Thursday, December 16, 2010

Учирна даа

Хэсэг бараан үүлс гэнэт цэлмэхэд
Хэзээ эртний танил мэт галуу шувуу
Алгуур нисэж мэнд мэдэн одно
Яг л энэ өдрийн дурсамж
Миний сэтгэлээс гарахгүй
Яг хэдэн он жилийн цаанаас
Мишээл дагуулан зүрх тогших бол
Бодрол таталбарын хөх зүүдтэй
Амьдралын тойрогт
Болзож товлоогүй ч
Ахиад нэг л өдөр бид хоёр
Учирна даа ...............Хөвсгөл Харуул занги 09.08.10

Энэ шүлгийг би бодож биш зүгээр л бичсэн юм. Хөвсгөл хэмээх Монголын хамгийн сайхан байгальтай газар  зургаан хонохдоо хүн хэзээ ч байгалийг үгүйсгэж чадахгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэхэд болно. Бас ч зүгээргүй цаатан охинд дурлачихаад, түүнтэй олигтойхон ч ярьж чадахгүй байсаар яг хөдлөөд аяны майхнаа хурааж байхдаа бичсэн юм. Шаналсан сэтгэлийнхээ шархаа нөхөж гуниг шаналангаа хуваалцах гэж харуул занги гэдэг амралтын газрын нээтэд орлоо. Ганцхан компютер. Гацах болов уу гэхэд харин эсрэгээрээ манай гэрийн нээтээс лав хурдан.Хэдэн сараар хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явсан би компютрээс яг үнэнийг хэлэхэд төсөөрсөн байж билээ. Ороход хамгийн түрүүнд мэнд мэдэж сонин хачин зүйл ярьсан хүн бол яахын аргагүй О.Хулан гэдэг дүрлэгэр том нүдэндээ хачин тунгалаг нулимс агуулсан бас гайхах зэрэгцэх нь үл мэдэгдэх охин тэгээд байгалийн сайханд явж байгаа хүн шүлэг хэр их бичиж байна гэж асууж билээ. Нэгэнт л гуниг шаналангаа илтгэх гэж орсон юм хойно энэ шүлгээ явууллаа. Арай чүү гэж хойно урдана үлгэн салган. Яагаад гэвэл гар эвлэхгүй байсан болохоор тэр. Соёлт ертөнцөөс тусгаарлагдаж нэг заваараа орсон нь тэр юм чинь. Өөрийгөө зөвтгөх ч яахуу. Харин ямар хариу өгөх бол гэхэд тэр миний сэтгэлийг хөгөлсөөн хөгөлсөн. Яг үнэнийг хэлэхэд муу шүлгийг минь тэнгэрт тултал магтаж хөөргөсөн учир тэр. Хамгийн гоё хэлсэн үг нь одоо ч сэтгэл гижигдсэн хэвээр.Үнэхээр сайжирсан байна л гэж хэлсийм. Ангийн минь охидоос намайг гэлтгүй бичдэг хэдэн юмыг минь мэдэрдэг учраас л тэр. Тэгээд би хэллээ. Цаатан охинд дурласаан гэж. Хэхэ тэгээд яакуудаа нэгийг олоод ирээрэй гэдгийм байна. Бас тэгээд наана үлдчихэв гэлээ. Тэгээд л сайхан яриа минь эцэслэж нээт тасарлаа. За тэгээд явах цаг ч ойртсон болохоор машиндаа суугаад цааш хөдлөх гэхэд сэтгэл нэг л дэнслээтэй. Хайртай гэж хашгирмаар санагдав ч зүрх зориг хүрдэггүй ээ. Машин аслаа. Харин цаатан охин гүйгээд ирлээ. Буухгүй хаачихав дээ. Өөдөөс алхаад ирэхэд нь тэнгэр нурах шиг болж билээ. Одоо үнсэх л байхдаа гэж дотроо их догдлов. Харин эсрэгээрээ гар дээр минь нэг зүйл атгуулаал гүйчихлээ. Тэр нь бээлий ноосон оймс. Нулимс унагах ч хэцүү байх ч хэцүү. Тэгэхдээ эр хүний нулимс цуснаасаа үнэтэй юм хойно бүрэлдээд ирсэн нулимсаа дотогшоо хатамжиллаа. Цааш хөдлөөд Увс орон ортлоо лав ах аав хоёртойгоо юу ч дуугараагүй юм. Санан гэгэлзэхийн сайхан шалтагтай болсон юм чинь.

10 comments:

  1. Сайхан блог байна. Уншихад их нүд ядраах шинжтэй байна.

    За анхны номын баяр хүргэж Монголын яруу найрагын өндөр ширээг саруул тунгалаг байлгах эрдэм авъяас буйгаа хэлье... Дүү минь.

    ReplyDelete
  2. эрдэм авъяас чамд буйг хэлэх гэсэн санаатай. Би ч их өтөлжээ... хаха

    ReplyDelete
  3. muu nohoi enen deer ingeed semhen blog entr neechihsen. helj barikuu nuuutshan hutluuul. kkkkkkkkkkkke. gomdmoor bn shuu hairaa

    ReplyDelete
  4. za uzen yadmaaar baiwch yaj chaddgui and mn blog neesend bayayr hurgii.
    hun shig oligtoihon blogoo hutluurei za hairaa

    ReplyDelete
  5. Дараа долоо хоногоос дурсамжуудыг чинь бичнээ. Битгий уйлж майлаад архи нтр авч өгий гээд байгаарай. Ер нь бол чиний блог минийх нээгдснээр нь хасагдаж байгаа гэдгийг хатуухан сануулий хэхэ. Учир нь үнэн хаана ч үнэн билээ. Зүгээр л Сайнжаргалын Начин

    ReplyDelete
  6. chi yamar nadaas lag bish, bi ch yamar chamaas lag bish ingeed chi bid 2iin setgelgeenii tuwshin tentsej bain aaa gesen ug and mini
    kkkkkkkkkkkkkee

    ReplyDelete
  7. шүлэгч нараа гэж хаана ч байсан хөөрхөн эмэгтэй хүнийг урдуураа зүгээр явуулчихгүй дурлаад авий шүү хэхэхэ

    ReplyDelete
  8. shulegch ntr gxiinxee orond uran bvteelchdee gj xelvel zgr l dee

    ReplyDelete
  9. ene saihan shuleg.bas ene tuuhiig ni sonsoj baisan ym baina.neg Tsaatan ohind durlaad shuleg bichsen tuhai.bas tuunii belgelsen beleg ntr geel.bas l gaihaltai.saihan bichsen bainaa.

    ReplyDelete
  10. Учрах юмсан тэрvvнтэй нь...

    ReplyDelete