Хаяах гэж оролдсон биш
тамхиа татсаар энэ насаа барж
Хамгийн ихээр санагалзаж
гансарсан дурсамжаа
Чиний инээд бас мөрөөдлөөс
олох гэж
Чигчийн чинээхэн зүрхний
чинь ховдлоос
Тасдаж гаргасан мөн чанараг чинь
Тамирдаж дуусах сүүлийнхээ хоромд
бэлэг болгон үлээгээд
Идэрхэн насныхаа гэгээн харгуйд
Ихэл удаанаар бодмоглон гуниглана.....
Төмөрбаатарын 9-н эрдэнэд
Thursday, November 24, 2011
Monday, November 14, 2011
Урианхайн хөх салхи
![]() |
| Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших 4632 м-н өндөр Мөнххайрхан уул |
Дагшин уулсынхаа догшин хяр дээр
Дан майхантай зуун жил чарлана.....
Гиюүт үдшийн уйтгарыг
дааж ядан сэрчигнэх
Гал-усан навчсыг амраг мэт хайралнам
Хойд нутгийн салхи сул
сул нулимсыг минь арчина
Холын бүгээнд уулс
бүсгүйн хөх мэт харагдана
Гануу даван одсон харгуйн түнэлийг сочоох
Тал сар нохдын дуунд бөртөлзөнө
Гагцхан шүүдэр бөхөхийг үзсэндээ
Гунигийн усанд хөлөө норгож суунам
Чөдрийн морьд эрх чөлөөний туг мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
эмзэг аялгуу илгээнэ.
Дэл сүүлээ омгийн салхиар сэвнэ
Чөрхрөөт үүлсийн сиймхийгээр охидын
нүд мэт одод
Гагцаар буйг минь сэтгээд
эмзэг аялгууг илгээнэ.
Хорон үгтэй энэ шар залууг
Хорвоо чамд дурласных нь төлөө өгчээ
Хар бор ажилд огтхон ч эвлэдэггүй гараараа
Хачин тунгалаг шүлэг бичдэг юм шүү
Тогшвол жингэнэн мөсөн халилын оройд
Ая тухын жинхэнэ эгшиг дуурсана
Алив хайрт минь цаг хугацаанаас өрсөж
Тагш дарс шимэн сууж сонсъё..............
Зүүн гарын эзэнт шүлэгс номын 116, 147-р хуудаснаас.,.,.,,.,.
Wednesday, November 9, 2011
Шадар гурван цэрэг шавайгаа ханатал тэнэсэн нь:
![]() |
| Бурхны хурга,ариун амьтан хоёрын хамт |
2011 оны 11-р сарын 1-ний дөрвөн цаг гучин минутанд зорчих тасалбараа авчихаад гурвуул ойролцоох цайны газарт хоол идэж үлдсэн мөнгөндөө тааруулаад эр улсын жаргалыг эзгүй хээрт эдлэх гэж байгаагаас хойш нэг "Галуун хүзүүт" авхаар оров. Гэвч сар болгоны нэгний гэж нэхэл хатууутай өдөр байсан боловч худалдагч залуу нь багадаа төмөр замын гудамжинд нусаа гоожуулж явсан найз минь байв. Тэр үед л дотор зуун төгрөгтэй явснаас зуун нөхөдтэй яв гэсэн монгол ардын зүйр үг үнэн мэт санагдав. Нэгэнт уух юмаа авснаас хойш хэсэг тайвшираад тамхилцгаан зогсоход Улаанбаатар-Замын үүдийн зорчигчид суудлаа эзэлнэ үү гэсээр төмөр замын цагаан хоолой эгшиглэв. Суудалдаа тухалж авхад хэдийн нар шингэх зүгтээ морилж ард хоцорсон Улаанбаатар минь сүүмийн сүүмийсээр алсран алсарсаар холдов.
![]() |
| Дорноговийн Айраг сумын сургуулийн бидний бахархал буланд залрах яруу нарагч Д.Эрдэнэзулайгийн хөрөг |
![]() |
| Гөлөг байхаасаал дуг нойрондоо гэж |
Хэзээний л алдартай улсаар дүүрэн энэ газрыг хараад дээрх дуу санаанд орж ирсэн мөртлөө ая нь мартагдаад байсныг даанч бодоод ухаад ойлгохгүйл явлаа . Магадгүй нутгийн салхис хэсэгхэн хугацаанд бодол согтоогоо бизээ. Ингэсээр элдвийг тунгааж бас сум орон нутгийн ажил байдлыг хөндлөнгийн нүдээр ажиглаж явсаар Дорноговийн арван хоёр жилийн сургуульд ороход эмээгийнхээ талын хамаатан болох бага ангийн багш Эрдэнэчимэг эгчтэй таарч гэрт нь уригдав. Бид гурвыг сайхан хүлээж авч хоол хийж өгөнгөө "Айраг" сумын амьдарлын түвшин энэ суурингийхаа сайн сайхныг гучин нэгэн жил амьдарч ажилласан хүнийхээ хувьд өөрийн мэдхээр чин сэтгэлээсээ ярьж өгсөн нь сайхан санагдав. Мөн сэтгүүлчдийн хараанд өртөөд энд тэндхийн хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаад байгаа Жоншны уурхайн талаар бага ч гэсэн мэдээлэл өгөв. Бас сэтгүүлчийн ажил хийж байгаа бид хэдэд урмын үг хайралсаар үдэж замын зардлын мөнгө нэмэрлэхэд нь нэрэлхсэн ч хэрэг болно гэдгийг нь мэдээд гараа тосоод л авав. Ер нь ч тэгээд нэрэлхүү зан хэнд хэрэгтэйн. Гархад цаашаа Хэнтийн Бор-Өндөр орвол аавын чинь хамаатнууд бас багын чинь найз Золжаргал байгаа гэж хэлэв. Ай даа аавын бийд хүнтэй танилцаж агтны бийд газар үз гэсэн үг санаан дотроос гижигдэв. Тэгсээр гурван цаг болж Цэцэгмаа багшийн явуулдаг "Хүрэл тулга" дугуйлан нээлтээ хийж нээлтэнд нь уригдсан бид хэд өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ дугуйлангийн хүүхдүүдтэй ярилцаж халуун дотно яриа өрнүүлэв. Тэр дугуйлангаас Д.Хуйлдар гэдэг хөвгүүн бид 3-ийн сэтгэлийг эрхгүй татсан боловч таван минутын уралдаанд шударга шүүлтийн дагуу дугуйлангийнхаа охин Оюукад түрүүгээ алдсан ч тэр хүүхэд бичихээ л болихгүй бол бид гурвийн хувьд сайн яруу найрагч болно гэдгийг нэгэн дуугаар тийм гэж лав хариулна. Ингэсээр Дорноговийн дугуйлангийн хүүхдүүд биднийг гаргаж өгч зарим нэг нь дэвтэр дээрээ сэтгэлийн үг зарим нь дуртай мөрөө бичиж өг гэж ичээв. Тэхдээ л Айраг сумын тэр багачуудаас ирээдүйд "Монголын утга зохиолд" хүч түрэн орж ирэх авьяастнууд ар араасаа давалгаалан замнасаар байх бизээ..
