Tuesday, December 20, 2011

Тэнцүү

Уушийн газар олуул цуглаад
Ганцаардах шиг
Утга учиргүй амьдарлын нугачаанд
Ганц тамхи минь, хань болох нь
Чиний санаа алдалттай тэнцүү

Тэнцүүхэн бодлоо хуваалцах ханьгүй
Үнсний саваа ширтэж суухад
Тийм гэхийн аргагүй сайхан шүлэг сонсох нь
Үнэн ч бус хорвоод зуурдхан ч гэсэн сэтгэл чөдөрлөх нь
Чамдаа яарах хүсэлтэй минь тэнцүү.

9 comments:

  1. Ene uneheer saihan shuleg baina daa.

    ReplyDelete
  2. Аль аль нь сайхан юм

    ReplyDelete
  3. яаж яваад ч ийм юм болчихов доо...гоё шүлэг байна аа

    ReplyDelete
  4. Яаж яваад гэдгийг яаж мэдхэв дээ.
    Ямар ч байсан орцонд чинь зогсоход дулаахан байсан

    ReplyDelete
  5. Тулгад тэр өдөр орж бичсэн арван шүлгэнүүдийн чинь
    Тун ч амархан бичигдсэн шүлгийн нэг нь байна.

    ReplyDelete
  6. тэнцүү гэдгийг тэр минь даанч ойлгохгүй ээ...таалагдлаа

    ReplyDelete
  7. Иймэрхүү үе тохиолддог шүү. Гэхдээ ийм уран үгээр илэрхийлж чадах хүн ховор болов уу?!

    ReplyDelete
  8. Саяхан л тохиолдлоо харин тэгээд илэрхийлэх гэж нэг иймэрхүү маягаар л илэрхийллээ. хэхэ

    ReplyDelete