Thursday, April 3, 2014

Өөр хэн ч биш


Яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа
Ядуу боловч аз жаргалтай амтьдралынхаа тэр үед бид дурлалцаж
Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ
Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш

Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд
Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан...

Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон
Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон
Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон
Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон

Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон
Чи биш. Чиний тухай огт биш

Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?
Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа
Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа
Хичнээн сайхан ядуу байв аа? Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа
тэврэлдэн хэвтдэг байлаа. Ганц орон дээр гурвуулаа болсон.
Дараа нь дөрвүүлээ. Хүүхдүүд орон дээр зэрэгцээд бид шалан дээр, үргэлж хоёул
тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.
Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?

Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян

Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ
Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгээ мөнгө л ярих

Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ
Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй
Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ

Ямар аймаар баян болсон юм бэ би
Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь
Хоорондуур минь эд баялаг орж ирээд хоёр биесийг минь салгажээ
Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь
Хорлогджээ чи минь, баян цонхигор минь

Хонгорхон гэнэхэн минь
Хоорондуур маань орсон эдийн энэ увдист чи минь илүү
Хорлогдоод дуусчээ
Хонгорхон гэнэхэн минь . Чи минь

1 comment:

  1. Thanks for sharing, nice post! Post really provice useful information!

    Hương Lâm chuyên cung cấp máy photocopy, chúng tôi cung cấp máy photocopy ricoh, toshiba, canon, sharp, đặc biệt chúng tôi có cung cấp máy photocopy màu uy tín, giá rẻ nhất.

    ReplyDelete