Monday, December 27, 2010
"Би нисэж байна"
26-нд Титаникт баруун гар чинь зүүн гарыг минь тавихгүй гэсэн юм шиг чанга атгасан өдөр
26-нд Титаникт чиний үнсэлтэнд би нам согтсон өдөр
26-нд Титаникт чамаас өөр эмэгтэй хүн байхгүй гэж бодсон өдөр
26-нд Титаникт чи ердийнхөөсөө даруу байсан өдөр
26-нд Титаникт чиний нүд намайг цоо ширтсэн өдөр
26-нд Титаникт чиний хэлэх үгийг бодолдоо уншсан өдөр
26-нд Титаникт чамайг мөнхөд залуугаараа оршигч гэдгийг мэдэрсэн өдөр
26-нд Титаникт чиний залуу нас мөрөөдлийн минь үнэртэй ижилхэн гэдгийг мэдэрсэн өдөр
26-нд Титаникт зүрх чинь цусаар булгилж гаднаа биш дотроо амьсгалж байсан өдөр
26-нд Титаникт чи бид хоёрын амьдрал далайн гүнд живсэн өдөр
26-нд Титаникт
Их л олон гуниг зүрхэнд хөвөрдөх юм. Тэр нь тэгээд цаг зуурынх хэрнээ хэзээ эдгэх нь мэдэгдэхгүй бөөн их сэжүүрийг, зүрхэнд зангидах нь асар хэцүү юм даа. Ойрд яагаад ч юм их сургуулийн гудамжаар алхах болгонд сайн сайхан нь өдөр ирэх бүр мэдрэгддэг нь болиод байх шиг. Яг Титаник уушийн газрын хажуугаар өнгөрөх болгонд. Тэнд өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 12.26-нд би хайртай хүнтэйгээ бүрэн тухтай сууж бас нэг мөсөн салсан өдөр. Тэгэхэд тэр минь зүүн гараараа баруун гарыг минь атгаж Анд найз Чулуунбаатарын Ууганбаярын шүлгэн дээр гардаг шиг Огтлолцох онцгой мөчийг асар ихээр бие биеэндээ мэдрүүлж билээ. Өнгөрөн одсон амьдрал бүхнийг чимж өгдөг зүйл нь дурсамж болж үлдхээс цаашгүй юм даа. Зүрхэнд гунигшиж бодолд харуусал төрүүлсэн тэр их гунигаа нулимс бүртээ хатамжилж,амьдрана гэдэг өөрөө сайхан зүйл юм. Тиймдээ ч бурхан хүн бүхэнд ижил тэгш эрх олгож хайр гэдэг зүйлийг хүн бүхэнд ижил тэнцүү хувааж өгсөн биз ээ. Тэр охиныг аньсгаа нээхэд нь хавар болж, сормуусаа дэвхэд нь зун сэрж, гэнгэнэтэл санаа алдхад нь намар хагдарч зүрх нь энэлхийн төдийд цас будардаг гэж би ойлгодог. Түүний үсийг салхи самнаж хийссэн хэсэгхэн үснийх нь үнэр надад лав хамгийн их мэдрэгддэг. Хорвоо дээр мартагддаг хуучирдаг юм гэж байдаг бол, тэр лав миний зүрх сэтгэлээс хэзээ ч өөрийн гэсэн өнгө төрх хэлбэр галбираа алдахгүй гэдгийг бурхан чөтгөр аль нь байсан ч би хэлэх болно. Яагаад гэвэл зүрхэн дээр минь хөлөөрөө шархалчихвий гэсэн мэт хөнгөн гишгээд гарсан болхоор тэр.
Thursday, December 16, 2010
Ганцаардал минь
1. Ганцаардал минь
Ганцхан хувь цээж зураг шиг
Орь гэнэхэн хүсэлдээ туниад
Оройтож гэртээ харьж
Аавдаа зэмлүүлэх, санаа алдалт юм
2.Ганцаардал минь
Ганцхан чиний төлөө
Амьдын энэ хорвоод
Аз жаргалаар сэтгэлээ дүүргэх
Хамгийн тод ариусал юм
3. Ганцаардал минь
Ганганасаар
Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын
Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд
Нулимсаа хатамжлах их өмрөлт юм
4. Ганцаардал минь
Гансрах сэтгэлээ дөнгөж суллаад
Шүлгийн дэвтрээ дэлгэж
Шинэ биш хуучин шүлгүүдээ
Дахин хуулах хүсэл минь юм
5. Ганцаардал минь
Ганц л олдох амьдралдаа
Мөнхөд залуугаараа оршиж
Мөрөөдлийнхөө хуудсыг зузаатгаж
Үүрд орших амьдрал минь юм.
