Saturday, October 1, 2011

Бодолдоо нүдээ аних чимээг чинь
Их аадрын дараах солонго шиг чагнаж
Бодолдоо нүдээ нээх чимээг чимээг чинь
Идэрхэн насныхаа зүүд шиг сонсож
Нүүгэлтэх салхисын гүн эгшигт хоргодохдоо
Эрчилэн түрхэрэх он цагийн нөмрөгөөс олж
Намрын навчисын тасрах эмзэглэлтэй цуг
Эгнэгт эс оршихгүйг чинь мэдэрсэн

Дуусашгүй урт аялалын сүүлчийн хонх
Цангинан жирвэлзээд долгионтход
Дурдатгал ороосон сэтгэлийн минь зүүнд утас сүвлэж
Цамц бас ороолт нэхэж суух чамайг
Төсөөлөл дотор минь орших
Хамгийн бодит ертөнц гэдгийг
Тэмдэг төдий анивалзах ододтой
Харанхуй гудамжаар алхахдаа ойлгосон.........

5 comments:

  1. Сайн байна хүү минь. томоожиж байна хэхэ

    ReplyDelete
  2. Meta pizikch yaruu nairagch unelsen ym chine tiim ym bailgui dee kke

    ReplyDelete
  3. Бясалгагч яруу найрагчийн хувьд хэлхэд сайн шүлэг болсон байна.

    ReplyDelete