Tuesday, March 27, 2012

Амьдрал заримдаа туйлын утгагүй санагдхад чи яадаг вэ?
Мэдэхгүй ээ? зүгээр л бурхантай заргалдмаар санагдаж
Маргааш гэхэд өнөөх хэвээрээ угтах мөч хором бүрийг
Амьсгал дотроо түгжиж чадалгүй гаргана гэхээс....

Тавилан заяаны төөрөг зам адил байдгүйн адилаар
Хүссэн ч хясах орчлон дээр нүдээ аниад л
Түр зуур ч гэсэн анир гүмхэн дотогшилж.....

Харамсахгүйгээр харандаагаа дуустал үзүүрлэж
 Хэнгэнэтэл ихэр татаж, түүндээ түүртэж
Уйлах гэсэн ч гарахгүй нулимсаа хайж
Урт удаан шүлэг бичээд.....

5 comments:

  1. Replies
    1. Bodoh heregtei. Bodiin shiiriig naim boltol bodoh heregtei.

      Delete
  2. Бодсоор яваад нас дуусна
    Хэндээ бурууг өгөх вэ%
    Бурханы зурсан зургийг
    Хоёулаа яаж сөрөх вэ?

    ReplyDelete
  3. neere l uilah gsen ch garahgui nulims bh yumda ingeed l tom hun boloh novshiin bga bhgui yu.. /bi yag zuv udruu ene saihan shulgiig unshlaa/

    ReplyDelete