![]() |
| Яруу найрагч Д.Сосорбарам фенүүддээ гарын үсгээ зурж өгж буй нь |
Шөнийн Бор-Өндөр Айраг сумыг бодуул уул уурхай эрт хөгжисөн гэсэндээ орон сууц хүн ам хөл хөдөлгөөн ихтэй замын гэрлүүд нь асаалттай угтав. Эрдэнэчимэг эгчийн хэлснээр багын найз Золжаргалын утаслуу залгавал "Бор-Өндөрийн" Онцгой байдалд жолоочоор ажиллаж байгаа гэдэг сургийг мэдээд тийш алхсаар хүрээд л очив. Өөдөөс гурван жилийн өмнө салсан дүрслэл жирийгээд өнгөрөх нь тэр. Гэрэвшсэн үү итгэж ядсан уу бүү мэд. Нэгэл хүйтэн хөндий мэнд мэдээд, гэрээ зааж өгөөд ажилдаа хоцров. Маргааш өглөө арван нэг хүртэл ажилтай тэр болтол гэрт сайхан унтаж байхгүй юу л гэлээ. Тэгсээр хонох газраа очиж найзын хашааны эзэн мөн л хамаатан болох Цэнгэл ахынд гэдэсний хуушуур идэж ходоодоо баярлуулаад, гол зорилго болох Хэнтийн Дархан сум орж "Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын гэр музейг үзэх талаараа хэлхэд ирж очиход 90км талдаа 45 гэж байлаа. Тэгээд мөнгөө л бэлдчих гэдэг юм байна. Мөнгө дуусаж байсан ч сайхан сэтгэлд нөхдийн дэм тусаар мөнгөө хангалттай олох аргаа олчихоод маргаашийн хаан банк онгойхыг хүлээхээр Золоогийн хөрзөнгөөр галласан гэрт бөх гэгч нь нойрсов.
![]() |
| Замын турш хайр энэрлээ харамгүй зориулсаар ирэв. Ер нь дундын минь өмч байлаа тэр... |
Гэтэл шамарга маань бударсан их цасаар солигдож эргэн тойрон битүү мананд автах нь тэр. Яаахаа шийдэн барин сургуулийн үүдний хаалганы сандал дээр сууж байтал түрүүн утсаар ярьсан Шаарийбуу найрагч ороод жижүүрээсээ сая надтай утсаар ярисан залуучууд хаана байна гэсээр биднийг хараад сайхан залуучууд байна гээд үнсэж гарав. Бас зүгээрч гүй ээ жоохон юм үнэртүүлчихсэн. Тэгээд л нэг өрөөнд дагуулж ороод гол зорилго агуулгыг асуусаар Р.Чойномын гэр музейг үзхээр явна гэсэн чинь бас шүлэг бичдэг хүн гэсэндээ тэрүүхэндээ тус болох гээд чадлынхаа хэрээр танидаг баридаг жолоочоосоо асуусан ч цаснаар тэгээд битүү манантай өдөр явах жолооч нэгээхэн ч байсангүй. Гэвч Эрдэнэзулайгийнд түүнийг байхгүйд очисондоо харамсаагүй шигээ юу ч бодолгүй буцаж байгаа айл Цэнгэл ахынд орж өдрийн хоолоо идэж бас хүүхдийнх нь комьпютер дээр машин уралдаж тоголсоор өдрийн талыг барж суутал бүрий ч болж Золоо ч орж ирэх нь тэр.
![]() |
| Золжаргалын гэрийн гадаа |
явхад алсарсаар хоцорч байсан "Нийслэл минь" тодрон тодорсоор угтав.
Дараачийн адал явдал хаана хэрхэн яаж явагдахыг хэн ч бүү мэдэг........ Үргэлжлэл бий....
Wednesday, November 2, 2011
Замд бичигдсэн шүлэг...
Жижиг тосгодын гэрэл хааяа нэг анивчих
Жигд хэмнэлтэй галт тэрэгнээ зорчином
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын турш зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг, эл тэрэгнээ
Замын турш бид хөл хөөртэй зорчином
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.
2011.11.01 Дорноговийн Айраг сумын чиглэлийн галт тэргэнд....
Wednesday, October 26, 2011
Баярууд
Монголы утга зохиолд олон давалгаа байдаг гэж ярьдаг. Миний хувьд адил нэртэй нэгэн цаг үед амьдарч уран бүтээлээрээ бидний дунд давалгаалж яваа гурван Баярын шүлгүүдээс энэ удаа тавихаар шийдлээ. .
