Tuesday, March 22, 2011

Эгшиг

    Унших дургүй номыг минь
    Сөхөж тавиад амтархан унших
    Учир төлөв нь олдошгүй
    Сайхан бүсгүй дэргэд сууна

    Амьсгалынх нь чимээнээр
    Сэвхийтэл худал цочсон ч
    Анзаарах сөхөөгүйд нь тунихад
    Санаа алдах нь эмзэг түүний

    Турьхан гарынх нь
    Хуруу бүхэнд хувилаад
    Тун сайхан өндгөөр нь
    Хуудас бүрийг нь эргүүлсэн


    Унших дуртай номынх нь
    Уулга алдах эгшиг байхсан

4 comments:

  1. Зургийг сайн ажиглавал миний зураг байгаа шүү хүмүүсээ \хэ хэ\

    ReplyDelete
  2. Унших дуртай номынх нь
    Уулга алдах эгшиг байхсан

    ReplyDelete
  3. bichig usgiin bolovsroltoi boljhood huurhunuurne duuddaa

    ReplyDelete