Sunday, April 22, 2012

үүрдийнх үү эсвэл цаг зуурынх уу гэж
үсээ цайтал, цайсан үсээ цагаартал
цамцныхаа товчыг унасныг анзааралгүй
цаг хугацааг хүртэл түр мартаад уджээ

яг л хуучны дурдатгал эхэр татаж
ихээ удаан хүлээлгэсэн бороо
ийм л нэг хуурай бодолд унаж хагарахнуу гэтэл
яалтчгүй цас л орсоор сэтгэл цантаана

4 comments:

  1. gadaanii bdalaas vvdsen shvleg vv bodloos vvdej tsag agaar deer doroolson shvleg vv? gj saihan asuult baina shvv kke

    ReplyDelete
  2. бодлоос үүдэж цаг агаар дээр дөрөөлсөн шүлэг...

    ReplyDelete
  3. хэхэ... яг ийм хэсэг үргэлжилсэн шүү нээрээ.

    ReplyDelete
  4. Үсэндээ салхи эрхлүүлэн алхаж явааг чинь
    Өчигдөр харлуу
    Өнөөдөр харлуу? Лолита

    Гэрэлт цацрагаар нар төөнөх мэт инээдийг тань
    Гэрийн чинь үүдэнд уржигдар сонслуу
    Нөгөөдөр чагнаж байлуу? Лолита

    .................ХЭЛЭЭЧДЭЭ..............

    Дуугүй бурхадын амирлангуй дүр адил
    Он жилүүд алслагдах тусам
    Дандаа анхныхаараа гэнэн мөрөөдлөө орхихгүй гэж

    ................ЧАГНАХСАН.................

    Хийл хөгжмийн утсыг хурууныхаа өндгийг хөндөн байж эггишлүүлээд
    Яаж ертөнц дахиныг нойронд нь умбуулжхаад
    Хэнгэнэтэл өөрөө санаа алдхыг чинь

    Шинэ жилээр өмссөн улаан даашинзныхаа загварыг чи өөрөө гаргаснуу?
    Хормойнд нь чамайг бүжгэлхэд миний зүүдлээгүй зүүдүүд хөвж
    Шаргал намрын зөрлөгөөр ганцаар зугаалах мэт санагдаж билээ

    Цахим шууданд түрүүлж юм бичихгүй бол
    Хэзээ ч хариу эхэлж өгдөггүй зангаа
    Хэдийд ч харин бүү гээгээрэй

    Цэхэлж эгцэлж хардаг бүхнийг мэдэхгүй ээ?
    Хар өнгөтэй лав биш нүднээсээ
    Хачин тунгалаг нулимс асгаруулдгыг чинь л мэднэ ээ

    Амьдардаг газрын чинь хавиар саяхан алхсаан
    Амандаа уйтгарт дууг чихэр шиг хүлхэж
    Тагтыг чинь, тэнгэрийн өнгөтэй сүлэн ширтэхдээ
    Тамхиныхаа цогонд дулаацаж
    Цас хаялсан өвлийн нэгдүгээр сард ирнэ гэж хэлснийг санаж
    Цас хаялсан өвлийн нэгдүгээр сард анх ном солилцож уншиснаа дурсхад
    Надаас гадна чамайг
    ИХ СУРГУУЛИЙН ҮЙМЭЭНТ ГУДАМЖИНД
    Нэгэн танхимд дөрвөн жил суралцсан
    Ирээдүйд хүүхдээ бүүвэйлж суух хонгорхон охид санаж буйг бодход

    Үсэндээ салхи эрхлүүлэн алхаж явааг чинь
    Өчигдөр харлуу
    Өнөөдөр харлуу? Лолита

    Гэрэлт цацрагаар нар төөнөх мэт инээдийг тань
    Гэрийн чинь үүдэнд уржигдар сонслуу
    Нөгөөдөр чагнаж байлуу? Лолита

    \2012.11.01 Их сургуулийн хичээлийн 4-р байрны хажууд Монгол давалгаа кафед\

    ReplyDelete