Thursday, June 26, 2014

Хамгийн тэнэг нь би тэдний нэг

Үзэгнийхээ таглааг онгойлгох минь 
Хувьтай илд сугалах шиг 
Үнэндээ шүлэгч, хөлчүүрэгч, мансуурагч байна гэдэг амьдын там 
Хайрламаар, гэхдээ бас үзэн ядмаар тарчлаан 

Уй цөглөнгүй, бүгдийг бясалгасан гэгээнтэн шиг унтах 
Хуудас хуудас цаасны амийг барж тэнгэрлүү хийсгэх үү!
Уйлмаар, гэвч эцэс сүүлд нь яруу найрагч гэж үлдэх үү?
Хөндүүрлэмээр зүрх урагдмаар мэдрэмжийг л цагаатгах нэрийдэл

Бурханы хэзээ ч юм чөтгөрийнд уригдаад уусан дарс 
Маргааш нь гэхэд биеээс нь гадагшлалгүй шингэсэн байх гэж би санадаг 
Бодож бодож зурсан хамгийн утгагүй дүрс нь 
Мэдрэл гэж бусдын нүдэнд үзүүрлэгдэх хэлбэр өнгөгүй салхи шиг үгийн хойноос гөрөөлөгчид байх гэж би бас санадаг 

Үнэндээ миний мэдхээр хамгийн худалч, адгийн завхайрагчид, дээрэмч, тонуулчид бусдын сэтгэлийг дураар эзэгнэгчид тэд юм
Үйлдэл, хөдөлгөөн, харц, ов заль мэхээрээ хэнийг ч урдаа гишгүүлэхгүй, хүсвэл төсөөллөөрөө шувуудаас ч өндөрт
Үнэгчлэн гансарч худлыг үгүйсгэх гэж л нүүрнийхээ багыг хуу татаж алхах нь даанч хачирхмаар санагдавч дэндүү бардамыг нь яана 
Үхлийг ч ялаад гараад ирэх, огтхон ч айхгүй өөрөө гүйж очоод нүүр нүдгүй үнсэн озох хүсэл ч байдаг гээд л бод 

Хачирхалтай байгаа биз
Хамгийн тэнэг нь би тэдний нэг

Үзэгнийхээ таглааг онгойлгох минь 
Хувьтай илд сугалах шиг 
Үнэндээ шүлэгч, хөлчүүрэгч, мансуурагч байна гэдэг амьдын там 
Хайрламаар, гэхдээ бас үзэн ядмаар тарчлаан 

Уй цөглөнгүй, бүгдийг бясалгасан гэгээнтэн шиг унтах 
Хуудас хуудас цаасны амийг барж тэнгэрлүү хийсгэх үү!
Уйлмаар, гэвч эцэс сүүлд нь яруу найрагч гэж үлдэх үү?
Хөндүүрлэмээр зүрх урагдмаар мэдрэмжийг л цагаатгах нэрийдэл

14.06.09



2 comments:

  1. Заримдаа сайхан ч юм уу, сайн шүлгийг уншихаар зүгээр л чив чимээгүй зүрх рүү өөрөө яваад орчих шиг л санагдадгийм. Сая тийм мэдрэмж төрлөө

    ReplyDelete