Monday, November 14, 2011

Урианхайн хөх салхи

                                                   
Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших 4632 м-н өндөр Мөнххайрхан уул
                          
                                       Дагшин уулсынхаа догшин хяр дээр     
                                       Дан майхантай зуун жил чарлана.....



Гиюүт үдшийн уйтгарыг
                      дааж ядан сэрчигнэх
Гал-усан навчсыг амраг мэт хайралнам
Хойд нутгийн салхи сул
                          сул нулимсыг минь арчина
Холын бүгээнд уулс
                         бүсгүйн хөх мэт харагдана

Гануу даван одсон харгуйн түнэлийг сочоох
Тал сар нохдын дуунд бөртөлзөнө
Гагцхан шүүдэр бөхөхийг үзсэндээ
Гунигийн усанд хөлөө норгож суунам

Чөдрийн морьд эрх чөлөөний туг мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
                                  эмзэг аялгуу илгээнэ.
Дэл сүүлээ омгийн салхиар сэвнэ
Чөрхрөөт үүлсийн сиймхийгээр охидын
                                   нүд мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
                                  эмзэг аялгууг илгээнэ.


                                                                    Төлөөс
Хорон үгтэй энэ шар залууг
Хорвоо чамд дурласных нь төлөө өгчээ
Хар бор ажилд огтхон ч эвлэдэггүй гараараа
Хачин тунгалаг шүлэг бичдэг юм шүү

Тогшвол жингэнэн мөсөн халилын оройд
Ая тухын жинхэнэ эгшиг дуурсана
Алив хайрт минь цаг хугацаанаас өрсөж
Тагш дарс шимэн сууж сонсъё..............
          
                                                Зүүн гарын эзэнт шүлэгс номын 116, 147-р хуудаснаас.,.,.,,.,.

6 comments:

  1. Ajil hiij chaddagguigee mun ch sain duwiilgejee, hehe

    ReplyDelete
  2. Чи шүлэг бичдэг болсноос хойш хичээлээ хийхээ больсонтой ч чинь агаар нэг байгаа биз дээ. Хэхэ
    Тэгээд бас зүгээрчгүй ангийн даргын суудлаасаа хүртэл огцроод л хэхэ

    ReplyDelete
  3. магадгүй шүлэг бичдэг болохоороо дурлахаа больдог байж ч болох юм

    ReplyDelete