Friday, September 2, 2011

 Энэ насны минь цор ганц анхдагч хэвээр орших эмэгтэй бол чи ....

Гунигыг минь хүртэл ариусгаж асгах
Есдүгээр сарын бороонд
Гудиггүй ихээр аашилсан чиний төрхөнд
Ертөнцийн тийм их ганцаардал оршдогыг мэдрээд
Өөрөөсөө ичихүйд
Ганихарсан чиний төрхөнд үхтэл атаархаж
Өнөөдрийг хүртэл, чамд татагдах
Ганцхан ширхэг, гэгээн хүсэл байна
Суунаглах янжуурын минь утаа хүртэл
Чамайг зураглаж байхад
Сураг алдраад миний амьдарлаас бүр мөсөн холдож
Чилсэн биений хөндүүр зовнилыг арилгаач дээ
Орших эс оршихуйн гэгээн чагтгаа зүрхэнд зүүж орхичихоод
Одоо болтол мартагдахгүй байгаа дүр төрхөө аваад
Гэрэл гэгээ цацруулсаар үүрд ирээч дээ
                                                                    ЧУЛУУНБААТАРЫН ХАЛИУНД......
                                                                             

3 comments:

  1. Ганихарсан чиний төрхөнд үхтэл атаархаж
    Өнөөдрийг хүртэл, чамд татагдах
    Ганцхан ширхэг, гэгээн хүсэл байна

    гоё!~

    ReplyDelete
  2. гоё жүүс авж өгөөрэй тэгүүл хэхэ

    ReplyDelete
  3. хаха яршигаа.... тэгээд ч ядаж ах нь дүүдээ авч өгдөг юм бгааз дээ...!!!~

    ReplyDelete