1. Ядамсүрэнгийн Баяраа
1988 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. "Боргихон талын уянга" 2003, "Нэг урлаг" 2008, " Хөх мэдрэхүй шүлгийн цомирлог хамтын 2010 "Цөн" 2011 зэрэг бүтээлийн эмхэтгэлүүд хэвлүүлсэн.
Халааснаас чинь авсан
гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
орны хөндийд
Хайрыг минь цовдлоод
халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
хулгайлж авсан
Итгэл найдварын цус
илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
би өөрөө эзэмшинэ.
2.Ганболдын Баяр
1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Залуу зохиолч, чөлөөт зохиолчдын холбооны гишүүн 2004 онд "Би" 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" 2011 онд "Азиза" зэрэг номуудаа хэвлүүлсэн.
Цасан шуургатай
Бөгтгөр саарал шөнөөр би
Өнчин дэнлүүний гэрэл дор
Сүүдрээ нөмрөн суугаад
Тамхи татаж элдвийг эргэцүүлнэ
Тамхины гал дээр унан амьсгал хураах цасны тоогоор
Лавсан их уйтгар уруул ч хөдөлгөх тэнхэлгүй болгоно
Урд хойно минь гаран нэг юм шиншлэх
Зүрх цагаан хар гөлөг
Улаан од шиг нүдээрээ намайг
Хов хоосон болгож харна...
3.Агваржин Жа.Баяржаргал
Төв аймгийн Авдархаан суманд төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт "Болор цомын эзэн"
"Торомжоо" 1990, "Сул алс" 1994, "Цас цэцгийн улирал доорхи мөнгөн шөнө" 1996 "Дурлалдаа халуурсан охид" 2001, "Гучин татарын зуслан" 2002, "Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого" 2003, "Гоо засалч цаг хугацаа" 2006, "Гэрлийн жилийн хэлмэрч" 2006, "Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна" 2008 зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн.
Саранд дурлаж
Шүлэглэн бүү солиорцгоо
Сэвхэн дээр нь
Суу билэг биш
Хоногийн чинь тоо бий
Салхи хөгжөөн
Исгэрч бүү хөөрцөглөцгөө
Тунгалаг хар урсгалд нь
Туулгуулж одох
Заяа чинь бий
Тэнгэрт дүүлэх гэж
Адган бүү тэмүүлцгээ
Тэнд алдар гавьяа биш
Үхэл чинь бий.
1. Ядамсүрэнгийн Баяраа
1988 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. "Боргихон талын уянга" 2003, "Нэг урлаг" 2008, " Хөх мэдрэхүй шүлгийн цомирлог хамтын 2010 "Цөн" 2011 зэрэг бүтээлийн эмхэтгэлүүд хэвлүүлсэн.
Халааснаас чинь авсан
гал улаан загалмай
Халуу төөнөн хэвтэнэ
орны хөндийд
Хайрыг минь цовдлоод
халааслаж явсан
Хар хүчийг чамаас би
хулгайлж авсан
Итгэл найдварын цус
илч дулаан шингэсэн
Ийм загалмайг одоо
би өөрөө эзэмшинэ.
2.Ганболдын Баяр
1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Залуу зохиолч, чөлөөт зохиолчдын холбооны гишүүн 2004 онд "Би" 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" 2011 онд "Азиза" зэрэг номуудаа хэвлүүлсэн.
Цасан шуургатай
Бөгтгөр саарал шөнөөр би
Өнчин дэнлүүний гэрэл дор
Сүүдрээ нөмрөн суугаад
Тамхи татаж элдвийг эргэцүүлнэ
Тамхины гал дээр унан амьсгал хураах цасны тоогоор
Лавсан их уйтгар уруул ч хөдөлгөх тэнхэлгүй болгоно
Урд хойно минь гаран нэг юм шиншлэх
Зүрх цагаан хар гөлөг
Улаан од шиг нүдээрээ намайг
Хов хоосон болгож харна...
3.Агваржин Жа.Баяржаргал
Төв аймгийн Авдархаан суманд төрсөн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт "Болор цомын эзэн"
"Торомжоо" 1990, "Сул алс" 1994, "Цас цэцгийн улирал доорхи мөнгөн шөнө" 1996 "Дурлалдаа халуурсан охид" 2001, "Гучин татарын зуслан" 2002, "Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого" 2003, "Гоо засалч цаг хугацаа" 2006, "Гэрлийн жилийн хэлмэрч" 2006, "Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна" 2008 зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн.
Саранд дурлаж
Шүлэглэн бүү солиорцгоо
Сэвхэн дээр нь
Суу билэг биш
Хоногийн чинь тоо бий
Салхи хөгжөөн
Исгэрч бүү хөөрцөглөцгөө
Тунгалаг хар урсгалд нь
Туулгуулж одох
Заяа чинь бий
Тэнгэрт дүүлэх гэж
Адган бүү тэмүүлцгээ
Тэнд алдар гавьяа биш
Үхэл чинь бий.
Wednesday, October 19, 2011
Чиний бүтээх гол дүр
Найруулагчаа төгсгөлөө өөрчил
Гол дүр үхэж төгсөхөд би дуртай
Наад хэсгээ хас
Надад инээмсэглэл зохихгүй
Цус болгож хэрэглэх улаан будгаа асга
Цаг нь болохоор жинхэнэ цус урсана
Би гол дүрийн эмэгтэйд ганцаараа дурлана
Бас тэгээд бүх хөрөнгөө шилжүүлнэ
Эцэст нь түүний нөхөр гар буутай гарч ирнэ
Энэ бууг ав гэж тэр надад буу өгнө
Сумгүйг нь мэдсэн ч онио тааруулаад
Сэтгэл амар гохоо дарна.
