Хавар намар хоёр зэрэг амтагдсан
Нялх уруулын чинь балаас
Хамаг сайхан шүлгийнхээ эхлэлийг мэдэрч
Намрын шувуу шиг чамд хорогддог
Ганганан ганганан дүүлсээр
Өндөр огторгуйн дээрээс
Газарт алсарсаар хоцорсон чамдаа
Өндөгөө дараад өвөлжөөрэй гэж хэлдэг
Тэгээд л урь унасан хаврын эмзэг нарыг өвөртөлсөөр
Хайрт чинийхээ зүг далавчаа дэвсээр нисэхдээ
Тэнгэрийн гүн амьсгаатай үгсийг тээсээр
Хав хархан нүдэндээ жаргалын нулимс мэлтэгнүүлж газарддаг
Tas har nudtei ter goo uzesgeleng.....saihan bichjee.
ReplyDeleteТүүний алхах чимээг газар амьсгалаа эвхэн байж сонсдог. Нүүрнээс нь туяа цацарч нэвт гийгүүлдэг. Нүднээс нь гэрэл асгарч орчлонг гийгүүлдэг. Би түүний нялбаанд сохордог
ReplyDeletemash saihan uran buteel blson baina
ReplyDelete