Monday, March 14, 2011

Их сургуулийн гудамжиндаа гэж Их л удаан амьдарна даа би

Эгшил зохицол
Энд хэмнэл гунигийг мартуулж
Их л олон бодлууд ар араасаа
Илчилгүй ихээр төөнөн цогшидог

Хэнзхэн сэтгэлийг нэвт цуулах
Хахирган салхи
Хацар алгадхад
Хайрын вальс дотуур байрных нь гадаа эгшиглэхэд

Үймсэн их олны урсгал
Нааш цааш холхилдож
Үүрд энд л хоцрох дурсамжууд
Намайг захирдаг

Тэврээд авмаар
Тийм л дулаан мэдрэмж
Цохилох зүрхний минь хэмнэлийг сулруулж
Цоожгүй ангиуд нь дүнсийн хоцорход

Энэлж бичсэн олон шүлгийнхээ санааг
Энэ л цэг дээрээс олоод
Их сургуулийн гудамжинд гэж
Их л удаан амьдарна даа би

9 comments:

  1. estoi ser hiisen neg yum boduulsan shvleg bn.

    ReplyDelete
  2. гэнэт хувирах огт өр болох болмж байна даа?
    даанч

    ReplyDelete
  3. яахав ээ бас их сургуулийн гудамжинд саримаар санагдмаар л шүлэг байна

    ReplyDelete
  4. bolomjiig yaaj ashiglah vee muu nuuhaar sain ilchil gj ug baidagdaa

    ReplyDelete
  5. sarina gsnees titanicaas garaad tehnic tehnologiin surguuliin atmees mongo avah gj garahdaa 2iin uudend haha

    ReplyDelete
  6. хаха тэр ч нэг тэгсий шүү.

    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete