Friday, June 24, 2011

Нарны цус

О.Цэнд-Аюушд

Дарсны бөглөө мултлах шиг 
Эмзэг агаад туяхан орчил дээрээс
Дараа оны тэргүүн хөх салхисыг
Эрдүү цээлхэн залгихад
Түмэн цэргийн сүрт алхаа 
Зүрхний гүнд нүргэлж 
Түгшүүрийн харанга 
Зэрэг уухайтай хангинахад
Эртний улбаатай морин жимээр 
Нар сарыг атгасан 
Эрэмгий хармаг баатар 
Нүдээ цавчилгүй ширтэнэ

Шижирлэн гялтганах дуулганых нь 
Хоёр өнцгөөс цавчилдсан
Хар цагаан азарганы 
Шаширлах дэл, үснээс нь уур болж савсахад 
Нумных нь хөвчөөс алдуурсан сум
Нарны цустай өмнө минь газардана

                                                                 11.06.24





5 comments:

  1. yamar azaar chamaig onsongui ve.

    ReplyDelete
  2. Цусан зам татуулсан тулаан хийгээд яана гэж бодсон болхоор л харвахдаа хүртэл яг өмнө минь сумаа зоолгож байгаан.

    ReplyDelete
  3. Хүрэл тулгаас төрсөн 2-р Бавуудорж яг л хэвээрээ хэвээрээ хэзээ ч ,,, тэр л хэвээрээ

    ReplyDelete
  4. Texdee xen xeneesee oor bichideg ,.,.,
    Adilhan baij bas bolnoo bolno

    ReplyDelete