Sunday, May 22, 2011

Зүүд-2

Зүүд бүр угтаа үнэн явдлын хураангуйлал юм бол
Зөндөө удаан хүлээсэн минь хэд хичнээн юм бэ?
Зэгэлтэх саарал гудамжны төгсгөл дэхь гүүрэн дор
Зураг адил дүр чинь тод тунгалаг нулимстай үзэгдэлд
Зовхин дээр минь үнсээд сэрээдэг
Зөөлөн сарны дөлгөөн амьсгал ч алга
Ягштал чамбайлан, товчилж өгсөн энгэрээ
Яг энэ сарны дор нууж тайлхад
Янаг минь чи явуулын хүн шиг
Аньсгыг минь сөхөж
Амьдрал зүүд гэдгийг баталж өгнө дөө
                                                              

4 comments:

  1. endhiin amidral zuud yum ergeed hen ch tuuniig sanahgui... sanahgui baih tusmaa saihan sanagdah saihan zuud yum

    ReplyDelete
  2. Мичид гялсхийн анивчах тэнгэрийн одноос хайсан хайр
    Хүрээд наддаа ирсэн ч гэлээ хүнийх л байждээ
    Хатуу ч гэлээ үнэн ч байждээ

    ReplyDelete
  3. Миний хайрын уянгалаг дуунуудын Эгшиг яруу нь чи минь байлаа... Энэ хамгийн гайхалтай мөр нь байх

    ReplyDelete
  4. gunigtaihanch geed zuudendee bi hairtai

    ReplyDelete