Sunday, April 1, 2012
Сэтгэлээ чөлөөлөх гэдэг
Шүдэнз зураад лаа асаахын адилаар
Сэмхнээ бадамлан гэрэлтсээр
Шаргал туяагаар харанхуйг зүснэ
Урсах нулимс нь тогтооосон аяганы ёроолд цуглаж
Ямар нэгэн дүрсийг амилуулах нь
Угтаа асаасан хүний сэтгэл хөдлөл, бодол оюуныг
Яруу найраг адил нүднээ амилуулна
Яг л үзэгнээ гүйлгэнэж нэгэн мөрийг зурах агшин лугаа
Гэнэтийн учирлаар таарсан эртний танилууд тэврэлдэхдээ инээмсэглхэд
Яалт ч үгүй сэтгэл хөөрөн жингүйдэх шиг
Гарцаагүй бодлын долгист живүүлнэ
Тэнд гэвч завь сэлүүр
Тэнгэсийн шуурга, хөөсрөх давалгаа
Сөрөх салхи, сэлүүн агаар
Сэрдхийтэл цочих айдас
Ер юм бүхэн үгүй ч
Ердөө л хий хоосон агаар буй
2012.03.25-н Одон орон судлалын Хүрэл тогоот амралтын газар 8-р өрөө
Labels:
Шүлгүүд
Subscribe to:
Post Comments (Atom)
saihan shvleg bna. taalagdlaa
ReplyDeleteЗовлонгоо хуваалцах гэж шүлэг бичнэ
ReplyDeleteЗовлонгоо хуваалцах минь тийм сайхан
saihan shuleg bolj.unshihad taatai bailaa.
ReplyDeleteСэтгэлээ чөлөөлөх гэдэг
ReplyDeleteШүдэнз зураад
лаа асаахын адилаар
Сэмхнээ бадамлан гэрэлтсээр
Шаргал туяагаар
харанхуйг зүсэхийг хэлнэ.
Сайхан хэлсэн байна.
Тамхины хөшгилсөн хөх утаа
ReplyDeleteЭргэн тойрноо шингэн замхарах шиг
Төгөлдөр гүн санаа алдалтыг
Эхэр татан уужим амьсгалахдаа ойлгоном
Ойлгохын төдийдөө дахин нэгийг асааж
Үндсийг нь долоовор хуруугаараа жигд тогшиж
Үлдсэн хэсгийг нь ишинд нь тултал сорход
Оньсого дүүрэн асуултын тэмдгүүд нүднээ тодорном
Тодорсон тодорхой дүрсүүдийг
Барьж авах гэж алгаараа шүүрхэд
Баригдах барьцгүй хэрнээ
Танил дотноор хувцасанд минь шингэнэ
Шингэх үйл явцыг нь
Хэзээ ч ажиглаж чадахгүйгээр
Шаргал дөлийг ганцхан товшилтоор асаахад
Хав харанхуйд улалзах дөл нь хань болно
Ижил дасал болсон ийм нөхрөө
Зам зуурын хэн нэгнээс хааяа сураглаж
Заримтай нь нөхөрлөж
Ихэнхийг нь үүрд хаяж, инээмсэглэн алхахад
Хажуу дэргэд байх хугацаандаа
Халаасанд минь эсвэл
Халуун дотно ярианы даруулганд чи орлогдож
Хайр гэх үгийг уруулд минь зурнам