"ЯРУУ НАЙРАГ" түүний хэлснээр гуниглал энэ гол хөшүүрэг гэж хэлснийг санаж байна. Тиймээс ч "Ховдын" намрын салхийг ховдоглон сорж байгааг чинь энд нөхөд байсан ноход чинь үнэрлээд л сууж байгаа шүү...
...Хэн нэгнээ мэдэхгүй юм шиг
Хөндийхөн хирнээ хамтдаа алхая
Хоёр зуун дөчин долоо мөн эсэх
Хариугаа олж авъя
...Зүрх зүрхээ чагнаж
Зайсангийн шатаар өгсөе
Зургаан зуун гучин хоёр эсэхийг
Заавал шалгая
...Оройн цагаар тэгээд
Орцны чинь үүдэнд уулзъя
Одод түгээд сар гарсан байвал
Охин насыг чинь хөтлөөд буцъя.
Амьдралын улаан шугам гэж ярьдаг санагдана. Арван найм хүрээд бас хичээл сурлагаараа улаан шугамны урд хойно орлоо гэдэг байлаа. Түүнтэй адил Б.Лхагва-Очирын яруу найргийн улаан шугам нэгэнт ард нь татагдчихжээ. Тэгэхээр одоо зөвхөн урагшаа. Тэр нэг үеийг туулж, одоо зөвхөн өөр түвшинд хүрсэн байна. Учир нь хэдэн жилийн өмнө бичсэн шүлгүүдээс нь өнөөдөр бичиж байгаа шүлгүүд нь огт ондоо өөр "сэтгэлээр" дүүрэн болжээ. Одоо харин улам гүнзгийрэл гэсэн "УЛААН ШУГАМ" урдуураа татаад шүлгээ бичих л үлджээ.
"Нэн шинэ үеийн яруу найраг" номны 152-р хуудаснаас дээрх үгсийг хуулбарлав.
Хамгийн эхэнд тавигдсан шүлэг "Миний бүтээх гол дүр" шигээ одоо чиний хувьд өөрийнхөө гол дүрийг тод томруун харуулах л үлдлээ. Нялуунаас шулуун нь дээр байх. Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй гэдгийг чи Их сургуулийн гудамжинд тамхи татаж зогсохдоо хэлж байсан байхаа.
Гол дүр үхэж төгсөхөд би дуртай
Наад хэсгээ хас
Надад инээмсэглэл зохихгүй
Цус болгож хэрэглэх улаан будгаа асга
Цаг нь болохоор жинхэнэ цус урсана
Би гол дүрийн эмэгтэйд ганцаараа дурлана
Бас тэгээд бүх хөрөнгөө шилжүүлнэ
Эцэст нь түүний нөхөр гар буутай гарч ирнэ
Энэ бууг ав гэж тэр надад буу өгнө
Сумгүйг нь мэдсэн ч онио тааруулаад
Сэтгэл амар гохоо дарна.
"ЯРУУ НАЙРАГ" түүний хэлснээр гуниглал энэ гол хөшүүрэг гэж хэлснийг санаж байна. Тиймээс ч "Ховдын" намрын салхийг ховдоглон сорж байгааг чинь энд нөхөд байсан ноход чинь үнэрлээд л сууж байгаа шүү...
...Хэн нэгнээ мэдэхгүй юм шиг
Хөндийхөн хирнээ хамтдаа алхая
Хоёр зуун дөчин долоо мөн эсэх
Хариугаа олж авъя
...Зүрх зүрхээ чагнаж
Зайсангийн шатаар өгсөе
Зургаан зуун гучин хоёр эсэхийг
Заавал шалгая
...Оройн цагаар тэгээд
Орцны чинь үүдэнд уулзъя
Одод түгээд сар гарсан байвал
Охин насыг чинь хөтлөөд буцъя.
Амьдралын улаан шугам гэж ярьдаг санагдана. Арван найм хүрээд бас хичээл сурлагаараа улаан шугамны урд хойно орлоо гэдэг байлаа. Түүнтэй адил Б.Лхагва-Очирын яруу найргийн улаан шугам нэгэнт ард нь татагдчихжээ. Тэгэхээр одоо зөвхөн урагшаа. Тэр нэг үеийг туулж, одоо зөвхөн өөр түвшинд хүрсэн байна. Учир нь хэдэн жилийн өмнө бичсэн шүлгүүдээс нь өнөөдөр бичиж байгаа шүлгүүд нь огт ондоо өөр "сэтгэлээр" дүүрэн болжээ. Одоо харин улам гүнзгийрэл гэсэн "УЛААН ШУГАМ" урдуураа татаад шүлгээ бичих л үлджээ.
"Нэн шинэ үеийн яруу найраг" номны 152-р хуудаснаас дээрх үгсийг хуулбарлав.
Хамгийн эхэнд тавигдсан шүлэг "Миний бүтээх гол дүр" шигээ одоо чиний хувьд өөрийнхөө гол дүрийг тод томруун харуулах л үлдлээ. Нялуунаас шулуун нь дээр байх. Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй гэдгийг чи Их сургуулийн гудамжинд тамхи татаж зогсохдоо хэлж байсан байхаа.
Wednesday, October 12, 2011
Цонхон цаана
Гишүү хугачих чимээнээр
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ
Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална
Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр
Цонхон цаана тодроод л арилна ....
11.07.27 Төв аймаг Манзушир хийд
Хэсэг үүлс нүүн одход
Гялсхийх мэт тэнгэр цэлмэж
Хаа нэгхэн бороо шивэгнэнэ
Өмнөөс нөмрөх үүл нь
Хуралдан хэлэлцэж бөөгнөрхөд
Өнө дурдатгалын сэжүүр салхинаа хийсэж
Хэнз хэнзхэн бороо дусална
Нэг их дотно санагдах
Энэ л зүсэрсэн бороонд
Нэрээ ч хэлэлгүй одсон
Энхрий чиний дүр
Цонхон цаана тодроод л арилна ....
