Friday, January 20, 2012

Үл мэдэгдэх


Үл мэдэгдэх
Далайн түрлэг шиг
Үс чинь салхинд намилзхад
Дарвуулаа гэсээр сэтгэл доторх эд эс минь хашгирдаг

Чиний гишгэлэн яваа цардмал замын дор хөглөрөх
Олон навчис хийгээд тоосонцрууд
Чамайг өмчлөн авах хүслийг минь тээсээр
Огторгуйн аль нэг хэсэг рүү хөөрөн оддог

Нэг л аргадангуй хэрнээ ихэмсэгхэн ширтэх
Ер бусын гүн шөнө нүдэнд чинь төөрсөөр
Ертөнцийн төгсгөлийг харах хүсэл
Намайг өглөө сэрснээс хойш зовоож эхэллээ

Тэгээд бүр болгоомжлонгуй
Алс хэтийн бүүдгэр манан дунд өөрийгөө нуусан ч
Араас хэн нэгэн дагаад байгаа гутлын чимээ сонсогдоод
Тэртээд л асаж унтрах гэрэлтэй цонхны зүг алхуулж байна

Оройтохгүй л бол амгалан тайван гэгч бодлогоширсон
Зүүрмэглэнгүй цаг хугацааг ширтэсхийж нэг гуниад
Очих газрынхаа зүг бүрээс чиний явсан жим хаана байгааг сураглаж
Зорчисон газар бүхнээсээ чамд зориулж ямар нэгэн зүйлийг худалдан авч

Түүнийгээ хайр гэж бодоход инээдэмтэй санагдах агаад
Зүүн энгэрт хуудас нь сэрчигнэх өврийн дэвтэрт туссан ганц бэхний дусал
Зүгээр л гол мөрдийн цутгалан шиг лааны дөлтэй ижилсэж, асгаран урссаар
Танай гэрийн ойролцоох гүүрний доогуур мяралзан долгионтож байгаа

Харин чи газрын гижиг үргээж алхсаар, гүүрэн дээр тамхилж зогсоо
Хий биет хоосон сүнсний орон зайг тэвэрч, түүний гараас атгахдаа
Нүдээ аниад л төсөөллөөр бус жинхэнэ утгаараа агаарт шунгаж
Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод хайраас өөр шидтэй нь үгүйг ойлгосоор

Хаврын бороон дор нялхамссан нулимс бүрээ
Миний энгэрт  зогсохдоо арчиж
Хаашаа ч хамаагүй харсан зүгтээ далавчилан нисэе гэсээр
Манай эриний өмнөх тоо нь үл мэдэгдэх зуун руу намайг дагуулаад одно
                                                                                 УБ-хот 2012.01.21

6 comments:

  1. Гоё эхлэлтэй шүлэг байнаа жаахан урт юм уу даа. хэхэ

    ReplyDelete
  2. zurag harjaagaad shuleg bichne gedg zurshil ch geh yumuu zanshil boljdee manaihnii, xexe

    ReplyDelete
  3. Чи л тэгдэг байх. Жишээ нь мснжэрийн аватар нтрээс эхсүүлээд баахан хүүхний зураг тэгээд тэрэндээ зориулж баахан гансарлаа бичиж байгааздээ.

    ReplyDelete
  4. Сайхан шүлэг байна Начаан.Чигээрээ яв чиггүй бич.Чи мэднэ.

    ReplyDelete
  5. Баярлаа хө

    Салхи зүсэн амьдарна
    Салхи шиг зүсүүлж амьдарна
    Залуу байна, сайхан байна
    Шартай , омогтой байна
    Шав шар байна
    Шал ногоон байна
    Нулимс зүсэн амьдарна
    Нулимс шиг зүсүүлж амьдарна
    Хөнгөн байна, гэнэн байна
    Хөөрөн нисч байна
    Хөв хөх байна
    Хөөс шиг байна
    Нүдтэй байна, шүдтэй байна
    Хүчтэй байна, гэхдээ
    Уйлж байна, хүнээрээ байна
    Уруулсан салхи шиг байна
    Зүстэй байна, цөстэй байна
    Зүсүүлсэн нүүртэй байна

    Б.Эрдэнэ-Солонго

    ReplyDelete
  6. мансууран мансууран энэ л шөнийн хэвнэгийг барж суухад
    миний зүүдэн тэнгэрээс чи мишээн тормойж ширтэх юмаа
    аз жаргал сэнгэнэсэн зөөлөн цагаан хуруудаас чинь
    ахиад би атгахдаа лав сэтгэлээ л үзүүрлэнэ шүү

    Гүйн хар алхалсан нэгэн учиралт төглийн захад
    нэрийг чинь би хашгирхад сэмжин үүлсээс цас будрана даа тиймүү
    навч шилбүүрдэж эрмэг гоо ширтэлдээ хайрт минь
    гарцаагүй л согтож ээ чинийхээ үнэрт

    ийм л агаар ярж чадах чиний инээмсэглэл цангинаж
    зүрхнээ амгалан нарны туяатай уралдаж горхины жиргээн шиг сэтгэлд буцална
    зүүнтэйгээс ирэх салхис дундаас үсний ширхэгийг олж хараад атгах гэж нэг өнгийсөөн
    ихэл амгалан байгаа бололтой нүд чинь ширтэх шиг болсон
    цахилж одох цаг хугацааны цантай хүлгийн зоон дээр
    нэг гоё уяхан хараацай дөнгөж суудал засаад миний мэлмийнээс од адил харвасан шүү
    надруу яараад ч яана хүсэснээрээ л зоргоороо сул хонгорхон шуураад ирээрэй
    гэтэлгэгч үүлс мэт сая жилийн хураангуй эсүүл
    зүгээр л алслагдах хэт санаамшрагч оддын мөнгөн гэгээнээс халбагадаж
    зүр согоо мэт домгын сэжүүр өехийлэн тэнгэрээдэээ чоно мэт дүүлдээ
    ганихраад байх юмаа яаядаа энэ сэтгэлээ хайрт минь


    хөгжим ямагт надтай ойр оршидог шиг
    чи миний л мэдэх төгс гоо цогц нь бүрдсэн намар юмсан
    чимээгүйхэн имээгүйхэнээр шунаг тачаангуй ширтэлдээ
    хээр буйдын энэ аниргүй цогц ахуйг үргээж амьсгалдаа шатая хоёул

    эндээс зориглон нисэх шувуудыг тоолж
    чиний сууга газрын салхинд хундаганыхаа харшааныг мэдрүүлэхсэн
    чи харших чимээг нь сонсуутаа л нүдээ анижхаарай
    эх хэлний үсийн сан умайгаа дэлгэхвий
    чамайг санангуут миний мэлмийнээс нэгэн шувуу
    буман цэгээн цэгээн буман ертөнцийн гэрлийг шилгээж
    чамин модтой эр салхин биед минь уусдагыг мэдэх үү?
    бусдад итгүүлэх гэж чамайг хайралсан ч юм биш
    нуруугаа бүү хотолзүулал даа
    зураг зурах гэж хичээж ядаж байхад уруулаараа
    надад илгээсэн тэнэмэл үгсийн чинь үсийг самнаж сууна
    зугтаж гороолоод алга болсон тэдгээр үгс дахиж чамаас холдохгүй гэж эхэр татжил байна

    ReplyDelete