Үгсийн цэцэрлэгт өсөн торнигч өт хийгээд
Гэрэлт цох мэт шүлгүүд минь
Шарилынхаа чулуун дээр нартай хамт гэрэлтэх
Шартай омогтой, сэтгэлийн тэнхээгүй явсан
Анхил залуу насны гэрэл гэгээнүүд минь
Өвгөд болоод эмгэд болохын цагтаа
Өөр зүйл олныг бодолгүй
Амиа хорлоорой-Миний шүлгүүд
Жир биш, ер биш
Ганцаардлын нэг л дулаахан хөнжил рүү
Ганц ширхэг мэрэгч амьтан шиг шургаж ороод
Хөнжилөө бөх гэгч нь хучиж аваад
Тэр чигтээ нам унтахсан
Нэгэнт л тэр чигтээ унтаж байгаа юм чинь
Нэг тийм жаргалтай, эсвэл гунигтай
Ямар ч байсан хүн уйдахааргүй
Богино хэмжээний өнгөт хальстай
Гоё зүүд зүүдлэх юм байна шүү
Тэгээд тэр зүүдээ диваажин гэж нэрлэнэ.
.........................Тэр дугуйлан дээр гар барилгүй хэн хэнийгээ анасан гэрэвшсэн харцаар ширтэх төдий болоод л салцгаав.
2009 он 12.08 Хайрын шүлгийн “Цагаан уул наадам-12
Тэгээд л бүх юм цаг хугацаатай болсон хойно, гарахдаа бие биенээ түшээд л дараагийн нэгдэл дээр уулзахаар болоод хэн хэнийгээ хэзээ эртнээс мэддэг мэт, анх удаагаа гар барин Их сургуулийн гудамжнаас гэр гэрийн зүг хөдөллөө.
Дараагийн нэгдэл:
Нойл орох урт кордоороор алхаж явахдаа хэлсэн амандаа хүрдэггүй амны салиа нь арилаагүй бацаан ирээгүй байх шив дээ гэсэн шүү юм бодон нойлын өрөөнд тулаад хаалга онгойлготол мань хүн. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэг шиг ирчихсэн байлаа. Харин энэ удаа тайван утаагаа суунаглуулж хоёулхнаа хорвоогийн элдэв бусыг ний нуугүй чалчлаа. Тамхи ч ахиухан байдаг нь аштай юу даа.Тэгсэн гэнэт ярьж байсан яриагаа таслаад нээрээ гээд их чухал царай гарган цүнхээ ухаад “Утга зохиол урлаг” сонины сүүлийн дугаарыг үзүүлэв. Чи бид хоёрын шүлэг хэвлэгдсэн гээл шав шар шүдээ яралзуулах нь хав хар царайнд нь цохиноо гэдэг ванилий.
Гутгаар байр эзэлсэн өөрийнхөө шүлгийг уншлааа
“Бороотой өдрийн таталбар”
Хар нүдэн чамайгаа хайрлахын дээдээр хайралсан
Халамцуу сэтгэлийн хүлээснээс алдуурч одсон
Хайлган тэр зүрхний минь шарх
Хаяаггүй захиа болж чам руу ниссэн
Нисэж явахдаа олон дурлалт хосуудыг харсан
Нэг нэгнээ хайрлаж хүндэлж байгаа нь ямар гоё гээч
Норчихсон байгаа биз захиа чинь
Нойтон сормуусаа дэвхэд нь асгарсан
Бурханы мэлмий чийгтүүлчихсэн юм
Бодолд минь чи үзэгдээд
Болсон болоогүйн хооронд зүрх энэлээд
Богд уул цайраад намар цаг иржээ
Хэсэгхэн зуур шаргалтан ээсэн нар
Хэзээ ч юм бүү мэд үүлэн цаагуур орчихож
Магадгүй энэ бурхан бид хоёрын
Мөнхийн бус ч цаг зуурын байгаагүй дурлалд
Уярсандаа урсах нулимсаа эгштэл
Уйлах гэж байгаа нь тэр
Дуслууд нэг нэгээр асгарсаар ...........гээл үнэн лүмпэн пастух юм уншчихсан байдгийн. Харин тэр
Чиний жимснийх шиг амттай тансаг уруулаар
Жинхэнэ аз жаргалын хөгшин дарсыг амталж үзэхсэн
Чиний нүгэлд дурладаг сэтгэлээр
Чимээгүй хүйтэн сарыг насан туршдаа харахсан
Хүмүүсийн дунд хүмүүс шиг амьдарч
Хүүхдүүдээ том болцгоохыг харах гэж
Хүсэл мрөөдлөө нэг нэгээр нь биелүүлээд
Чиний жижигхэн хөөрхөн гарыг атгаад
Жирийн л нэг амьдралын зовлон дундуур алхахсан
Намайг бодуул уртай санаа хөнгөн сайхан шүлэг. Түрүүн л ирсэнийг нь мэдээгүй байж амны салиа нь арилаагүй бацаан гэж Хоёрдугаар курсын ахын сэтгэхүйгээр дотроо омгорхож байсан би өөрөөсөө ичих хэцүү гэдгийг биеээрээ мэдэрч билээ. Тэр өдрийн ч нэгдэл сайхан болсныг хэлхүү андтайгаа улам дотнослоо.