11.07.27 Төв аймаг Манзушир хийд
Sunday, October 9, 2011
Хонх
Сэрж эгээрмээр үдшийн
Сэрүүн лаврин цацруулсан гайхамшигт
Эгшин дор, нүдний чинь нулимсыг арчихсан
Тэгээд чиний тухай бодож
Гэрийн чинь хаяагаар алхахад
Даруй зүрхний минь цохилтууд суларч
Чамайг дуудах хүсэл дэврээд
Нэг л мэдхэд хурууны минь өндөг
Хонхон дээр чинь дарагддаг..........
"Орхиж яваад буцаж ирсэн чамд анх зориулж байсан шүлэг"
Сэрүүн лаврин цацруулсан гайхамшигт
Эгшин дор, нүдний чинь нулимсыг арчихсан
Тэгээд чиний тухай бодож
Гэрийн чинь хаяагаар алхахад
Даруй зүрхний минь цохилтууд суларч
Чамайг дуудах хүсэл дэврээд
Нэг л мэдхэд хурууны минь өндөг
Хонхон дээр чинь дарагддаг..........
"Орхиж яваад буцаж ирсэн чамд анх зориулж байсан шүлэг"
Tuesday, October 4, 2011
Нулимс
Хайр дүүрэн гэрэлтсэн харцаар
Халуун зүрхний минь гүнийг нэгжих
Гэм зэмгүйхэн дальдчаанд чинь
Гэлмэн дальдчих минь эмзэг
Хохь ганцаардлаас хол
Цэнхэрлэн харагдах их усны мандалд
Хоног өдрийг хуруу даран тоолоод л
Цээжин дотроо хумигдхад
Хонгор охидын нулимс
Цэлсхийгээд л асгарна даа
Халуун зүрхний минь гүнийг нэгжих
Гэм зэмгүйхэн дальдчаанд чинь
Гэлмэн дальдчих минь эмзэг
Хохь ганцаардлаас хол
Цэнхэрлэн харагдах их усны мандалд
Хоног өдрийг хуруу даран тоолоод л
Цээжин дотроо хумигдхад
Хонгор охидын нулимс
Цэлсхийгээд л асгарна даа
Saturday, October 1, 2011
Бодолдоо нүдээ аних чимээг чинь
Их аадрын дараах солонго шиг чагнаж
Бодолдоо нүдээ нээх чимээг чимээг чинь
Идэрхэн насныхаа зүүд шиг сонсож
Нүүгэлтэх салхисын гүн эгшигт хоргодохдоо
Эрчилэн түрхэрэх он цагийн нөмрөгөөс олж
Намрын навчисын тасрах эмзэглэлтэй цуг
Эгнэгт эс оршихгүйг чинь мэдэрсэн
Дуусашгүй урт аялалын сүүлчийн хонх
Цангинан жирвэлзээд долгионтход
Дурдатгал ороосон сэтгэлийн минь зүүнд утас сүвлэж
Цамц бас ороолт нэхэж суух чамайг
Төсөөлөл дотор минь орших
Хамгийн бодит ертөнц гэдгийг
Тэмдэг төдий анивалзах ододтой
Харанхуй гудамжаар алхахдаа ойлгосон.........
Их аадрын дараах солонго шиг чагнаж
Бодолдоо нүдээ нээх чимээг чимээг чинь
Идэрхэн насныхаа зүүд шиг сонсож
Нүүгэлтэх салхисын гүн эгшигт хоргодохдоо
Эрчилэн түрхэрэх он цагийн нөмрөгөөс олж
Намрын навчисын тасрах эмзэглэлтэй цуг
Эгнэгт эс оршихгүйг чинь мэдэрсэн
Дуусашгүй урт аялалын сүүлчийн хонх
Цангинан жирвэлзээд долгионтход
Дурдатгал ороосон сэтгэлийн минь зүүнд утас сүвлэж
Цамц бас ороолт нэхэж суух чамайг
Төсөөлөл дотор минь орших
Хамгийн бодит ертөнц гэдгийг
Тэмдэг төдий анивалзах ододтой
Харанхуй гудамжаар алхахдаа ойлгосон.........
Thursday, September 29, 2011
НАМРЫН шүлгүүд...
Миний багадаа өссөн нутагт
Намар болоход уйтайсан
тэр цагт өнгөөр будашгүй гуниг
Үгээр хэлшгүй уйтгар бүрхдэгсэн
Өнгөрсөн гуниг, намрын дурсамжийг
бодохоор
Өдгөө ч гэсэн тэр гунигийг амтлах
шиг болдог ч
Одоо бүх зүйл өөр
Хавар цаг ирсэн
Жаргал ургаж, баясал нисэж ирээд л....
ӨЛЗИЙХУТАГИЙН ҮЛЭМЖТӨГС
Гүн бодол хавьцаа навчаар гол урсаж
Навч хөлөглөн би гоо үзэсгэлэнтэй ганцаардана
Ганц шувуу хэдэн зууны турш солгой аялгуунд
мансуурч
Надад оромж барихдаа уйлж суусан бол
Нулимсаар нь гурил зуурч
Хэзээ ч үл үзэгдэх мөнхийн гурвалжинд үүрийг нь засна
Тэнд миний дурлалын пайз
Хазаад тавьсан алиман сар мэт бүдэгхэн гэрэлтээд
Цаг хугацааны зүг дэвж одох үест зүрх минь
гуниглаж эхэлнэ .
ДЭЛГЭРСАЙХАНЫ СОСОРБАРАМ
Модон завь шиг дүртэй бүүдгэр гэгээт навчтай
Найман сарын гуниг сэлүүрдсээр
Намрын зүг гэртээ харним би...
