Tuesday, July 26, 2011

Мартваа

Чиний нүдийг хархад
Зүрхэнд минь цус хуралдах шиг
Чийгт өдрүүдийн дор үргэлжилэх
Зүүрмэг намрын бороог ажиж
Чихний чинь омгыг үргээх
Зүс төгөлдөр шувуудын дэвэлтэнд
Хаврыг мартваа гэж
Хачин чанга хашгирахсан

                                              11.04.30-05.26      

                                           

Sunday, July 24, 2011

Зулаадаа

Гутрал гунигаа ил илэрхийлэхгүй
Дотогшоо чимээлэх үл бүдэг харцтай чиний
Голт борхон зүрхнээс тэсрэх
Дан шармал галт уулын хайлмаг дор
Өөрийгөө шатааж суухад
Навчисын анир тайван зүүрмэглэл
Өнөө шөнийн цэлмэг тэнгэр дор
Нарнаас халширсан мэт санагдана
Удахгүй дээ намар ирдгээрээ ирж
Шувууд буцдагаараа буцхад
Утга учиргүй ээдрээт хорвоод амьдарсныхаа
Шан харамжыг амтлаад
Хүмүүний хорвоод ганцаар байх
Хүслээ чөдөрлөж, давхар тушаад
Халгиж цэнхэртсэн сэтгэлээ
Харамлан нууж баясана даа чи........
                                              Б.Мөнхзулд зориулав.... 2011.07.18

Thursday, July 21, 2011

Намар

СУИС-ийн зураасан зургийн 2-р курс Мо ле бичив.

Monday, July 18, 2011

Төөрөг

Үнсний сав дүүрэн янжуурын иш шиг
Залуу нас минь үрэгдэж дуусхад
Үргэлжилэх амьдарлынхаа ирээдүйг
Зовнин бодож хүмүүний үр хэсэг тээнэгэлзэнэ
Хариулт бүхэн нь хариулт нэхсэн
Асуулт бүхэн нь асуудал дэвшүүлсэн
Хачин жигтэй хаалганы бариулаас
Асуулгүй онгойлгох хүсэл байвч
Бодол бүхэндээ цэг хатгаагүй
Гэнэн шүлгийн холбоц шиг
Босоод суухынхаа хооронд
Гэртээ хоргодмооргүй хүсэл төрнө
Төрсөн тэр л төөрөгтөө автаж
Ертөнцийн өдөр хоногийг элээхэд
Ердөө л гансран уугих утаа шиг
Тэнгэр өөд гэсэн бичигтэй хоцорч
Баахан хүмүүсийн худал магтаалтай
Булшныхаа шороог хүрздүүлэнэ......

Friday, July 1, 2011

Гэгээн гэрэл үзэсгэлэн

                            
Хар хэрээ хамаг нууцыг минь дэлгэж гуагчина
Халуурсан сэтгэл хөнжил дотроо бөмбөлзтөл чичирнэ
Харамссан бодол талаар нэг цуван асгарна
Хатуу хорвоо хайр найргүй гэрээсээ хөөнө
Зарааны арьсан гудсан дээр эвхрэн хэвтээд
Залуу насныхаа царайг харах гэж оролдном
Замбараагүй олон даавуу шуудуу энд тэндгүй хөглөрөөд
Зангууны үлгэрийг уйтгартайхан хүүрнэв
Нойтон гараас сэжиглээд би гар барьсангүй
Нойрмогхон нүдээр намайг хараад тэр таньсангүй
Ноорсон ботго шиг миний өтөл насыг
Нохой ч тоож шиншихгүйг зүрх минь мэдэрнэм
Хатуу чийрэг булчин минь хальс шиг болчихжээ
Хангинуур сүхний минь ир нь мөхжээ
Хануур хорхойтой харанхуй нүхэнд тааралдчихлаа
Хатсан шарилж толгойгоор минь дүүрэн ургачихлаа
Өргөс өчүүхэн байж намайг часхийтэл өвдүүлнэ
Өрөм шиг өег сэтгэлтэй үлдэх л юмсан даа
Өөрийн чадал тэнхээгээ дарайтал нь индүүдчихээд
Өнгөрсөн бүхэн рүү бардамхан инээмсэглэхсэн
                                                                      С.Саранцацралт


 
Тэр охин
Нүдээ аниад буцаагаад нээхэд нь би үлгэрийн
ертөнцөд сэрж
Зүрхэн дотроо нуранги үүсэж буйг мэдэрдэг
Тэр нуранги, миний сэрсэн үлгэрийн ертөнцөд
Нэг шоргоолж
Удган модны дэргэд удаан суусан ч уйтгарлаж
чадаагүй дээ гутараад
Удган модны хэнд ч хэрэггүй өргөмөл навчыг
хэмлэн суух шоргоолжны ганцаардлаас ч
Хэт нам гүм байсан
Хэт нам гүмийн дэргэд суугаад
Судасныхаа лугшилтыг тэмтрэн уйлах дүлий хүний
төсөөлж ч байгаагүй
Тийм их нам гүм
Тийм их нуранги
Тэр их нурангийг одооноос 1 цаг 19 минутын өмнө 
гартаа ганц багажгүй нэг судлаач
Зогсонги ертөнц гэж нэрлэжээ

2

Тэр судлаачын өдрийн тэмдэглэл дээр:
"Миний охин өрөөсөн оймсоо хэзээ ч өмсөж байгаагүй 
                          Учир нь түүний өрөөсөн нүд юу ч хардаггүй
"гэж бичжээ.
                        Д.Сосорбарам Жүржийн амтат амьдрал номын 12-р тал
                                       Хоёр бодол


Хар хүн миний зүүн мөрөн дээр сууна 
Халтар хуруугаараа заяа т
өөргийг минь зааж тонгочно 
Хагархай тэнгэр хамаг бороогоо талаар нэг асгаруулна 
Халагласан бодлоосоо н
үүр буруулан би чимээгүй зогсоно 

Баруун м
өрөн дээр минь цагаан хvн намбатайхан сууна 
Балчигт унагахгvй гэж намайг ахин дахин сэргийлнэ 
Бодол сэтгэлийг минь цагаахан даавуунд 
өлгийдөөд 
Барааны газраас даллан далласаар дуудна 

Ханатлаа би цагаан хvнтэй 
өдөр болгон vнсэлцдэг юм 
Хагартлаа тvvнд тас тэврvvлдэг юм 
Хар хvнтэй хааяахан нэг нууцханаар уулзчихдаг юм 
Халтирсан сэтгэл минь 
өөрийн мэдэлгvй татагдчихдаг юм 

Цагаан хар хоёр хvний дунд царцаа шиг дэвхэцсээр 
Цал буурал vс минь цастай холилдон х
өлднөм 
Цагаан, хар хоёр бодлын дунд эргэлдсээр 
Цаг хугацааны з
өөлөн урсгалд элэгдэв ээ       
                                                                 С.Саранцацралт