Monday, June 13, 2011
Хичээл-уйтхар
Хичээл-уйтхар
Хийсэж байгаа навч-намар
Модны саргар мөчирт
зурагдаж цавтах тэнгэрийг ажиж
Монголоор шивнэсэн шүлэг-хайр.
Нутгийн дээгүүр зэллэх шувууд-дуртхал
Булгийн усанд хүрч ядах уруул-зөгнөл.
Баруунаас зүүн тийшээ нүүснээ
Зүүнээс баруунтай сөрөх үүлс-бодол.
Түмэн зураастай алга-хорвоо
Түүн дээр байх бүдэгхэн шугам-би.
Үрчлээт алганд наадах модны сүүдэр шиг
Үймрээ сэтгэлд орж гарах нэгэн амь-Чи.
Хийсэж байгаа навч-намар
Нисэж яваа шувуу-амьдрал
Сэтгэлээр оргих булгийн урсгалд хөтлүүлж
Монголоор шивнэсэн шүлэг-Хайр.
1990.10.18-19
Download and it's Free!
Labels:
Үүтгэл хамаатгал
Subscribe to:
Post Comments (Atom)
Философийн шүлгүүд түүний хамгийн сайн ном мэт санагдана.
ReplyDeleteНадаа бол "Цаг хугацаа амсхийх зуур"
ReplyDeleteHulgaid aldsan nomiin mini
ReplyDeleteHusam unertsen udur baina.