Tuesday, January 3, 2012
Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт мод
Тогтуун нуурнаа дусагнаж
Том болоод жижиг дүрс долгионтуулах
Борооны ширхэг дусал дотор
Бүх зүүдний минь гаргалгаа асгарч үзэгдэнэ
Үзэгдэхийн төдий сарнилтаас
Дахиж хэзээ ч энэ агшныг харахгүй мэт
Даарч чичиртлээ, чичрэн догдлолтлоо
Үнэгчилэн хярж, зүүрмэглэн зогсовол
Зогсон буй хөлний минь дор бүртэлзэх
Атирсан өвсний нурууг өрөвдөж
Зовлонт нулимсных нь урсгалыг
Алгаараа шувтарч, үндэсэнд нь цацахуйл
Тэнд шингэсэн ширхэг усан
Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт модны минь мөчирт
Тэвчээр алдан тэмүүлэн үндэслэх навчисын хээг уралсаар
Түмэнбаярын Аззаяагийн зүүдэнд дэлбээлж нахиалмуй.
УБ-хот 2011.12.28
Labels:
Шүлгүүд
Subscribe to:
Post Comments (Atom)
Ангайлаа
ReplyDeleteАлга ташилт
Амжилт
Баярлаа андаа нижигнэсэн их алга ташилтын чинь дор нэг сайхан үхмээр байна....
ReplyDelete:)
ReplyDeleteha ha ha
ReplyDeleteИнээснийг асуу гэж чи ийм шүлэг бичиснүү
ReplyDeleteдавгүй л шүлэг байна.
ReplyDeleteБаярлаа нээрээ Бэгтэрээ 10-н сар юм байна хэхэ.
ReplyDeleteМиний найз үүнээс ч илүүг бичиж чадна. Чамд тийм сэтгэл байгаа. сайхан шүлэг байна
ReplyDeleteaytaihan shuleg baina
ReplyDeleteТа нар минь хажууд харцааараа зэмлэж үгээрээ дэмнэж байхад энэнээс илүүг ч бичиж чадна. Их баярлалаа.
ReplyDeletegoy bainaa amjilt ta 2 too :)
ReplyDeleteБаярлалаа эрхэм найздаа
ReplyDelete