Жирийн бус чи бид хоёрын дурсамж
Яг энэ замын уулзвар дээрээс эхэлж
Жимийсэн уруулын чинь, усан цэнхэр давалгаанаас
Яахын ч аргагүй тор дүүрэн жараахайтай
Гэртээ харьсан
Харих замын минь уулзвар бүхэнд
Саяхан л уулзсан чиний дүр тодорч
Халгих усных нь чимээнээр
Саруул огторгуйн замилал
Гэлмэн зэлэмхэд
Зэмлэж хэлсэн олон үгний чинь
Асуултын хариуг
Зэрвэсхийтэл хардаг нүднээс чинь
Анхааралтай ажиглахад
Жил сарын тэртээд одсон зөрөгтөө
Ахиад л сэлсэн зүүд минь байж
Ямар сайхан шүлэг вэ хамаг дурсамж сэдрээгээд хаячлаа.
ReplyDeleteЖил сарын тэртээд одсон зөрөгтөө
Ахиад л сэлсэн зүүд минь гэж....
Дурсамж бүхний эхэллээс гүн их эмзэглэл төрнө.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteСайхан шүлэг байна. Нээрээ..эхлэлээс..гэж бичдэг байх.
ReplyDeletesaihan shuleg baina shuu. her baragiin hun barij chadahaargui medremjleg yum, ene shuleg.
ReplyDeleteсэтгэгдэл үлдээмээр санагдсан ч бодол цэгцрэхгүй нь ээ. Жил сарын тэртээд одсон зөрөгтөө Ахиад л сэлсэн зүүдээ санаад...
ReplyDeletehehe tsegtsleed jil sariin terteeh zvvdendee neg ochvol
ReplyDelete