Sunday, January 8, 2012
Санаандгүй бус учирсан найрагчидтай
Яруу найраг шиг өдөр хоногууд
Яг өөд өөдөөсөө их удаанаар
Ширтэлцэн суух шиг
Шаргал дөл бадамлуулсаар
Их удаан, юунд ч юм зовниж суух сайхан
Ялгагдах зүйлгүй ийм л эгшиглэнт хормыг
Яалт ч үгүй ажиглан
Эгшиглэн энэрч
Энэгэлзэн шархирах зүрхээ сонсоход
Чих эсгэчих авиа бүхэн зүүднээ тэргэлтэх сайхан
Сайхан сайхан гэв чиг
Салж үл чадах ийм л ертөнцөөс
Салхи гандаж, уулс бууралтхыг харж
Сар бүхнийг шүлгэндээ хэлхэсэн
Санаандгүй бус учирсан найрагчидтай хундага тулгах сайхан
Labels:
Шүлгүүд
Subscribe to:
Post Comments (Atom)
Гашуун атал дарсанд хэн хүнгүй хөлчүүрч
ReplyDeleteГашуун атал хэн хүнгүй хөлчүүрч
Гашуун атал нулимс сэтгэлийг ариулж
Гашуун амт хорвоогийн үнэн байлаа ч
Гашуунд хэн зөгий мэт шунах вэ?
Жамъяангийн Болд-Эрдэнэ