Wednesday, October 26, 2011

Баярууд

 Монголы утга зохиолд олон давалгаа байдаг гэж ярьдаг. Миний хувьд адил нэртэй нэгэн цаг үед амьдарч уран бүтээлээрээ бидний дунд давалгаалж яваа гурван Баярын шүлгүүдээс энэ удаа тавихаар шийдлээ. .

 1. Ядамсүрэнгийн Баяраа
1988 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. "Боргихон талын уянга" 2003, "Нэг урлаг" 2008, " Хөх мэдрэхүй шүлгийн цомирлог хамтын 2010 "Цөн" 2011 зэрэг бүтээлийн эмхэтгэлүүд хэвлүүлсэн.

Халааснаас чинь авсан
                          гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
                                орны хөндийд
Хайрыг минь цовдлоод
                             халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
                             хулгайлж авсан
Итгэл найдварын цус
                     илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
                          би өөрөө эзэмшинэ.


2.Ганболдын Баяр
1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Залуу зохиолч, чөлөөт зохиолчдын холбооны гишүүн 2004 онд "Би" 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" 2011 онд "Азиза" зэрэг номуудаа хэвлүүлсэн.

Цасан шуургатай
Бөгтгөр саарал шөнөөр би
Өнчин дэнлүүний гэрэл дор
Сүүдрээ нөмрөн суугаад
Тамхи татаж элдвийг эргэцүүлнэ
Тамхины гал дээр унан амьсгал хураах цасны тоогоор
Лавсан их уйтгар уруул ч хөдөлгөх тэнхэлгүй болгоно
Урд хойно минь гаран нэг юм шиншлэх
Зүрх цагаан хар гөлөг
Улаан од шиг нүдээрээ намайг
Хов хоосон болгож харна...

3.Агваржин Жа.Баяржаргал
Төв аймгийн Авдархаан суманд төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт "Болор цомын эзэн"
"Торомжоо" 1990, "Сул алс" 1994, "Цас цэцгийн улирал доорхи мөнгөн шөнө" 1996 "Дурлалдаа халуурсан охид" 2001, "Гучин татарын зуслан" 2002, "Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого" 2003, "Гоо засалч цаг хугацаа" 2006, "Гэрлийн жилийн хэлмэрч" 2006, "Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна" 2008 зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн.

Саранд дурлаж
Шүлэглэн бүү солиорцгоо
Сэвхэн дээр нь
Суу билэг биш
Хоногийн чинь тоо бий
Салхи хөгжөөн
Исгэрч бүү хөөрцөглөцгөө
Тунгалаг хар урсгалд нь
Туулгуулж одох
Заяа чинь бий
Тэнгэрт дүүлэх гэж
Адган бүү тэмүүлцгээ
Тэнд алдар гавьяа биш
Үхэл чинь бий.

7 comments:

  1. Дараалал нь ямар сонин юм. Ахмадаасаа эхлэх ёстой юм биш үү хэхэ

    ReplyDelete
  2. Царай муутайгаас нь эхлэж царайлгаар нь төгсгөсөн юмаа......

    ReplyDelete
  3. баяраа царайлагшдэээээээээээээээээ

    ReplyDelete
  4. Өөрөө л МУИС-ын ГХХС-д би бол зартай царай муутай хүн гээд л орилоод байсан....

    ReplyDelete
  5. энэ гуравын хэн нь хэн бэ гэдэгийг бурхан л мэдэх байх

    ReplyDelete
  6. 3langiina burhan gazart biden dund belegljee

    ReplyDelete