувтархад бүгдээрээ 15-онруугаа эргээд бууцгаая гэж тэр орилсоор Чи минийх\https://www.youtube.com/watch?v=fy0UxRUiclU\ дуу хосуудыг суудлаас нь өндийлгөж зарим хүмүүсийн нулимсыг барав. Никитон дуулж байна дуун дээр фен группын залуус зрителийг утгаар нь чимэх үесэд хөөрхөн хүүхэн аяны шувууд ар араасаа эгшиглсээр нэгэн дуун дээр ирээд гацав.


НИКИТОН хамтлагын ФЕН группын залуус 2015.03.18-н
Нулимстай гараараа.........НАНДИН ШҮТЭЭН. Үзэгчид дуулж Баачка зөвхөн төгөлдөр хуураа дараастай. Агаарын хэм цельсийн хэдэн градуст хүрчихсэн байгааг халууныг хэмжидэг багаж хэрвээ ашиглавал багаж нь эвдэрхээр. 9-р ангидаа аяыг нь зохиож байсан гэгддэг Янаг цэцэг нь  төд удалгүй эгшиглчихэв. Ингэж болно гэж үү? Тайз харанхуйлж нам гүм. Хүмүүсийн уйлсан догдолсон, уяарсан мэдрэмжүүд. Түүнийг дахин орилсоор хамтлагтай нь гаргаж ирлээ. Аяз ая дээр бөмбөрчин Золбоо гайхамшигийг үзүүлсээр Халуун элгэн нутаг дуу \https://www.youtube.com/watch?v=cg1WVua5OzU\танхимыг бүхэлд нь босгосноор тоглолт ийнхүү шувтрав.

Firari минь бинзен чинь хэзээ ч бүү дуусаг. Ахин хэзээ тоглох өдөр ирнэ тэр хүртэл бүү өөрийгөө унтраагаарай.Нармаалдалгүй асдагт чинь замын түгжрэлд зогсдоггүйд чинь, их иддэгт чинь, сэлбэг нь элбэгүүд шиг хаа сайгүй халтвар болж явдаггүйд чинь, хайртай шүү!

No comments:

Post a Comment