Thursday, December 16, 2010

Ганцаардал минь

1. Ганцаардал минь 
Ганцхан хувь цээж зураг шиг 
Орь гэнэхэн хүсэлдээ туниад 
Оройтож гэртээ харьж 
Аавдаа зэмлүүлэх, санаа алдалт юм 
2.Ганцаардал минь 
Ганцхан чиний төлөө 
Амьдын энэ хорвоод 
Аз жаргалаар сэтгэлээ дүүргэх 
Хамгийн тод ариусал юм 
3. Ганцаардал минь 
Ганганасаар 
Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын 
Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд 
Нулимсаа хатамжлах их өмрөлт юм 
4. Ганцаардал минь 
Гансрах сэтгэлээ дөнгөж суллаад 
Шүлгийн дэвтрээ дэлгэж 
Шинэ биш хуучин шүлгүүдээ 
Дахин хуулах хүсэл минь юм 
5. Ганцаардал минь 
Ганц л олдох амьдралдаа 
Мөнхөд залуугаараа оршиж 
Мөрөөдлийнхөө хуудсыг зузаатгаж 
Үүрд орших амьдрал минь юм. 
.........................................................2010.10.28 МУБИС 
Ганцаардах гэдэг өөрөө хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн их амар амгалан өөрийгөө аргадах бас түүндээ удаан зовнихын хэзээ илааширах нь мэдэгдэхгүй ямар ч,сайн эмч мөн ямар ч сайн эм анаагааж  чадахгүй тийм л эгэл нандин зүйл мэт санагддаг. Тэхдээ Ганцаардлыг би шүлэг бичдэг найз нартайгаа байхдаа хамгийн их мэдэрдэг. Тэдэн дундаас хамгийн их ганцаардаж бүүр ганцаардлыг туниж өөрийгөө аргадуулах гэж урин дууддаг хүн бол яахын аргагүй Орсгой шүдтэй, оготор нуруутай Гүйцэтгэгчийн Оргилболд. Ямар сайндаа л тэр Монголын Зохиолчдын эвлэлийн арван номын уралдаанаас шалгарсан бүтээлээ "Төгөлдөр эртийн гунигшил гэж нэрийдхэв дээ". Бөхөнгүй алхаж тамхийг нэг сорохдоо их л учиртай удаан гүн зовнилтой сордог түүнийг найз "Ядамсүрэнгийн Баяраа" нь хүртэл зориулж бичсэн шүлэгтээ
"Бүрэг нүдэндээ гуниг асаан цэцэлсэн", гэж шадалхав дээ. Тэр урсан одох цаг гээч зүйлийн цохилтыг цагийн зүүнээс хурдан мэдэр ч басхүү дураа хүрэхдээ зогсоож гэнэн инээмсэглэлээ хэнд ч зориулж чадна. Энэхүү шүлгийг би түүнд зориулж бичээгүй ч түүний хажууд нэг агаараар бүгтхээн амьсгалж байхдаа бичсэн юм. Харин түүний  нүд нь л бичих сэдлийг минь өдөөж өгсөн гэхэд болно. Тэгээд дэвэрсэн сэтгэлээ анагаах гэж МУБИС-ийн танхимаас усандаа яарах адуу шиг цахилж утаа униараа  удаааан удаан сорсонсон. Дахиад л гуниг мэт ситпони нүдэнд нь тодроод ирнэ. Тэрийг нь харсаар байж л чамд зориулж шүлэг бичиж чадахгүй өдийй болтол яваа юм. Тэхдээ сайн сайхан санаандгүй ирдэг шиг инээмсэглэн амьдарч байгаа цаг хугацаан  дор бичнээ бичнэ. Санаа нь чиний хэлдгээр их ойрхон байна.........Нэн шинэ үеийн яруу найргийн Анталоги хүртэл Чиний бүрэг нүдтэй эгц хараагүй зургаар эхэлж байгаа шүү. 13-н цагт  Интер номын үүдэнд тамхиа баагуулааад л угтах байх даа чи.

9 comments:

  1. hahhahahah
    muu sdaa chin blogooo sekund tutamd shinechilj baih shiw dee
    kkkkkkkkkkkkkke
    zugeer zugeer anhandaa tegdeg l yum
    shunu hurtel untaj chadku8u blog entree zuuudldiin
    kkkkkkkkkkkkkkkke

    ReplyDelete
  2. хахаха гар нтр өвдөөд байхийн юм бичсээр байгаад хаха

    ReplyDelete
  3. tegne tegne arga gui
    hahahahhahahahaha
    harin ch gaigui bn
    bur lalriin yum olon bolno ter bugdiig tesej garah heregtei and mn

    ReplyDelete
  4. Ганцаардал минь
    Ганцхан хувь цээж зураг шиг

    Энэ улмаа хаана байна аа.

    ReplyDelete
  5. xotold avgai avsan gseen 50n ymaa 5n svvnii vneetei ooroosno 5 egch kke

    ReplyDelete
  6. Ганцаардал минь
    Ганганасаар
    Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын
    Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд
    Нулимсаа хатамжлах их өмрөлт юм...сайхан мөртүүд

    ReplyDelete
  7. ix bayarlav tanias iim ugnelt avna gdg chine borjoom xiideg stakaan avsantai = zuil shvv kke

    ReplyDelete
  8. Ганцаардал гэж гансралаар дүүрэн жаргал...ганцаардал чэнь нэг бодлын өөртэйгөө тухтайхан шиг нэг ярилцаж болох, хүмүүсийн амьдралаас тасраад жоохон ч гэсэн өөртөө зориулж амьсгаа авах орон займ шиг санагддээшд. хааяа нээх цаг гарган байж ганцаарддийн би...үе үе тэгжийж л нэг өөртөө "алганы амт", эсүүл урмын үгийн аль нэгийн хэлээд дуусгана даа ганцаардал гэгчээ...

    ReplyDelete
  9. өө нээрээ шүлэгч хүү гуай яагаад манай Даашка ахын ГУНУгаар гарчиглачаа вээ блогоо..өөрийнхөө юмаар гарчиглаач хө

    ReplyDelete