Thursday, December 29, 2011

Уруулд минь

Энэ хачин амьдралд давчидхын цагт ямар нэгэн зүйл бичихээс өөр гарц үгүй.
                                                                                                                      Г.Аюурзана
Тамхины хөшигөлсөн хөх утаа
Эргэн тойрноо шингэн замхарах шиг
Төгөлдөр гүн санаа алдалтыг
Эхэр татан уужим амьсгалахдаа ойлгоном

Ойлгохын төдийдөөл дахин нэгийг асааж
Үнсийг нь долоовор хуруугаараа жигд тогшиж
Үлдсэн хэсгийг нь, ишинд нь тултал сорход
Оньсого дүүрэн асуултын тэмдэгүүд нүднээ тодорном

Тодорсон тодорхой дүрсүүдийг
Барьж авах гэж, алгаараа шүүрхэд
Баригдах барьцгүй хэрнээ
Танил дотноор хувцасанд минь шингэнэ


Шингэх үйл явцыг нь
Хэзээ ч ажиглаж чадахгүйгээр
Шаргал дөлийг ганцхан довшилтоор асаахад
Хав харанхуйд улалзах дөл нь хань болно

Ижил дасал болсон ийм л нөхрөө
Зам зуурын хэн нэгнээс хааяа сураглаж
Заримтай нь нөхөрлөж, ихэнхийг нь үүрд хаяж
Инээмсэглэн алхахад

Хажуу дэргэд байх хугацаандаа
Халаасанд минь, эсвэл
Халуун дотно ярианы даруулганд чи орлогдож
Хайр гэх үгийг уруулд минь зурнам

                                                                                                   11.12.29

7 comments:

  1. Тийм байна надад мэдрэгдлээ.

    ReplyDelete
  2. Хайр чиний мөнхий сэдэв бололтой

    ReplyDelete
  3. Угаасаа л хорвоо дээрх хамгийн агуу бас мөнх зүйл бол хайр шүү дээ.

    ReplyDelete
  4. ooroo avaad tatna biz dee bainga guilanchilna haha

    ReplyDelete
  5. haha, harin ingej asuudag ni hen bilee dee,

    ReplyDelete