Tuesday, January 3, 2012

Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт мод



Тогтуун нуурнаа дусагнаж
Том болоод жижиг дүрс долгионтуулах
Борооны ширхэг дусал дотор
Бүх зүүдний минь гаргалгаа асгарч үзэгдэнэ

Үзэгдэхийн төдий сарнилтаас
Дахиж хэзээ ч энэ агшныг харахгүй мэт
Даарч чичиртлээ, чичрэн догдлолтлоо
Үнэгчилэн хярж, зүүрмэглэн зогсовол

Зогсон буй хөлний минь дор бүртэлзэх
Атирсан өвсний нурууг өрөвдөж
Зовлонт нулимсных нь урсгалыг
Алгаараа шувтарч, үндэсэнд нь цацахуйл

Тэнд шингэсэн ширхэг усан
Тэнгэрт тэмүүлсэн хүслэнт модны минь мөчирт
Тэвчээр алдан тэмүүлэн үндэслэх навчисын хээг уралсаар
Түмэнбаярын Аззаяагийн зүүдэнд дэлбээлж нахиалмуй.

                                                                      УБ-хот 2011.12.28

12 comments:

  1. Баярлаа андаа нижигнэсэн их алга ташилтын чинь дор нэг сайхан үхмээр байна....

    ReplyDelete
  2. Инээснийг асуу гэж чи ийм шүлэг бичиснүү

    ReplyDelete
  3. Баярлаа нээрээ Бэгтэрээ 10-н сар юм байна хэхэ.

    ReplyDelete
  4. Миний найз үүнээс ч илүүг бичиж чадна. Чамд тийм сэтгэл байгаа. сайхан шүлэг байна

    ReplyDelete
  5. Та нар минь хажууд харцааараа зэмлэж үгээрээ дэмнэж байхад энэнээс илүүг ч бичиж чадна. Их баярлалаа.

    ReplyDelete
  6. Баярлалаа эрхэм найздаа

    ReplyDelete