.........................................................2010.10.28 МУБИС
Ганцаардах гэдэг өөрөө хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн их амар амгалан өөрийгөө аргадах бас түүндээ удаан зовнихын хэзээ илааширах нь мэдэгдэхгүй ямар ч,сайн эмч мөн ямар ч сайн эм анаагааж чадахгүй тийм л эгэл нандин зүйл мэт санагддаг. Тэхдээ Ганцаардлыг би шүлэг бичдэг найз нартайгаа байхдаа хамгийн их мэдэрдэг. Тэдэн дундаас хамгийн их ганцаардаж бүүр ганцаардлыг туниж өөрийгөө аргадуулах гэж урин дууддаг хүн бол яахын аргагүй Орсгой шүдтэй, оготор нуруутай Гүйцэтгэгчийн Оргилболд. Ямар сайндаа л тэр Монголын Зохиолчдын эвлэлийн арван номын уралдаанаас шалгарсан бүтээлээ "Төгөлдөр эртийн гунигшил гэж нэрийдхэв дээ". Бөхөнгүй алхаж тамхийг нэг сорохдоо их л учиртай удаан гүн зовнилтой сордог түүнийг найз "Ядамсүрэнгийн Баяраа" нь хүртэл зориулж бичсэн шүлэгтээ
"Бүрэг нүдэндээ гуниг асаан цэцэлсэн", гэж шадалхав дээ. Тэр урсан одох цаг гээч зүйлийн цохилтыг цагийн зүүнээс хурдан мэдэр ч басхүү дураа хүрэхдээ зогсоож гэнэн инээмсэглэлээ хэнд ч зориулж чадна. Энэхүү шүлгийг би түүнд зориулж бичээгүй ч түүний хажууд нэг агаараар бүгтхээн амьсгалж байхдаа бичсэн юм. Харин түүний нүд нь л бичих сэдлийг минь өдөөж өгсөн гэхэд болно. Тэгээд дэвэрсэн сэтгэлээ анагаах гэж МУБИС-ийн танхимаас усандаа яарах адуу шиг цахилж утаа униараа удаааан удаан сорсонсон. Дахиад л гуниг мэт ситпони нүдэнд нь тодроод ирнэ. Тэрийг нь харсаар байж л чамд зориулж шүлэг бичиж чадахгүй өдийй болтол яваа юм. Тэхдээ сайн сайхан санаандгүй ирдэг шиг инээмсэглэн амьдарч байгаа цаг хугацаан дор бичнээ бичнэ. Санаа нь чиний хэлдгээр их ойрхон байна.........Нэн шинэ үеийн яруу найргийн Анталоги хүртэл Чиний бүрэг нүдтэй эгц хараагүй зургаар эхэлж байгаа шүү. 13-н цагт Интер номын үүдэнд тамхиа баагуулааад л угтах байх даа чи.