Дотносол тэврэлт болохын үлгэр:
Тэгж явсаар хаврын турьхан эгшигт салхи арай ч жавраа буулгаагүй түрүү жилийн хавраар Налайхад түүний танил ах Банзайн Хүрэлтогоо найрагчийнд очиж нохой гурав харагдтал өөрсдөө хоолойгоо сөөтөл шүлэг бүтээлээ уншицгаан түүний шүлгэн дээр гардаг шиг шөнийн 03 цаг 29-н минутын үед хашааных нь гадаа од ширтэнгээ сарьжхаад орхынхоо алдад Жамуха Тэмүүжин хоёр шиг халуун дотноор тэврэлдэж байжээ. Улам гүн баттай болсон залуу насны ариун нандин үехрэл минь яван явсаар цаг минут тутамд хэн хэнийхээ дотор орсон юм шиг сайн мэдэцгээдэг боллоо. Тэр нь ч нуулгүй хэлхэд анхны гэрэвшингүй, томоогүй юм санаагүй харцнуудаас минь хэцүүг авчирч байлаа. Тэр хавраа Монгол улсын боловсролын их сургуулийн үүдэнд тоглоом маань шоглоом болж гар зөрүүллээ. Тэхдээ л тэр дороо л эвлэрнэ, дараа нь дахиал барилцана. Түүний хамт явхад хамгийн их ярьдаг зүйл нь хотод байртай болохсон гэж ярина. Тэгж ярихдаа үнэн голоосоо санаа алдана. Мөрөөдхөд мөнгө төлөх биш миний найз хэлээд байдгаараа Батхуяг багшийн гэрийн хойно шинээр баригдсан байрны түлхүүрийг атгаад найзуудыгаа гэртээ оруулхад найз нь цонхоор нь хамгийн түрүүн доошоо харахдаа яг энэ замаар багшийнх руу ордог тээ чи дандаа л энд байр авна гэдэг байж билээ гэж хэлхэд хүн болсон хойно наад тугалан нүдэнд чинь нулимс бүрэлдээд бантсандаа нэг юм байгаа задалхуу гэх байхдаа.\Ха ха\
Тэхдээ байраа автлаа Унасан газар, угаасан ус болох Хөтөл тосгондоо ирж очин биднийг мөрөөдөөд хэвтээд байна гэдэг чамд ч хэцүү надаа ч хэцүү. Санаад байгаа учир ирэх өдрөө жаахан нааш нь болгож сунгаарай Анд минь. Энэ янзаараа маргааш өглөө Драгоноос маргаашийн суудлаар хөдөллөө шүү мань чинь.
Жич: Ирээдүй чухам яаж үргэлжлэхийг мэдэхгүй байна. Энэнээс урт юм бичиж болох л байлаа. Тэхдээ л чадлынхаа хэрээр чилээсэн байх гэдэгт гүнээ итгэнэм. Жинхэнэ нөхөрлөл үхсэний дараа ч үргэлжилдэг.
Хүндэтгэсэн: Монголын уран зохиолын “ШИНЭ ҮНЭР” бүлгэмийн отгон гишүүн САЙНЖАРГАЛЫН НАЧИН
2010.01.15
Яасан урт цусав... Нээрээ хэдүүлээ Хөтөл явах уу?
ReplyDeleteНээрээ Драгоноос суудал явдаг болоо юу хаха
ReplyDeleteХарин ч товч тодорхой бичсийн бусуу...Нөхөрлөх тухай ярьж суухаас илүүтэй амталж суух нэн сайхан...Та хэд ч тийм гэхийн аргагүй сайхан нөхөрлөдөг...
ReplyDeletehutld irj bolkuu ee bi amarbayasgalantad baigaa
ReplyDeleteminii tuiliin zorilogo bol hotod bairtai boloh.
ReplyDeletehahahahahhahaha
arai getruulj baigaan bishuu hugshuun
tegeed bas.... zaza daraa helii
ReplyDeleteneg shoniiin amrag buyu Barhasaag avgaigaa bolgoh haha
ReplyDeleteбишээ нөгөө у гаар эхэлсэн охин яалаа. Дашрамд Начинд лав иймэрхүү төрлөөр дагнан бичих давгүй авьяас харагдана. Момо
ReplyDeletesaihan hair gej baidag yum
ReplyDeleteoldvol tuuniigee buu aldaarai
ha ha
Aan u-g chine bayraa meddeg baihgui yu
ReplyDeleteХэхэ... Хурдан хавар болоосой...
ReplyDeleteHAVAR BOLHOOR HAIRTAI OXINIIHOO
ReplyDeleteXACHIN YANAGLANGU UNSELTIIG AMTLAAD
TUUNII DULAAHAN ZVRHNII NEGEEHEN ORON ZAID
OORIINHOO UURIIG ZASNAA KKE
shan bichjee.
ReplyDeletemash saihan bichsen bn.bas buh ym ni iluuch bish dutuuch bish goy bichijee.
ReplyDeleteхүмүүс!
ReplyDelete