Хаяах гэж оролдсон биш
тамхиа татсаар энэ насаа барж
Хамгийн ихээр санагалзаж
гансарсан дурсамжаа
Чиний инээд бас мөрөөдлөөс
олох гэж
Чигчийн чинээхэн зүрхний
чинь ховдлоос
Тасдаж гаргасан мөн чанараг чинь
Тамирдаж дуусах сүүлийнхээ хоромд
бэлэг болгон үлээгээд
Идэрхэн насныхаа гэгээн харгуйд
Ихэл удаанаар бодмоглон гуниглана.....
Төмөрбаатарын 9-н эрдэнэд
Thursday, November 24, 2011
Monday, November 14, 2011
Урианхайн хөх салхи
Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших 4632 м-н өндөр Мөнххайрхан уул |
Дагшин уулсынхаа догшин хяр дээр
Дан майхантай зуун жил чарлана.....
Гиюүт үдшийн уйтгарыг
дааж ядан сэрчигнэх
Гал-усан навчсыг амраг мэт хайралнам
Хойд нутгийн салхи сул
сул нулимсыг минь арчина
Холын бүгээнд уулс
бүсгүйн хөх мэт харагдана
Гануу даван одсон харгуйн түнэлийг сочоох
Тал сар нохдын дуунд бөртөлзөнө
Гагцхан шүүдэр бөхөхийг үзсэндээ
Гунигийн усанд хөлөө норгож суунам
Чөдрийн морьд эрх чөлөөний туг мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
эмзэг аялгуу илгээнэ.
Дэл сүүлээ омгийн салхиар сэвнэ
Чөрхрөөт үүлсийн сиймхийгээр охидын
нүд мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
эмзэг аялгууг илгээнэ.
Хорон үгтэй энэ шар залууг
Хорвоо чамд дурласных нь төлөө өгчээ
Хар бор ажилд огтхон ч эвлэдэггүй гараараа
Хачин тунгалаг шүлэг бичдэг юм шүү
Тогшвол жингэнэн мөсөн халилын оройд
Ая тухын жинхэнэ эгшиг дуурсана
Алив хайрт минь цаг хугацаанаас өрсөж
Тагш дарс шимэн сууж сонсъё..............
Зүүн гарын эзэнт шүлэгс номын 116, 147-р хуудаснаас.,.,.,,.,.
Wednesday, November 9, 2011
Шадар гурван цэрэг шавайгаа ханатал тэнэсэн нь:
Бурхны хурга,ариун амьтан хоёрын хамт |
2011 оны 11-р сарын 1-ний дөрвөн цаг гучин минутанд зорчих тасалбараа авчихаад гурвуул ойролцоох цайны газарт хоол идэж үлдсэн мөнгөндөө тааруулаад эр улсын жаргалыг эзгүй хээрт эдлэх гэж байгаагаас хойш нэг "Галуун хүзүүт" авхаар оров. Гэвч сар болгоны нэгний гэж нэхэл хатууутай өдөр байсан боловч худалдагч залуу нь багадаа төмөр замын гудамжинд нусаа гоожуулж явсан найз минь байв. Тэр үед л дотор зуун төгрөгтэй явснаас зуун нөхөдтэй яв гэсэн монгол ардын зүйр үг үнэн мэт санагдав. Нэгэнт уух юмаа авснаас хойш хэсэг тайвшираад тамхилцгаан зогсоход Улаанбаатар-Замын үүдийн зорчигчид суудлаа эзэлнэ үү гэсээр төмөр замын цагаан хоолой эгшиглэв. Суудалдаа тухалж авхад хэдийн нар шингэх зүгтээ морилж ард хоцорсон Улаанбаатар минь сүүмийн сүүмийсээр алсран алсарсаар холдов.
Дорноговийн Айраг сумын сургуулийн бидний бахархал буланд залрах яруу нарагч Д.Эрдэнэзулайгийн хөрөг |
Гөлөг байхаасаал дуг нойрондоо гэж |
Хэзээний л алдартай улсаар дүүрэн энэ газрыг хараад дээрх дуу санаанд орж ирсэн мөртлөө ая нь мартагдаад байсныг даанч бодоод ухаад ойлгохгүйл явлаа . Магадгүй нутгийн салхис хэсэгхэн хугацаанд бодол согтоогоо бизээ. Ингэсээр элдвийг тунгааж бас сум орон нутгийн ажил байдлыг хөндлөнгийн нүдээр ажиглаж явсаар Дорноговийн арван хоёр жилийн сургуульд ороход эмээгийнхээ талын хамаатан болох бага ангийн багш Эрдэнэчимэг эгчтэй таарч гэрт нь уригдав. Бид гурвыг сайхан хүлээж авч хоол хийж өгөнгөө "Айраг" сумын амьдарлын түвшин энэ суурингийхаа сайн сайхныг гучин нэгэн жил амьдарч ажилласан хүнийхээ хувьд өөрийн мэдхээр чин сэтгэлээсээ ярьж өгсөн нь сайхан санагдав. Мөн сэтгүүлчдийн хараанд өртөөд энд тэндхийн хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаад байгаа Жоншны уурхайн талаар бага ч гэсэн мэдээлэл өгөв. Бас сэтгүүлчийн ажил хийж байгаа бид хэдэд урмын үг хайралсаар үдэж замын зардлын мөнгө нэмэрлэхэд нь нэрэлхсэн ч хэрэг болно гэдгийг нь мэдээд гараа тосоод л авав. Ер нь ч тэгээд нэрэлхүү зан хэнд хэрэгтэйн. Гархад цаашаа Хэнтийн Бор-Өндөр орвол аавын чинь хамаатнууд бас багын чинь найз Золжаргал байгаа гэж хэлэв. Ай даа аавын бийд хүнтэй танилцаж агтны бийд газар үз гэсэн үг санаан дотроос гижигдэв. Тэгсээр гурван цаг болж Цэцэгмаа багшийн явуулдаг "Хүрэл тулга" дугуйлан нээлтээ хийж нээлтэнд нь уригдсан бид хэд өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ дугуйлангийн хүүхдүүдтэй ярилцаж халуун дотно яриа өрнүүлэв. Тэр дугуйлангаас Д.Хуйлдар гэдэг хөвгүүн бид 3-ийн сэтгэлийг эрхгүй татсан боловч таван минутын уралдаанд шударга шүүлтийн дагуу дугуйлангийнхаа охин Оюукад түрүүгээ алдсан ч тэр хүүхэд бичихээ л болихгүй бол бид гурвийн хувьд сайн яруу найрагч болно гэдгийг нэгэн дуугаар тийм гэж лав хариулна. Ингэсээр Дорноговийн дугуйлангийн хүүхдүүд биднийг гаргаж өгч зарим нэг нь дэвтэр дээрээ сэтгэлийн үг зарим нь дуртай мөрөө бичиж өг гэж ичээв. Тэхдээ л Айраг сумын тэр багачуудаас ирээдүйд "Монголын утга зохиолд" хүч түрэн орж ирэх авьяастнууд ар араасаа давалгаалан замнасаар байх бизээ..
