Monday, March 7, 2011

Нис Нис Нис

                                                                    My Nisvanis
            Энэ бол бидний гал халуун залуу нас юм. ”Нисванис”-ыг сонсоно гэдэг. Хөөрөлд автаад, хөөрөн нисээд, хөөс болоод хагарч байгаа ч юм шиг. Тэдний анхны тоглолт супа...
СТӨ-ний тайзан дээр машины сэгнүүд овоолж, дээр нь бөмбөрчин нь байрласан байв. Зэв идсэн бочка, авс, тайзны араас харвал яг л хогийн цэгт байна уу гэлтэй. (Энэ тайз зассан хогийг зайлуулж чадалгүй СТӨ-ий ард 4 5 жил болсон гээд бод доо).Тайзыг нь ”Ногоон морь”-ийн зураач, барималч нар зассан байлаа. ”Нисванис”-ийн анхны тоглолт өөрөө монголын тэр үеийн модернистуудын хамтын бүтээл байлаа. ”Хүрээ хөвгүүд”, ”Ногоон морь”, ”Шинэ цус хязгааргүй”. Бас арай жаахан өөр хөгжим сонсдог. Дөнгөж үсээ ургуулж буй хүүхдүүд. Хүүе тэр Үнэнхүү... 3-р сургуулийн бацаан. Хөөрхөн бацаан. Хороололд ”Rock лангуутай Алтай. Бас ”Madness  байна


            За ингээд саак түүх эхлийшдээ. Үнэндээ ”Нисванис”-ийг гарч иртэл, монголын ”ороохорууд” сайн дурынхан байсан юм даа. ”Харанга”, ”Никитон” хоёр арай гайгүй. Дуу нь нэг тийм улс төрийн ч юм шиг. Хэн нэгэнд таалагдах гэж бичдэг. Дуулдаг. Мангар ёс зүйтэй. Паак. Яг доллар шиг дуу дуулдаг байлаа. Бүх хүнд таалагддаг. Энэ бол үзэл санаа, итгэл үнэмшил байх ёстойг ”Нисванис” мэдрүүлж өглөө. Энийг мань мэт ганцаараа батлаад байх ч шаардлага байхгүй. Хожим ”Нисванис”-ийн төрсөн өдрийн тоглолт байна шүү. ”Амазон”-д нэг болдгийн. Үндэсний үзэлтнүүд, рокерууд, оюутан, төрийн албан хаагч, ”Болор цом”-тон хүртэл гашуун утаа сорж, галтай ус залгилангаа, сэгсгэр, мулзан, халимаг, үхэр долоосон юм шиг гялалзтал тосолсон үсээ байна шүү сэгсчиж, байж ядсандаа бие биенээ түлхэж, харахад зодолдоод байгаа ч юм шиг, зохицоод байгаа ч юм шиг тийм хөдөлгөөн хийж, паак паак юм болж байгааг хараад, олон хүн ”Нисванис” ”чаджээ” гэдэг хоёрхон үгийг хэлж байлаа. 
 
Ингэхэд ”Нисванис” яагаад байгуулагдчих ваа. Шаазгай суухын тул заавал овоо хэрэгтэй. Монголын ”ороох боох”-д цөөхөн хэдэн заламгайтай нөхдүүд байлаа. Одоо ч байгаа. Нэг тийм дуулдаг болохын тулд заавал нэг нөхрөөр ”адислуулж” байж мэндэлдэг байв. Харин ”Нисванис”-т ”Аяга архи, ширхэг тамхины ч зарлага гаргах хэрэггүй байлаа. Хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүрч яарсандаа дандаа гүйж явдаг, ганц ч цэрэггүй фронт командлагч Б.Галсансүх олоод очжээ. Тэр үед од мод тод олны танил нь нь л Байзда байлаа ш дээ. За тэгээд Байзда бол ядаж ”хуушуур”-ны мөнгөтэй байсан бол, хуушуурны ч мөнгө байхгүй, гөөхийний ч мөнгө байхгүй, хатсан боорцог халаасандаа нууж байгаад торжигнотол зажилж зажилж горойлгоод, араас нь 100-ийн ундааг ухаан мэдрэлгүй залгилдаг нөхдүүд л байгууллаа шүү дээ. За тэгээд шүлсээрээ унд хийж, шүдний махаараа хоол хийж, алтернатив урлагийг хөгжүүллээ шүү дээ. Найз нар минь үнэхээр ихийг үзсэн мэдээж хэрэг, Амгаа тэр тухайгаа хангалттай бичсэн гэж найдаж байна.
Найз нартаа ганцхан юманд нь харамсч бас баярладаг юм. Монголд төрсөнд нь харамсаж, бас Монголд төрсөнд нь баярладаг.
            Хэрвээ USA-д төрсөн бол тэд зүгээр л ”шаах”-ууд. Тэрбумтан байх байлаа. Хальт мөрөөдөхөд Холливуд-д шампанск, виски, текиллагаар дүүргэсэн онгоцонд ээлжлэн орсон шиг ээ. Охидууд үүлэнд богоон богооноороо оочирлочихсон үнэн паааааак амьдрах байлаа. Монголд төрсөн учраас л дуулахынхаа хажуугаар DJ хийж, G хороололд худаг дээр усанд оочирлож амьдарсан. Энэ яах вэ? Бодит амьдрал. Хэрвээ тэд Монголд төрөөгүй бол Үндсэн хуулиас уншаад ч ойлгодоггүй эрх чөлөөг бид мэдрэхгүй байх байлаа. Ер нь хэн ч ирж мэдрүүлэх ёстой байсийн. Тийм учраас та нартаа баярладгийм. Амгаа хааяа маниуст гомддогийн. ”Та нар нэг хүүхэд төрүүлчихээд Гандангийн хүрдэн дээр хаяад явчихсан. Ядахдаа олигтойхон шүлэг ч бичээд өгчихгүй гэж”... Паак ”жинхэнэ ороохор” хүн шүлгээ өөрөө бичиж, өөрөө хөгжмөө хийдэг. Чи тийм болсон. Чи чадсан паак. Балхаагийн дууг дуулмаар байна уу? Бэгваатараар пордүсэр хийлгэж, ”ийм сайхан нэрээ жимс хүнсний ногоо”-оор нэрлэмээр байгаа юм уу? Маниусын хувьд ”нисванистсан нисванис” дууг нь сонсоод, үхэн үхтлээ амьдраад үхэх л сайхан. Паак гэж...
                                                                                         
