Sunday, October 14, 2012

While my guitar gently weeps

Чимээгүйг цочоосон инээд, тамхиа татаж буй төрх чинь 
            яг л АННА АХМАТОВАГИЙН хөрөг зураг дахь гунигт нүдийг санагдуулна 
                                          
                                                                                                         ЛИСАД-зориулав
                                                             

Сар гаруй хугацаанд чи их тайгад
Талх барьж, аяга угааж, усанд явж
Салхинд дохилзох моддын мөчрийг ажин
Тэмдэглэлийн дэвтэрдээ харсан бүгдээ зуржээ

Эндээс маргааш явна гэдэгт чинь
Ээнэгшиж чамд дассан нохой хүртэл мэдсэн юм шиг
Хэнгэнэтэл санаа алдаж
Хурууны чинь өндгөөр дарагдах гитар хөгжмийн аялгууг чагнана

Чамд хэцүү байгааг, өглөөхөн орноосоо өндийхдөө
Энд үүрд баймаар байна гэж хэлсэн
Эмзэнги чичрэнгэ дуу хоолойноос сонсоод
Чухамдаа миний ч сэтгэл уймарсан

Гэвч амьдрал дэндүү урт шүү дээ
Лиса минь
Гэртээ хариад тэмдэглэлийн дэвтэрээ дэлгээд үзээрэй
Лааны бүүдгэр гэрэлд бичсэн миний мөрүүд шиг урт зурайна

Одоо харин бүү гунихардаа
Орчлонд маргааш гэдэг өдөр ирхэд
Чи уйлна
Чангахан тэврээд аргадахаа эргэцүүлэн би нууцаар уйлж сууна

 12.08.22 Хөвсгөл аймаг Цагааннуур сум Монгол улсын хойд захын хил Монгол шарын даваа

5 comments:

  1. Тийм ээ, Лизагийн гитарны аялгуу, гадаах цаа, тамхины утаа, урцанд халуун, гадаа хүйтэн байж билээ. Үнэндээ Лизагийн гитарны хөгжим нэгэн зуны тайгад өнгө нэмсэн гэлтэй.

    ReplyDelete
  2. hamt baisanch ym shig nereech yadaxdaa bichjixgui xen geechiin noxor ve chi

    ReplyDelete
  3. Тайгад байсан ч чи миний нэрийг мэдсэн байсан юм уу? Лизад бичсэн шүлгийг нь өөрт нь дамжуулж өгч болно шүү.

    ReplyDelete
  4. Өөрөө өгчихсөн чи зүгээр л зайл

    ReplyDelete
  5. За за, зайлъя өө, зайлъя.Яруую найрагт чинь амжилт.

    ReplyDelete