Сагсандаа ямар ч олзгүй буцах загасчин эр шиг
Сар ч халаасанд үгүй, эрвээхэйн цогцос л номын завсар
Эндхийн зун ийм тод өнгөтэйг хэн мэдэх вэ?
Эндээс би шүлэг ч үгүй буцаж л явна даа...
Нарнаас зүүгдсэн шувуудын дэвэлт шиг намар минь
Хайр минь, халуун илчит бүдэгхэн минь
Хэчнээн ч жигүүртэн гэрэлд урваж
Моддын мөчрөөс нислээ ч
Хэзээд ч чиний энхрийлэлд
Зүрхээ нүцгэлж чадах шүлэг минь...
Ай намар минь, амраг минь.
ЭРДЭНЭБААТАРЫН БҮЖИНЛХАМ
Хашаанд минь хэзээнээс ч юм
Харагдах болсон залуу улиасны
Хандаж ургасан зүгт нь нөмөрлөн зогсоод
Хэчнээн тамхи асаасныг минь
Хэн ч мэдэхгүй шиг
Утга учиргүй ногоон навчис
Унахдаа ямар үг хэлдгийг
Би сонсохгүй шиг
Наймын тоо хэлбэрт аалзыг
Томруулдаг шилээр харж цочсоныг минь
Аалз ойлгохгүй шиг
Орчлонт ертөнцийн өдөр хоног, хэмжээсүүд
Ондоо газар луу намайг хөтлөх болоод удлаа
Харьцангуйг харсан тэр томруулдаг шилийг
Хайрцаганд хийж номын сандаа хадгалахад
Утга учиргүй ногоон навчис
Унших номын минь хавтасанд алтан утас шиг дурайгаад
Урагдаж навсайсан хуудасыг нь
Аалз шүлсээрээ бэхэлж, хөнгөмсөгөөр савлан тоглоход
Аман хуурын хайрцагт үлдээгээд удсан
Томруулдаг шилээ авч эрвээхэй харахаар би явлаа
ТӨМӨРБААТАРЫН ЕСӨН-ЭРДЭНЭ
![]() | |
Унаад ургасан навчсын
Урд төрлийнх нь тухай
Уйтгарт үлгэрийг сонсож
Удаан суулаа
Намрын ой, навчсын дуу
Магадгүй маргааш л жаргал ирнэ
Жаргал ирхэд би уйлна
Уйлахад нүднээс минь
Навчис унана...
Надаас унасан навчис дээгүүр
Чи гунигтай алхална
Чиний гунигийг миний навчис
Чимээгүй залгилна...
Гэхдээ...Навчис хэзээ ч уйлахгүй
Намар бид хоёр ийм л хоосон
ЧИМЭГДРЭГЗЭНГИЙН ӨСӨХБОЛД
Өөртэй чинь зөрсөн агшинг
Өнгөөр зүйрлэвэл улаан
Нэг тийм дулаахан мэдрэмж төрөөд
Нэлэнхүйдээ бие минь чичрэн даардаг
Цүнх шүргэлцэхэд зүрх хүчтэй цохилж
Цээжнээсээ гарах гэж адган тэмүүлдэг
Үггүй зөрөхөд чинь галзуурах мэт
Үймэрсэн бодолдоо тарчлан зовдог
Чамтай зөрөх агшин
Час улаан болохоор л
Чи намайг харалгүй
Цагаан учрал руу л тэмүүлдэг байх,.,.,.,.
ДОРЖНЯМБУУГИЙН ЭРДЭНЭЗУЛАЙ
![]() | |
чичрэгт гарт зүрх минь атгаатай
амар амгалангаасаа намайг олвол
ай би тэр л үед...
мөс мэт хүйтэн чинийхээ
мөрөөдөл төдий хоосон юм би
энэ л цайзаасаа оргож намайг сонговол
эргэж буухгүй салхи юм би
намайг ойлгохгүй намарыг
хавар хэмээх шиг
намайг танихгүй чиний
насаараа хүлээх хүлээлт юм би.
РАДНААДОРЖИЙН УЛАМ-ОРГИХ
РАДНААДОРЖИЙН УЛАМ-ОРГИХ
![]() |
Томруулдаг шилээр
Чамтай танилцсан цаг хугацаагаа
Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ
Голдуу бороо үл мэдэг хаялсан
Навчисын судлаар дуслууд нь
Бөнжигнөн жирвэлзсэн
Он цагийн алдаа заалаа
Бодохнээ хавар байсан болвуу гэж
Өөртөө тунгааваас
Үсэнд чинь сондорлогдсон хярууг
Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг
Гэтэл намайг санагалзан дурсаж
Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан
Нисэж явааг чинь тагтан дээрээсээ хархад
Намар л байж дээ чи
САЙНЖАРГАЛЫН НАЧИН
Friday, September 23, 2011
ХУРД
ХУРД
/эссэ/
Хурд ердөө физик хэмжигдэхүүн гэж ойлгогдохоо болиод уджээ. Учир нь хурдны хязгаарт хүрэх гэсэн хүн төрөлхтөний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй. Яагаад гэвэл хурданд тийм тогтмол хязгаар үгүй санагдана. Нэг үгээр хурдлаад байвал хурдлаад л байна гэсэн үг. Одоогоор дэлхийн хамгийн хурдан хүн Усаин Болдийн 100 метрт үзүүлсэн амжилтуудыг мөдхөн Лондонгийн олимпиаар хэн нэгэн Африк эвдэх нь тодорхой.
