Sunday, December 25, 2011

Жирийн л өдрүүд

Дурсагдах авиа чинь
Сэтгэлийн цонх хагалхад
Даарсан даа, хучилгаа давхарлаж
Сарны гэрлээс, нарны дулааныг мэдэрсэн

Мэдрэхдээ, олон аялгууг зэрэг хүүгүүлэх
Салхисын эгшигт анирыг, магадгүй
Маргааш зүүдлэх зүүдтэйгээ андуурч
Сонинд ороосон дүнсэн тамхиа асаахад

Уугих утаа нь, өндөрт хөөрөх
Бодлыг минь өвөртөлсөөр нисэхэд
Угтаа амьдралд хоргодох жирийн л өдрүүд
Буурал нөмрөгтэйгээ өмнөөс мишээнэ.

                                                 МУИС-"Оюутны 3-р дотуур байр" Б хотхон

                                                                                                   11.12.25

10 comments:

  1. сайхан шүлэг байна...

    ReplyDelete
  2. Амьдралд хоргодох бүүр сайхан. Яагаад гэвэл тэр надад ирнэ. Тун удахгүй. хэхэ

    ReplyDelete
  3. Тийм юм шиг бишээ.
    Тэгнэ чи харж байгаарай.

    ReplyDelete
  4. Сайнжаргалын Начин чадна гэдгийг тэнгэр хийгээд газрын дор батлая. Хэрэв тэгэж чадахгүй бол үхэе.

    ReplyDelete
  5. сайн шүлэг байна.

    ReplyDelete