Sunday, March 6, 2011
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүрх сэтгэлд минь аяархан уйлдаг
Их нүүдлийн бараа тоосрох шиг
Ирмүүн гуниг нь далай болж цогшидог
Цогшсон их улангасал нь
Цоож цуургагүй ч
Далавчаа дэвж
Дээш шунгах хүсэлтэй
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зүүдэнд минь ирж зөөлхөн санаа алддаг
Хүсэл бол хязгааргүй гэдэг шиг
Хөхүүн цолгион инээд нь
Хөгжим мэт шуранхайлж
Хөндүүр гэгээн амьдралд хүч түрдэг
Зүүд зэрэглээ мэт хоосон эмэгтэй
Зөөлхөн тогшсоор зүрхэнд урцаа засдаг
2010.01.20 Улаанбаатар их дэлгүүр Зураач Ц.Болор
Labels:
Шүлгүүд
Subscribe to:
Post Comments (Atom)
zvvd zereglee met hooson emegteid bi hairtai.
ReplyDeleteanddaa ix bayrlsan shvv bas xelsen ug chine xezee yamagt zurhend baina
ReplyDeleteШүлэг шиг эмэгтэй надад дурласан л юм даа
ReplyDeleteШүүрс алдах шиг дурласан л юм даа
algirmaa chamd tatagdsan l ym daa
ReplyDeletearhi uusaar baigaad chii haygdh l ym daa