Гэхдээ бүх зүйл нэг хачин ХУРДАНД шилжиж буй гэдэгтэй би санал нийлдэг. Хорьдугаар зууны 80-аад онд одоо миний таньдаг бүх дүү нар нэг ой хүрчихээд хөвөнтэй өлгийндөө хэвтэж байлаа. Гэтэл энэ зууны хүүхдүүд төрөөд нэг сар хүрэв үү үгүй юу? хөл гар сарвалзуулаад хөвөнтэй өлгийгөө одооны хүмүүсийн хэлдэгээр “жийж” орхих юм. Нэг сартай инээмсэглэх, ход ход элэглэх, зурагт үзэх, аав ээжийгээ таниад өмөлзөх бол тэдний хувьд хэзээний сурчихсан эрдэм. Юунд ч юм яараад байгаа юм шиг. Тэд гурав дөрвөн насандаа хөөрхий бидний үеийнххний найм ес хүрээд ойлгож байсан байгаль хийгээд амьдралын тухай бүх төсөөлөл мэдлэгийг олоод авчихсан байх юм. Хэн ч заагаагүй байхад тав зургаан настай хүүхдүүд интернет ертөнцөд дураараа сэлгүүцэж байна. Энэ хурд ямар учиртай ХУРД вэ? гэх бодол надад үе үехэн төрнө. Сайны хурд муугийн хурд уу? Зул бадамлахын өмнө тодордог шиг хүн... гэх гунигт бодлыг ч төрүүлнэ.
Харин уран зохиолд өнөөх хурд илт мэдэгдэх боллоо. Газрын эзэн Л.Толстой шиг арван хэдэн жил нэг роман бичиж байгаа зохиолчыг одоо дэлхийн хаанаас ч олохгүй. Сүүлийн үед хоёр жил бичсэн роман бараг он удаан жил бичсэн зохиолд тооцогдохоор хурд уран зохиолд үйлчилж байна. Тэгээд ч 19-р зууны роман гэдэг ойлголт энэ цагт огт өөр болсонтой санал нийлэх шаардлагатай. Гэхдээ л роман бол роман шүү дээ?
Өөр нэг хурдыг анзаарахгүй өнгөрөх аргагүй болжээ. Цаг хугацаа. Эсвэл би зөвхөн мэдрэмжиндээ хэт захирагдаад байж ч болох юм. Миний насны ихэнх хүмүүс долоо хоног ямар хурдан өнгөрч байна вэ? хэмээн дуу алдах нь олонтоо. Тэдний хэлдгээр долоо хоногт хоёрхон өдөр байх болсон гэнэ. Даваа... Ням. Нуулгүй хэлэхэд надад ч бас ийм мэдрэмж төрөх болсон. Цаг хугацааны ойлгомжгүй хурд, өндөр давтамжтай амьдралын хэмнэл хоёрт захирагдаад олон сайхан зүйлийн дэргэдүүр жишим ч үгүй өнгөрч байгаа мэт санагдах болжээ. Байгаа мэт ч юу байхав. Үнэхээр олон сайхан зүйлийн дэргэдүүр анзаарах сөхөөгүй амьдарч явна. Нэг л мэдэхэд цас нэвсийтэл дарж, салхины хүчинд гарсан цасан угалзуудыг харах ч үгүй гишгэлэн, юунд ч юм бэ? яарч одно. Нэг л мэдэхэд өвс ногоо ширэлдэн ургаж, хаврын урьхан салхинд байгалийн өөрчлөлтийг харах сөхөөгүй амьдралын буулганд зүтгэнэ. Үнэндээ энэ их хурд таатай сайхан санагдахгүй л байна.
цом”-ын тайзан дээрээс хүн амьтан залхтал уншдаг олон мөр шүлгүүд ч онц сонирхолгүй болжээ. Залуу шүлэгчид ердөө 10-14 мөр л шүлэг бичих болов. Энэ юутай холбоотой ямар үзэгдэл вэ?
Өнөөх гайхал хурд... Одоо олон мөр шүлгийг тогтож уншаад цагаа алдах боломж ямар ч насны хүнд үлдсэнгүй. Тэр тусмаа залуу хүнд. Яруу найрагт хурд яаж нөлөөлж буйг энэ жишээ харуулаад байгаа ч юм шиг. Агшин зуурын сэрэл, мэдрэмж, гоо сайхны таашаал. Энэ цагийн яруу найргийн хурд... Өөр үг олдсонгүй.
Японд боловсрол эзэмшсэн найз минь ийм нэгэн түүх өгүүлсэн удаатай. Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн оюутны байранд монгол япон хоёр оюутан хамт амьдарч байжээ. Хоюулаа ханиад хүрч гэнэ. Монгол оюутан бие тааруу тэр өдөр хичээл таслахаар шийджээ. Харин өндөр хэмээр халуурсандаа бөндөгнөтөл чичирсэн Япон оюунтан босоод хичээлдээ явжээ. Өдөр нь биеэ үл хайхран эрдэм номонд шамдагч Япон оюутнаас эрүүл мэндээ хайрлан хамгаалагч Монгол оюутан: -Чи юунд хичээлдээ явав. Бие чинь тийм муу байхад гэж асуужээ. Хариуд өнөөх Япон: -Хэрэв би нэг өдрийн хичээл тасалвал бүтэн сар нөхөж гүйцэх гэж зовох болно. Тиймээс үхчихээгүй бол хичээлдээ явахаас өөр аргагүй гэж хариулжээ. Аймаар бүр айдас хүрмээр хурд тэнд ноёлож байна гэсэн үг. Ганцхан өдрийн хичээл таслахад л ХУРД чамайг хүлээхгүй, тоосроод л алга болох нь. Ямар аймаар юм бэ? Одохондоо бид тийм ХУРДАНД автчихаагүй байгаа ч олон зүйл дэр хурдлаж эхлээд байгааг анзаарч байна.
Өнгөрсөн жил уран зохиолын багш болох нэн сонирхолтой хэдэн хүүхдийг сонгон авч хичээл зааасан ухаантай. Би тэдэнд ХХ зууны арай дээр Монгол романуудыг унших даалгавар өгсөн юм. Эцэст нь тэдний нэг нь ч тэр романуудыг минь уншсангүй. Учрыг нь асуувал тэд үнэнээ л надад хэлсэн юм.
