Намтрын товчоон:
Овог нэр: Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
1970.01.25 –Тахиа жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажилчны
гэр бүлд мэндэлжээ
1977-1987. Мөрөн хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1987-1992. ОХУ-ын
Санкт Петербургийн их сургуулийн Олон улсын
сэтгүүл зүйн ангийг “Олон
улсын сэтгүүлч” мэргэжлээр дүүргэсэн
1992-1995. “Ил
товчоо” сонины хариуцлагатай нарийн
бичгийн дарга
1995-1996.
“Бизнес таймс” сонины ерөнхий эрхлэгч
1996-2000.
Хэвлэлийн “Интерпресс” агентлагийн ерөнхий захирал
Уран бүтээлийн товчоон:
Уран бүтээлээ
1985 оноос эхэлжээ.
“Хөх зул”
(1994) шүлгийн түүвэр
НАМРЫН ҮДЭШ
Намар орой, алс зөөлөн үдшээр
Навчсын унах
уйтгарт чимээ сонсдоно
Энэлсэн сэтгэлийн
дотор гуниг төрөх нь
Эртний шүлгийн
шарласан хуудас хийсэх мэт ээ
Царайлаг зүсээ
сэмхэнээ нууж
Цайрах үүлсийн
чөлөөнд бүсгүй нүцгэлээд
Цагаан нөмрөгийг
салхинаа хийсгэх адил
Сарны тунгалаг
чамайг мөрөөдөхүй...
Намуухан эгшиглэх
лимбийн нүхээр
Намрын шөнийг
сүвлэх сарны гэрэл
Гоо үзэсгэлэн гэж
өөрийгөө андуурах шиг
Голын усны
гадарга дээр хөрөг урлана
Цэцэг бүхэн нэг
нэг дуу зохиож
Цэлмэгэр салхинаа
шилбээ жиндүүлэн
Хээр талын
задгайд бид хоёрыг хүлээж
Хөрсөн дор мянган
үндэс ёслолын аялгуу хөгжимдөнө ...
1989.08.21
Салхин зүг өвс
чичрэх нь
Содон аялгуу
агаад
Бүдэг бадагт
навчны судлыг хөглөх
Өвгөн шавьж
Хөгжимчин адил
аа!
Өнөө хаврын үест
Үзэсгэлэнт
бүсгүйн сайханд
Миний зүрх
улаахан алим болоход
Олон, олон охидод
Одоо би ганц мэт
санагдана
1991.02.03
ЭЛЕГИЯ
Үүл мэт хар гуниг
Үхэл мэт хүнд үг
Үлгэр шиг
амьдралд
Өдөр хоног
нисэхэд
Шархадсан шувуу
шиг
Шавхсан жүнз шиг
Үлдмээргүй байлаа
ч
Үхмээргүй байна
1989.06.08
Үүлэн дундах хан
хөвгүүн
Үд цагаар лимбэ үлээхэд
Өдөт цагаан шувуу
Тэнгэрийн өвөрт
шургаж
Өвс сэрвэгнэх
чимээнээр
Өнгө цэнхэр аялгуунд хувирч
Салхины чиг
нисэхүй...
Охидын хөлд салхи
Өвс адил ширэлдэх
Гоо бэлхүүс нь
Голын
урсгалыг дүрслэх
Диваажин мэт
эгшинд
Өөрийнхөө төгсгөл
дээр
Үүрд би хавар
болмуу!
Нэгэн насны
минь зургийг
Навч адил дүрсэлж
Модод цэцэглэх нь
Миний шүлэг агаад
Ариун биеийг таалах шиг
Агаарт шүлэг
татлах шиг
Сайхан бүсгүйг
хавраар харахуй
Сая хорин тав
дахь цагийг үдэж
Саран битүүрсэн
үдэш
Бүсгүй хүнийг
Бурхан гэж андуурч
Би шүлэгч болсон...
1993.10.22
Сар...
(Усны бидэрээс
сайхан үнэр гарах нь)
Салхи...
(Миний буцах зүг
авай)
Шүлэгч...
(Бурхан нүдээ
аньж, залбирал үйлдэх нь)
Сэтгэл...
(Нэгэн нар
ертөнцөд нэмж мандахад)
Цаг хугацаа
Орь дуу тавиад
Орон гэрээсээ
зайлахдаа
Миний төгсгөлөөр
Миний шүлэгт цэг
тавихгүй
1991.08.23
Цаашаа харж, сайхан бүсгүй гуниглах мэт
Түнэр шөнө...
түнэр тэнгэр...
Тунгалаг болох одод-чиний
нулимсны тоо
Тэнд миний
бичээгүй шүлэг олон
Тэнд миний
сонсоогүй үлгэр олон
Чи бид хоёр
эртийн танил шиг учирч
Сарны дор дарс
хундагалахад
Сайхан бүсгүй
гэнэтхэн эргэж харах шиг
Үүр гэгээрэхэд
эрээчсэн цаас өчнөөн
Этгээд чиний хэл
үггүй төрх-энэ шүлэг
1991.01.07
Шүлэг бичээгүй цаас мэт
Салхин хийсэхэд
Шүлэгчийн ширээ
шиг шөнийн тэнгэрт
Сар дэнлүү мэт
савчина
Дүлий харанхуйд
лаа асаагаад
Дөрвөлжин цаасан дээр лаа шиг үзгээр бичихэд
Ширээн дээр
тавьсан шил мэт
Шилэн дээр урссан
бороо нь
Эрх чөлөө гэж
уйлаад загалтсан мэт
Эрээчсэн шүлэг
минь харагдахуй
Үлгэр хийгээд би
бурхан мэт ээ
1992.02.26
ДҮ-ФҮ
Жүнзэнд дүүргэсэн хар архи
Шүлгэндээ
халамцсан хөлчүү хятад
Шөнийг
хундагалсан согтуу сар
Хүнийг
дайжигнасан салга орчлонд
Архины гуанзны
агсам дэн
Золоор дүүжигнэвч
зул шиг ёлтойно
Дүүрэн дарсыг
амсахад Дү-фүгийн гомдол
Халамцуу бийрийн
нулимс, ханз үсэгний бичээс
1991.01.07
АННА АХМАТОВАГИЙН
ШАРИЛ ДЭЭР
Шарил...Хэрээс...Улиангар...
Анна...
Христос... Сарнай...
Алтан эгшин
мөнгөн жүнзнээс хальж
Алдар нэрийг чинь
хожимдож алтдахад
Шүлгийг чинь биш
Шүтээн мэт
үзэсгэлэнг чинь үгүйлж
Шарил дээрх
хээнцэр сарнай:
-Анна, Анна гэж
дуудаад
Ариун дэлбээгээ
Эрвээхэйн
далавч шиг хумихад
Шүлэгчийн шарил
дээрх
Хэрээслүүлсэн
Христосын
Урьдын шарх хөндөгдөхөд
Улиангарын навчис
Салхины аялгууг
тэврээд
Шүлэг шивнэх нь
Чиний уруул мэт.
Анна.Анна.
Алтан эгшин
мөнгөн жүнзнээс хальж
Алдар нэрийг чинь
хожимдож алтдана
1991.03.21
No comments:
Post a Comment