Яруу найрагч Д.Сосорбарам фенүүддээ гарын үсгээ зурж өгж буй нь |
Шөнийн Бор-Өндөр Айраг сумыг бодуул уул уурхай эрт хөгжисөн гэсэндээ орон сууц хүн ам хөл хөдөлгөөн ихтэй замын гэрлүүд нь асаалттай угтав. Эрдэнэчимэг эгчийн хэлснээр багын найз Золжаргалын утаслуу залгавал "Бор-Өндөрийн" Онцгой байдалд жолоочоор ажиллаж байгаа гэдэг сургийг мэдээд тийш алхсаар хүрээд л очив. Өөдөөс гурван жилийн өмнө салсан дүрслэл жирийгээд өнгөрөх нь тэр. Гэрэвшсэн үү итгэж ядсан уу бүү мэд. Нэгэл хүйтэн хөндий мэнд мэдээд, гэрээ зааж өгөөд ажилдаа хоцров. Маргааш өглөө арван нэг хүртэл ажилтай тэр болтол гэрт сайхан унтаж байхгүй юу л гэлээ. Тэгсээр хонох газраа очиж найзын хашааны эзэн мөн л хамаатан болох Цэнгэл ахынд гэдэсний хуушуур идэж ходоодоо баярлуулаад, гол зорилго болох Хэнтийн Дархан сум орж "Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын гэр музейг үзэх талаараа хэлхэд ирж очиход 90км талдаа 45 гэж байлаа. Тэгээд мөнгөө л бэлдчих гэдэг юм байна. Мөнгө дуусаж байсан ч сайхан сэтгэлд нөхдийн дэм тусаар мөнгөө хангалттай олох аргаа олчихоод маргаашийн хаан банк онгойхыг хүлээхээр Золоогийн хөрзөнгөөр галласан гэрт бөх гэгч нь нойрсов.
Замын турш хайр энэрлээ харамгүй зориулсаар ирэв. Ер нь дундын минь өмч байлаа тэр... |
Гэтэл шамарга маань бударсан их цасаар солигдож эргэн тойрон битүү мананд автах нь тэр. Яаахаа шийдэн барин сургуулийн үүдний хаалганы сандал дээр сууж байтал түрүүн утсаар ярьсан Шаарийбуу найрагч ороод жижүүрээсээ сая надтай утсаар ярисан залуучууд хаана байна гэсээр биднийг хараад сайхан залуучууд байна гээд үнсэж гарав. Бас зүгээрч гүй ээ жоохон юм үнэртүүлчихсэн. Тэгээд л нэг өрөөнд дагуулж ороод гол зорилго агуулгыг асуусаар Р.Чойномын гэр музейг үзхээр явна гэсэн чинь бас шүлэг бичдэг хүн гэсэндээ тэрүүхэндээ тус болох гээд чадлынхаа хэрээр танидаг баридаг жолоочоосоо асуусан ч цаснаар тэгээд битүү манантай өдөр явах жолооч нэгээхэн ч байсангүй. Гэвч Эрдэнэзулайгийнд түүнийг байхгүйд очисондоо харамсаагүй шигээ юу ч бодолгүй буцаж байгаа айл Цэнгэл ахынд орж өдрийн хоолоо идэж бас хүүхдийнх нь комьпютер дээр машин уралдаж тоголсоор өдрийн талыг барж суутал бүрий ч болж Золоо ч орж ирэх нь тэр.
Золжаргалын гэрийн гадаа |
явхад алсарсаар хоцорч байсан "Нийслэл минь" тодрон тодорсоор угтав.
Дараачийн адал явдал хаана хэрхэн яаж явагдахыг хэн ч бүү мэдэг........ Үргэлжлэл бий....
Wednesday, November 2, 2011
Замд бичигдсэн шүлэг...
Жижиг тосгодын гэрэл хааяа нэг анивчих
Жигд хэмнэлтэй галт тэрэгнээ зорчином
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын турш зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг, эл тэрэгнээ
Замын турш бид хөл хөөртэй зорчином
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.
2011.11.01 Дорноговийн Айраг сумын чиглэлийн галт тэргэнд....
Subscribe to:
Posts (Atom)