1. Ганцаардал минь
Ганцхан хувь цээж зураг шиг
Орь гэнэхэн хүсэлдээ туниад
Оройтож гэртээ харьж
Аавдаа зэмлүүлэх, санаа алдалт юм
2.Ганцаардал минь
Ганцхан чиний төлөө
Амьдын энэ хорвоод
Аз жаргалаар сэтгэлээ дүүргэх
Хамгийн тод ариусал юм
3. Ганцаардал минь
Ганганасаар
Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын
Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд
Нулимсаа хатамжлах их өмрөлт юм
4. Ганцаардал минь
Гансрах сэтгэлээ дөнгөж суллаад
Шүлгийн дэвтрээ дэлгэж
Шинэ биш хуучин шүлгүүдээ
Дахин хуулах хүсэл минь юм
5. Ганцаардал минь
Ганц л олдох амьдралдаа
Мөнхөд залуугаараа оршиж
Мөрөөдлийнхөө хуудсыг зузаатгаж
Үүрд орших амьдрал минь юм.
.........................................................2010.10.28 МУБИС
Ганцаардах гэдэг өөрөө хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн их амар амгалан өөрийгөө аргадах бас түүндээ удаан зовнихын хэзээ илааширах нь мэдэгдэхгүй ямар ч,сайн эмч мөн ямар ч сайн эм анаагааж чадахгүй тийм л эгэл нандин зүйл мэт санагддаг. Тэхдээ Ганцаардлыг би шүлэг бичдэг найз нартайгаа байхдаа хамгийн их мэдэрдэг. Тэдэн дундаас хамгийн их ганцаардаж бүүр ганцаардлыг туниж өөрийгөө аргадуулах гэж урин дууддаг хүн бол яахын аргагүй Орсгой шүдтэй, оготор нуруутай Гүйцэтгэгчийн Оргилболд. Ямар сайндаа л тэр Монголын Зохиолчдын эвлэлийн арван номын уралдаанаас шалгарсан бүтээлээ "Төгөлдөр эртийн гунигшил гэж нэрийдхэв дээ". Бөхөнгүй алхаж тамхийг нэг сорохдоо их л учиртай удаан гүн зовнилтой сордог түүнийг найз "Ядамсүрэнгийн Баяраа" нь хүртэл зориулж бичсэн шүлэгтээ
"Бүрэг нүдэндээ гуниг асаан цэцэлсэн", гэж шадалхав дээ. Тэр урсан одох цаг гээч зүйлийн цохилтыг цагийн зүүнээс хурдан мэдэр ч басхүү дураа хүрэхдээ зогсоож гэнэн инээмсэглэлээ хэнд ч зориулж чадна. Энэхүү шүлгийг би түүнд зориулж бичээгүй ч түүний хажууд нэг агаараар бүгтхээн амьсгалж байхдаа бичсэн юм. Харин түүний нүд нь л бичих сэдлийг минь өдөөж өгсөн гэхэд болно. Тэгээд дэвэрсэн сэтгэлээ анагаах гэж МУБИС-ийн танхимаас усандаа яарах адуу шиг цахилж утаа униараа удаааан удаан сорсонсон. Дахиад л гуниг мэт ситпони нүдэнд нь тодроод ирнэ. Тэрийг нь харсаар байж л чамд зориулж шүлэг бичиж чадахгүй өдийй болтол яваа юм. Тэхдээ сайн сайхан санаандгүй ирдэг шиг инээмсэглэн амьдарч байгаа цаг хугацаан дор бичнээ бичнэ. Санаа нь чиний хэлдгээр их ойрхон байна.........Нэн шинэ үеийн яруу найргийн Анталоги хүртэл Чиний бүрэг нүдтэй эгц хараагүй зургаар эхэлж байгаа шүү. 13-н цагт Интер номын үүдэнд тамхиа баагуулааад л угтах байх даа чи.
hahhahahah
ReplyDeletemuu sdaa chin blogooo sekund tutamd shinechilj baih shiw dee
kkkkkkkkkkkkkke
zugeer zugeer anhandaa tegdeg l yum
shunu hurtel untaj chadku8u blog entree zuuudldiin
kkkkkkkkkkkkkkkke
хахаха гар нтр өвдөөд байхийн юм бичсээр байгаад хаха
ReplyDeletetegne tegne arga gui
ReplyDeletehahahahhahahahaha
harin ch gaigui bn
bur lalriin yum olon bolno ter bugdiig tesej garah heregtei and mn
Ганцаардал минь
ReplyDeleteГанцхан хувь цээж зураг шиг
Энэ улмаа хаана байна аа.
xotold avgai avsan gseen 50n ymaa 5n svvnii vneetei ooroosno 5 egch kke
ReplyDeleteГанцаардал минь
ReplyDeleteГанганасаар
Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын
Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд
Нулимсаа хатамжлах их өмрөлт юм...сайхан мөртүүд
ix bayarlav tanias iim ugnelt avna gdg chine borjoom xiideg stakaan avsantai = zuil shvv kke
ReplyDeleteГанцаардал гэж гансралаар дүүрэн жаргал...ганцаардал чэнь нэг бодлын өөртэйгөө тухтайхан шиг нэг ярилцаж болох, хүмүүсийн амьдралаас тасраад жоохон ч гэсэн өөртөө зориулж амьсгаа авах орон займ шиг санагддээшд. хааяа нээх цаг гарган байж ганцаарддийн би...үе үе тэгжийж л нэг өөртөө "алганы амт", эсүүл урмын үгийн аль нэгийн хэлээд дуусгана даа ганцаардал гэгчээ...
ReplyDeleteөө нээрээ шүлэгч хүү гуай яагаад манай Даашка ахын ГУНУгаар гарчиглачаа вээ блогоо..өөрийнхөө юмаар гарчиглаач хө
ReplyDelete