Monday, January 3, 2011

Эгэл

Өнгөцхөн харцнаас нь хүртэл
Домгийн сэжүүр цахилсан
Дөнгүүр амьдралыг бардамхан туучах
Өгөөмөр их хүсэл чамд байдаг

Шархирсан их зүрхнийхээ
Гэгээн хэмнэлийг
Шархадсан гөрөөсний сулхан амьсгаанаас
Гэгэлгэн тодоор чи л мэдэрдэг

Эрдэнэ мэт тод гялалзах
Шүүдрийн дусалд, цэцэгс амилхад
Эгэл нандин төсөөлөлдөө
Шив шинэхэн мөрөөдөл нэмдэг

Дараа хийгээд, одоох амьдралаа
Нэг бүрчилэн бодолгүй
Давхар бодолдоо бүгдийг тунгаах
Найз минь чи энэ хорвоод ганц 11.01.03 эхэмсэг хорвоод бардамхан амьдрахын төлөө эрхэм анд Ганболдын Ганбаганад зориулан бичиглэвэй.

11 comments:

  1. зиа шалгалт шүүлэг энээ тэрээ, ажил мажил гээд өнөөдөр л блогоор тань зочилвоо. Хөөрхөн болжээ. Бичлэгийн гарчигнууд нь даанч харагдахгүй юм аа өнгийг нь өөрчилчөөрэй шүлэгч хүү минь...Анхны номын тань сэтгэгдлийг бичсэн ажаамуу. Удахгүй тавинаа.

    ReplyDelete
  2. Эгэл нандин төсөөлөлдөө
    Шив шинэхэн мөрөөдөл нэмдэг

    Анд нөхөд минь гэдэг бүгд үлгэрт итгэдэг.
    Амьдрал...

    ReplyDelete
  3. shn ugs undarsan bichleg bnaa,

    ReplyDelete
  4. Их таалагдлаа :)

    ReplyDelete
  5. saih and gej baidag yum. Oldvl tuuniigee buu aldaarai.

    Yavuugiin nutgaas irsen dulguun ter huud
    Yaruu saihan ireedui ireh boltugai...

    ReplyDelete
  6. xoorxii tgd Zast uulsiin orondoo amar amgalang edleed udaxgui uchiran zolgoh odor ireh bailguidee kke Nachin

    ReplyDelete
  7. ter udur irehed yalguund hvleej baiy, chanasan mahtai, gants tagsh huwaaj uuh yumtai uchran zolgoy. Margaash shuguid bdag etsgiinhee ger lv yawlaa. Amidrah saihan bna

    ReplyDelete
  8. Шархирсан их зүрхнийхээ
    Гэгээн хэмнэлийг
    Шархадсан гөрөөсний сулхан амьсгаанаас
    Гэгэлгэн тодоор чи л мэдэрдэг...
    За юу гэж хэлэх гэж байгааг мэдэж л байгаа байлгүй дээ

    ReplyDelete
  9. Altjin OSpamReply7:44 PM 1/11 ymar goyiim beee
    7:44 PM 1/11 bi bishirjiin
    7:45 PM 1/11 neg shuleg l goldoo ortloo unshiin
    7:45 PM 1/11 kkk
    7:45 PM 1/11 aguuu bn
    7:46 PM 1/11 ingj bodohoor nadaa hen negen zoriulj shuleg bichdegch boloosoi gj bodold avtjiin
    7:46 PM 1/11 bi ystoi uilmaar bn

    ReplyDelete