Сэтгэлд боссон энэ их хуй салхины эрч
Хэзээ нэг намжих болдоо гэж
Хэрэг болгож хэн нэгэн надаас гал асуух шиг
Санаан доторх цөөрөмдөө сэлж чадахгүй, хэвтсээр л байна
Магадгүй ус нь ширгээд, юу ч үгүй шавар болж үлдхээс нь өмнө
Борооны хэдхэн дусал амийг минь тэтгэж асгарахдаа
Маргааш ч гэсэн амьдрал үргэлжилнэ, тиймээс чи
Бусдын төлөө бус өөрийнхөө л хэмээсээр шивнэн, шимшрэн, шивэрнэ
Яг л зүүд сэрсний дараа хов хоосон агаарыг хий сэрэгтэй үлдээхтэй адил
Яруу найрагт дурлах, тийм л эрчимлэг хийгээд сул гэнэхэн долгионоор
Бие, сэтгэл, зүрх, бодол, оюун санаа цөмийг урсгахын тулд
Бичих гүн ёроолгүй ангалруу, нүдээ аниад,
сэтгэлээ дэрлээд, бодлоо цагаатгаад, зүрхээ чагнаад үсрэх л үлдлэээ
This comment has been removed by the author.
ReplyDeleteҮсрэх л үлдлээ... Бусад нь гүйцээ...
ReplyDeleteӨөр арга байгаа болов уу гэж ууг нь бодсон. Гэвч үсэрхээс өөр арга зам байхгүйн байна лээ
ReplyDelete