Sunday, June 3, 2012

close your eyes

Амьдрал бол зүүд
Зүүдэнд учирсан дурсамж

 Дурсамж бол бодол
Бодолд дүрслэгдсэн нулимс 

Нулимс бол зангирал 
Зангиралд нэвчисэн гэгээрэл

Гэгээрэл бол хүртэйхүй
Хүртэхүйд хязгаарлагдах ойртолт

Ойртолт бол янаглал 
Янаглалд дасгасан чи

Чи бол би 
Бийд хамаарах хүсэл 



7 comments:

  1. ЗҮҮД бүр үнэн явдлын хураангуйлал юм бол
    ЗӨНДӨӨ удаан хүлээсэн минь хэд хичнээн юм бэ?

    ReplyDelete
  2. Эндэхийн амьдрал зүүд юм
    Эргээд хэн ч түүнийг санахгүй
    Санахгүй байх тусмаа сайхан санагдах
    Сайхан сайхан зүүд юм.

    ReplyDelete
  3. Цангинаад л байх ямар нэгэн авиа
    Цээжний ханыг минь урж тасдсаар л байна
    Цэх шулуухан, зоримог итгэлтэйхэн
    Цохолж ирээгүй, энэ үйлийн үрийг гэвч
    Цэгцгүйхэн бодлыг минь нурааж чадах
    Цоо ширтэх түүний нүд л анагааж дийлнэ
    Яагаад гэж үү? бүү асуу
    Нууц гэдэг хэзээ нэгтээ задардаг шиг
    Яруу найргийн тунгалаг нулимсаар тэр
    НА-в-ЧИН биеийг минь хавар шархлуулж, намар нярайлуулхаар
    Түр яваад эзгүй байна
    Түлхүүр нь надад байна...

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Чи бол би
    Бийд хамаарах хүсэл.... Хамаарах, хамаарахгүйг мартах шахаж...хэхэ... таалагдлааа...Биг Лайк

    ReplyDelete
  6. Бас...
    Close your eyes, give me your hand darling... sanaand orov...Bi durtai...

    http://www.youtube.com/watch?v=gUcbczpe9QY

    ReplyDelete