Ямар их эрч хүч, энерги, ямар ч эмх замбараагүй байдлаар түүн дотор нэг үгээр түүний шүлгүүд дотор оршдог гэж санана. Бөөн бужигнаан. Тэгсэн мөртлөө зарим газар хачин найрсаг байдлаар эрэмбэлэгдсэн байхыг харахад "авьяасын" тухай бодоход эрхгүй хүргэнэ. Нэг хоёр гурав гэж яваад гэнэт үсрээд зуу наян гурав гээд хаа хамаагүй үсэрч мэдэх Д.Сосорбарамын шүлгүүдийг одоохондоо энэ л "хүүхдэрхүү" чанараар нь тодорхойлж болно. Харин хэсэг хугацааны дараа эрэмбэлэгдсэн энерги яаж явган цэргийн жагсаал шиг жигдрээд босоод ирэхийг ирээдүйд бичих яруу найргаас нь харах л үлдэж байна. Гэхдээ нэг их удахгүй гэдгийг зөн совин минь надад шивнээд байна. Уг нь тэр ЗӨН СОВИН минь намайг хуурдаггүй л юмсан.
Пүрэвхүүгийн Батхуяг
Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүдийн охины нүдийг
алган дээр минь тавиад үнсэхдээ л чи явчихсан болохоор
Гоцлол хөгжимчин мэт зүрх минь одоог хүртэл
Гунигт аялгуу сонсоод уйлахдаа инээж чаддаг болсон
Ганцаардлын цагаан дарсыг шимээд ч үхэл байдаг гэдэгт
сохроор итгэх хүч өгөхгүй байгаа чиний
Сохорчихсон ганцаардлыг час улаан хонгил мэт амьдарлаар
хана мөргүүлэхгүй алхуулахын төлөө
Алган дээр минь үлдээчихсэн чиний нүдийг л тас атгаж суухад
Газарт шингэх шүүс нь үхлийг үгүйсгэж үхэл мэт цэцэг дэлбээлүүлнэм....
Ай үхлийг үгүйсгэгч үхлийн бурхан минь.........
Найздаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргэе...........
за төөрсөн гаригийн мэнд гэжуугаа
ReplyDeleteзасвар хэрэгтэй л шүлэг байна хэхэ баярлалаа
ReplyDeleteтөрсөн өдрөөр чинь улаан номонд орсон амьтан алж нүгэл үйлдсэн шүү. энэнээс илүү этгээд бэлэг гэж байхгүй биздээ энэ хорвоо дэлхий дээр, хэхэ
ReplyDeleteOlon arega hemjee davhtsaad ochij chadsangui. Neg saihan udur nen saihan nom ugnu uu.
ReplyDeleteUilam minii torson odroor ulaan nomond orson amitan bitgii alaarai
ReplyDeleteBayraadch ymr arga xemjeegui odor gj baih bish terendee daragdaad nom oghooch udaxgui martanadaa
Хөөрхий Баяраа ахыг яахнав, гэснээс ядаж л тэгэж хэлж бнаа гэдэг чинь өөрөө схн зүйл... зүгээр өгнө дөө гэж бодох, хэлэх чинь ч бас сэтгэл гэж Лхамноржмаа эгч надад хумбан цагаан хонь өгнө гэж амлахдаа хэлсэн хэхэ...
ReplyDelete