-Эхлээд зузааныг нь хараад айсан.
-Дараа нь уншаад шууд нойр хүрсэн. Нойронд их сайн үйлчилдэг юм билээ.
-Тийм их цаг зав байсангүй.
Гэтэл шавь нар минь бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэж чаддаг. Гэхдээ бааранд хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэдэгт биш өнөөх романуудад л хамаг учир байна гэж үзээд бүгдэд нь сайн дүн тавиад өгчихсөн. Дүн бол яахав дээ? Хэдэн тоо л юм шүү дээ?
Харин дараа нь өнөөх романуудаа өнөөх гайхал хурд багатай байсан цаг үед бичигдсэнийг гэнэт ойлгосон юм. Үнэндээ хурдтай холбоотой ганцхан зүйлийг би огт ойлгоогүй. Физик биеийн үзүүлэх хурднаас оюун санааны хурд илүү болов уу?
Өндөр гэгээний номын багшийн бие лагшин гэнэт мууджээ. Тэгээд хэдэн шавийн хамт Түвд орноо залрах болсон гэгээнтэн шавь нартаа хандаж:-За би их яаруу явах ёстой. Та нарын урд гараад давхина. Зөвхөн миний морины тоосыг л хараад яваарай. Өөр зүйлд анхаарлаа хандуулж саатаж болохгүй шүү гэжээ. Тэгээд л давхиж гэнэ. Гэтэл нэг шавийнх нь морь шээх гээд зогсчихжээ. Өнөөх шавь нь багшийнхаа болоод бусдынхаа тэнгэрт тулах тоосыг хараад л хоцорчээ. Араас нь хичнээн хурдлаад барааг нь олж хараагүй aлдсан ажээ. Өндөр гэгээн багшдаа өдөртөө л очоод золгожээ. Итгэхэд бэрх ч үнэн л гэдэг юм даа? Монгол Түвд хоёрын хоорондох хэдэн бээр газрыг ердөө нэг өдөрт туулсан хэрэг. Тэр цагаас хойш олуул яваа Монголчууд морио шээхээр зогсоход дөрөөгөө хангинуулж чимээ өгдөг болсон гэдэг.
Энэ ямар гээч ХУРД вэ? Одоо бидний амьдралыг авч яваад байгаа ХУРД ч мөн адил ямар хурд вэ? Онолын ойлголтоор харьцангуй хурд уу? эсвэл гипер хурд уу?
Ёстой мэдэх юм алга. Гэхдээ ХУРДАЛСААР байна.
Thursday, September 22, 2011
Зарлал
ЗУУН МЯНГАН ЯРУУ НАЙРАГЧ
ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ
2011 оны есдүгээр сарын 24-нд 15:00-21:00 цаг хүртэл
Монголын Улсын Хүүхэлдэйн Театрт

100 яруу найрагч 6 цагийн турш шүлэг найргаа уншина.
2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн өнцөг булан бүрт 95 орны 450 хот суурин газрын 650 гаруй газарт яруунайраг унших өдөрлөгийг дэлхий даяар зохион явуулж байна. „100 Thousand Poets for Change” гэдэг энэхүү үйл явдал нь өдий хүртэл дэлхий дээр болж байгаагүй хамгийн том яруу найргийн уншлага юм. Яруу найрагч, зохиолч, хөгжимчид болон бусад урлагийн төлөөлөгчид энэ өдөр шүлэг зохиолоороо өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо өргөнө. Монгол Улсад болох энэ үйл ажиллагаа Монголын Улсын Хүүхэлдэйн Театрт болох юм. Зургаан цагийн турш зуун оролцогч – яруу найрагчид, дууны үг зохиогчид, poetry slam-найрагчид, хөгжимчид, performerчид гэх мэт уран бүтээлчид дэлхий дахинтай зохиол бүтээлээ хуваалцах боломжтой.
“Ямар өөрчлөлтийн тухай өгүүлнэм бэ? Бидний үзэж буйгаар бол аль ч орны шүлэгч, зохиолч, хөгжимчин хийгээд уран зураач нар орчинд нь болж буй аливаа өөрчлөлтийг уран бүтээлээрээ дамжуулан гаргаж ойр орчимдоо байгаа цөөн болоод олон түмэнд хүргэж байдаг. Сүүлийн жилүүдэд мэдрэгдэх болсон нэг том ялгаа бол өөр бусад улс оронд бидний нэгэн адил бодож сэтгэж, бүтээж, туурвиж яваа уранбүтээлч нөхдийнхөө тухай урьд урьдынхаас улам бага мэдэх боллоо. Дайн дажин, дэлхийн эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, шаардлага хангаагүй эрүүл мэндийн тусламж, арьс өнгөөр ялгаварлах гэх мэт дэлхий дахинд болж буй соёл, улстөр, эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүдийг цувуулан бичээд баршгүй. Тиймээс энэ бүгдийг даяар олноороо мэдэрч, дэлхий нийтээрээ эв санаагаа нэгтгэх шаардлага өнөө үед улам бүр нэмэгдэж байна. Энэхүү үйл явдалд уранбүтээлч Та бүхэн аль нэг байгууллага, холбоо, эвсэлийн нэрийн өмнөөс бус, бие хүн гэдэг утгаараа дэлхий нийтийн сонирхолын төлөө, буруу бүхнийг өөрчлөхийн төлөө зохиол бүтээлээрээ хэдхэн хором оролцохыг урьж байна.” – хэмээн 100 Thousand Poets for Change гэх энэ үйл явдлын философи санааг website-даа бичсэнийг уншиж болно.
Subscribe to:
Posts (Atom)





