Учирна даа
Хэсэг бараан үүлс гэнэт цэлмэхэд
Хэзээ эртний танил мэт галуу шувуу
Алгуур нисэж мэнд мэдэн одно
Яг л энэ өдрийн дурсамж
Миний сэтгэлээс гарахгүй
Яг хэдэн он жилийн цаанаас
Мишээл дагуулан зүрх тогших бол
Бодрол таталбарын хөх зүүдтэй
Амьдралын тойрогт
Болзож товлоогүй ч
Ахиад нэг л өдөр бид хоёр
Учирна даа ...............Хөвсгөл Харуул занги 09.08.10
Энэ шүлгийг би бодож биш зүгээр л бичсэн юм. Хөвсгөл хэмээх Монголын хамгийн сайхан байгальтай газар зургаан хонохдоо хүн хэзээ ч байгалийг үгүйсгэж чадахгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэхэд болно. Бас ч зүгээргүй цаатан охинд дурлачихаад, түүнтэй олигтойхон ч ярьж чадахгүй байсаар яг хөдлөөд аяны майхнаа хурааж байхдаа бичсэн юм. Шаналсан сэтгэлийнхээ шархаа нөхөж гуниг шаналангаа хуваалцах гэж харуул занги гэдэг амралтын газрын нээтэд орлоо. Ганцхан компютер. Гацах болов уу гэхэд харин эсрэгээрээ манай гэрийн нээтээс лав хурдан.Хэдэн сараар хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явсан би компютрээс яг үнэнийг хэлэхэд төсөөрсөн байж билээ. Ороход хамгийн түрүүнд мэнд мэдэж сонин хачин зүйл ярьсан хүн бол яахын аргагүй О.Хулан гэдэг дүрлэгэр том нүдэндээ хачин тунгалаг нулимс агуулсан бас гайхах зэрэгцэх нь үл мэдэгдэх охин тэгээд байгалийн сайханд явж байгаа хүн шүлэг хэр их бичиж байна гэж асууж билээ. Нэгэнт л гуниг шаналангаа илтгэх гэж орсон юм хойно энэ шүлгээ явууллаа. Арай чүү гэж хойно урдана үлгэн салган. Яагаад гэвэл гар эвлэхгүй байсан болохоор тэр. Соёлт ертөнцөөс тусгаарлагдаж нэг заваараа орсон нь тэр юм чинь. Өөрийгөө зөвтгөх ч яахуу. Харин ямар хариу өгөх бол гэхэд тэр миний сэтгэлийг хөгөлсөөн хөгөлсөн. Яг үнэнийг хэлэхэд муу шүлгийг минь тэнгэрт тултал магтаж хөөргөсөн учир тэр. Хамгийн гоё хэлсэн үг нь одоо ч сэтгэл гижигдсэн хэвээр.Үнэхээр сайжирсан байна л гэж хэлсийм. Ангийн минь охидоос намайг гэлтгүй бичдэг хэдэн юмыг минь мэдэрдэг учраас л тэр. Тэгээд би хэллээ. Цаатан охинд дурласаан гэж. Хэхэ тэгээд яакуудаа нэгийг олоод ирээрэй гэдгийм байна. Бас тэгээд наана үлдчихэв гэлээ. Тэгээд л сайхан яриа минь эцэслэж нээт тасарлаа. За тэгээд явах цаг ч ойртсон болохоор машиндаа суугаад цааш хөдлөх гэхэд сэтгэл нэг л дэнслээтэй. Хайртай гэж хашгирмаар санагдав ч зүрх зориг хүрдэггүй ээ. Машин аслаа. Харин цаатан охин гүйгээд ирлээ. Буухгүй хаачихав дээ. Өөдөөс алхаад ирэхэд нь тэнгэр нурах шиг болж билээ. Одоо үнсэх л байхдаа гэж дотроо их догдлов. Харин эсрэгээрээ гар дээр минь нэг зүйл атгуулаал гүйчихлээ. Тэр нь бээлий ноосон оймс. Нулимс унагах ч хэцүү байх ч хэцүү. Тэгэхдээ эр хүний нулимс цуснаасаа үнэтэй юм хойно бүрэлдээд ирсэн нулимсаа дотогшоо хатамжиллаа. Цааш хөдлөөд Увс орон ортлоо лав ах аав хоёртойгоо юу ч дуугараагүй юм. Санан гэгэлзэхийн сайхан шалтагтай болсон юм чинь.

Их сургуулийн гудамжинд би хайртай
Их сургуулийн гудамжинд би хайртай
Ихэл дотно санагдах нандин бүхэн минь
Энэ л цэг дээр оршдог
Хажуугаар зөрөх ихэмсэг охид нь
Хачин их санааширлыг минь аваад оддог
Бага тойруугийнхаа
Багахан энэ гудамжинд би хайртай
Бага гэлтгүй их зовлонг минь тээдэг учраас
Сэлбийн гүүрэн дээр зогсоод
Сүүрс алдан алхах үдшээр
Дотуур байрных нь гэрлүүд нэг нэгээрээ асахад
Дотночилж нандигнасан судар мэт
Хавар намарт солигдох
Доод ангийнхаа охидод ч хайртай
Сэм сэмхэн санаа алдах мэт
Сэвсгэр үүлсийн манан адил
Их сургуулийн үймээнт гудамжинд би
Ихийн их хайртай
Их сургуулийн бүх найз нартаа зориулав

Subscribe to:
Posts (Atom)