Wednesday, June 6, 2012

ДУУЛАЛ

 
Чангахан гишгэчихвэл нурчихаж мэдэх 
Зүрхний чинь шатаар өгсөхдөө
Чимээ ч үл гаргаж цочоохгүй гэсэндээ
Зөөлөн зөөлөн алхалсаар, өлмий дээрээ дэгдэж
Тэнгэрт хуруугаа хүргэхэд, хаялах борооны дуслаас 
Цас яаж будардагыг чагнах гэж 
Цамцны минь заханд наалдсан чиний үсний үзүүрээр 
Тэмдэгт нэгэн одны зүүдийг томъёолоод найтаахад
Сэтгэл эсгэчсэн инээд чинь бодлын гүнд тунарч
Чичирхийлсэн чичрэгт долгион үүсгэхдээ
Санаанд үргэлж өлгөөтэй явдаг тарнийн үгсээр
Чамайг үргэлж адислахад 
Тэр шидэт шившлэгийн аялгуугаар 
Улам гоо төгөлдрөөр он цаг хөвөрч
Тунгалаг үдшийн гэрэлт сарнаа
Урд үзээгүй мөрүүдийг нүднээ тусгана

12.05.04

3 comments:

  1. Hunguhun saihan bichjee.. gehdee dogdolmoor.. zurhniihee shatiig harah gej ungiij suuna... Coldplay ch shan songolt baina..

    ReplyDelete
  2. хүүе чи ирэх болоогүй юмуу? Энэ шүлгийг чинь уншаад чиний уншиж байсан санаанд буучихлаа. ялангуяа тэр Чангахан гишгэвэл нурчихаж мэдэх... гэдэг бүр гоё

    ReplyDelete