  
 Түмэн хүний дунд
Түүртэн явахад
Түлхэлцэн мөргөлдөөд
Түс хийтэл унахад
Түсхийтэл уначихаад байхад л
Түмэн хүн огт анзаарахгүй
Түрээд, дэвслээд
Түй гэж нулимаад
Түрхэрэн одно
Түмэн хүн
Түмэн хүнийхээ дунд
Төөрч будилсаар одно
Миний шоргоолжны үүрэнд
Нисванисийн дуу... паак гэж
                                                                                            Хүндэтгэн ёсолсон
           Хүрээ хөвгүүн Савка 


16 comments:

  1. delhiiin emegteichuuudiiin erhiiiig hamgaalah udur heden muuusain goooomooo naizuuuddaaa mendchilgeee dewshuuuly eee. ta nar min hurdhan shig neg neg togooooniii huntei boltsgoool dooo, hediii boltol ingej gooomooo amidrah gesiiin beee.hahahaha

    ReplyDelete
  2. biich yaahuu xostoi xvn shvv sosoo gj saihan xvniig xezeech dergedeesee xolduulj bolohgui alham holdvol amidral mine orvongooroo ergehees xoish kke

    ReplyDelete
  3. bolil dooo togoooniii huntei bol geeed baihad chin yum oilgodgui muuu haaashaaan kkekkee

    ReplyDelete
  4. manina xvntei baisanch gsn cham shig hootei togoo bariulahgui ee naana chine xogjil devshliin erin zuun yavagdaj baihad

    ReplyDelete
  5. ishshshhshsh......... muuu and mini sain sonsoj bai, togoooniii hun gedeg chin togoooniii huuu bish, ger-giii boloh busgui huniiig chin tegj nerldeg baihgui yu, manai emeee tegj helsiiin, mani bas anhandaa yag cham shig tiiim bodoltoi yawsiiin ih buruuuu yum bnleee shuuu, kkkke

    ReplyDelete
  6. ta 2 oorsdoo togoonii bariul shig bjiij hi hi

    ReplyDelete
  7. togoond maana taglaa dutaad baisiin chamaar taglaa xiidiimuu

    ReplyDelete
  8. hahahaha
    harin tiiin naaad begter chin oligtoi haliu bolj chadk uuu eee hugshuuun. tsai dewruuleeed , togoootoi shul shirgeeechhene, etsest ni hoyulaaa tsai ch gui tsarai chgui hoooson honoh hereg garna ,shaaaal demiiii kekkkke

    ReplyDelete
  9. yahav neg gartaa urtaigna vneleed xuvzas xunariinhaa hanzarhaig nohuuulj baival bas zgr l ym bodoltsoj vzne biz kke

    ReplyDelete
  10. Biirniihee budgiig durj amjaagui baihad
    Sarantsatralt ali xediin neg zuraas tatnaa gj

    ReplyDelete
  11. Нийтийн эрх чөлөө... Нэг ёсондоо Үндсэн хуулинд бичсэн миний чиний эрх чөлөө... Паак гэж. За тэр ч яахав.

    Эндэхийн амьдрал зүүд юм
    Эргээд хэн ч түүнийг санахгүй
    Санахгүй байх тусмаа сайхан санагдах сайхан зүүд юм.

    ReplyDelete
  12. zuudleed zurh setgeldee tsendeeg bas bus xvniig sanaad baihiin orond bidniig dundana xavchuulaad orsgoi shud ogotor nuruugaa neg haruulaach hairt mine

    ReplyDelete
  13. Анх Нисванисын дууг 1997 онд шиг санаж байнаа шугамын радиогоор сонсоод гайхах шиг болоод шоконд орж байлаа. Монгол ийм юм байдаг юмуу гээд л. Яалт ч үгүй монголоор дуулаад байдаг. Маш их таалагдаж байж билээ. Одоо бол би Нисванисын улаан фен шүү дээ.

    ReplyDelete
  14. za terch yahuu anduudaa 4sariin 9nd huree huvguudtei tsug nis nis nis uzii tgd dalavchguich gsn jaahan usrii

    ReplyDelete