Sunday, January 8, 2012

Санаандгүй бус учирсан найрагчидтай


Яруу найраг шиг өдөр хоногууд
Яг өөд өөдөөсөө их удаанаар
Ширтэлцэн суух шиг
Шаргал дөл бадамлуулсаар
Их удаан, юунд ч юм зовниж суух сайхан

Ялгагдах зүйлгүй ийм л эгшиглэнт хормыг
Яалт ч үгүй ажиглан
Эгшиглэн энэрч
Энэгэлзэн шархирах зүрхээ сонсоход
Чих эсгэчих авиа бүхэн зүүднээ тэргэлтэх сайхан

Сайхан сайхан гэв чиг
Салж үл чадах ийм л ертөнцөөс
Салхи гандаж, уулс бууралтхыг харж
Сар бүхнийг шүлгэндээ хэлхэсэн
Санаандгүй бус учирсан найрагчидтай хундага тулгах сайхан

                                                                 

1 comment:

  1. Гашуун атал дарсанд хэн хүнгүй хөлчүүрч
    Гашуун атал хэн хүнгүй хөлчүүрч
    Гашуун атал нулимс сэтгэлийг ариулж
    Гашуун амт хорвоогийн үнэн байлаа ч
    Гашуунд хэн зөгий мэт шунах вэ?

    Жамъяангийн Болд-Эрдэнэ

    ReplyDelete