Түүний шүлэг саваагүй хүүхдийн уйдаад мартсан тоглоом шиг надад хааяа санагддаг. Саяхандаа өвөл гэрт хийх юм олдохгүй наагуур цаагуур хөлхөж байтал хаалганы хонх "Дин дон". Тайлсан чинь шавилхан биетэй, шар царайтай Батхуягын Хадбаатар. Монгол хүний ёсоор цай аягалан бариад тун эвлэггүйхэн гараараа талхан дээр масло варень түрхээд л өглөө. Ямар нэрэлхэх биш хусаад л хаяхана тэр. Тэгээд шүлгийн номоо гаргах гэж байгаа, хэдэн шүлэг шивэх гэсэн юм гэлээ. Том өрөөндөө ороод комьютер асааж амжаагүй байтал шүлгээ уншиж гарах нь тэр.
Унших уншихдаа зүгээр ч үгүй тайзан дээр байгаа юм шиг л гараа саваад л, тэрүүхэндээ бол нүд энэ тэрээ аниад чухам аа чухам. Ашгүй комьютер ч аслаа шивэх ажилдаа чамбайлаад тэрүүхэндээ би, за чи хэлээд бай манина бичээд байя гэсэн чинь намайгаа арван хурууны бичээч гэж бодсон уу? яасан юм бүү мэд дахиад л нүдээ аниад гараа үе үе саваад гарч өглөөдөө мань хүн.
Инээд хүрснийг хэлхүү жоохон аяархан нэг нэгээр нь гэхэд мөр толгой холбоогүй гэнэн цайлган шүлгүүдээ тогтуухан хэлж эхэллээ.
Төсөөлөл
Гэрэлгүйгээр төсөөлөөд, би
Хөлийн чинь чимээг сонсох гэсэн юм
Аяар аяархан гишгээрэй
Ертөнцөд юу ч юм нурчих гээд байна
Одгүйгээр төсөөлж, би
Нүдийг чинь харах гэсэн юм
Огторгуй руу бүү ширтээрэй
Тэнгэрт хаа ч юм од харвачих гээд байна
Саргүйгээр төсөөлж, би
Гарыг чинь зурах гэсэн юм
Салаавчилж битгий атгаарай
Бийр минь баригдахгүй байна
Уйлахыг чинь төсөөлж чадахгүй нь
Урьдынхаасаа илүү хөөрхөн инээмсэглээч
Зүгээр л би чамайг
|
Пүрэвхүүгийн Батхуяг&Батхуягын Хадбаатар |
Зүрх сэтгэлдээ төсөөлөх гэсэн юм ...............ийм л хөхүүн цолгиун мөрөөдөлтэй анд минь "Их Монгол" дээд сургуулийн Сэтгүүлзүйн хоёрдугаар курст суралцдаг бөгөөд хааяахан түүнтэй болон яруу найргийн гал тогоонд чанагдаж байгаа үеийн залуус болох Ө.Үлэмжтөгс, Р.Улам-Оргих нартай болон Хадбаатар найзын минь аав байж болох тун ойрын хүн Пүрэвхүүгийн Батхуяг багштай уулзахад тэр чигээрээ л Хадаагийн онигоог сонсож би гэдэг хүн элгээ эмчлээд авна.Найз Р.Улам-Оргихоороо ангийнхаа охидуудын тархийг угаалгаж аваад ангийн даргын эрх үүргийг хүлээж аваад л хоёр хоног таслаад ирхэд нь өөр шинэ дарга солигдчихож гэх жишээтэй. Бодуул дарга болсондоо баярлаад кармаанд байсан хэдээ нөхдийнхтэйгээ нийлүүлээд сайн дарвиад шартаад сэрэхдээ суудлаасаа өндийгөө биз.Мөн англи хэлнийхээ хичээл дээр багш нь анлиар тавь жар хоёрыг хэлээдэх гэхэд нь тавитий сехтий гэж хэлсэн гээд л сургуулиараа нэг онигоонд өртхөөс гадна гэрийнхнийгээч бас сайхан хөгжөөгөөд авна. Еээ еээ гээд нэртэй кофег дуудаж чадахгүй эгчээ хоёр үе үе өгчих гэх жишээтэй. Тэхдээ тэр шоолж инээж байхад тоохгүй ээ. Инээгээд л маажига маажига гээд алхаад л байна. Миний мэдхийн хөөрүү зандаа зарим үед их хүнд олзлогддог юм шиг санагддаг бөгөөд түүнийг нь та бүхэн шинэхэн гарах "ТООРЫН ШИВНЭЭ" номоос нь төвөггүй олж харна.
Тоорын шивнээ номын зураг
Ядарч явахад нөхрийн чанар танигдана
Олон ч "Шинэ мянганы" гэсэн тодотголтой яруу найрагт өөрийн гэсэн зам, жим, мөр улбаа дуу хоолой орон зайгаа үлдээх гэсэн бидний үеийн нөхдийг оюутны давчуухан байрандаа дарвиулах үедээ дарвиулж, өлсөж явхад нь хооллож, согтох үед нь түшиж оруулаад л хонуулах.
Энэ бүгдээс эргэцүүлээд бодход яруу найрагчид л хамгийн сонирхолтой амьдарлаар замнадаг санагднам. Хэнд ч хоригдолгүй амьдарч эрх чөлөөг энэ биеээрээ мэдэрдэг ч юм шиг.Гандангийн дэнж рүү дөнгүүр сэтгэлээр бардамхан туучиж өгссөөр "Их сургуулийн" гудамжнаас автобусны мөнгөгүй алхаад л ирхэд өглөөд ч, өдөрт ч, оройд ч цай хоол аягалаад л өгнө. Хоолонд хүний сэтгэл нэвт шингээстэй байдаг гэдэг бол түүний сэтгэл зүрх шингэсэн гарын хоолоор бор ходоодоо мөн ч их баярлуулж дээ. Өндөр дэнж гэдэг нэртэй хотын төв цэг болсон газар бид хоёрын гэр замын наана цаана оршино. Гэр ойрхон болхоор мессэж бичиж байгаад л тамхиа уугиулна. Тэгээд л гашуун шүлгээ уншиж эхэлнэ дээ.
Гашуун тосгон
Өнөөдөр хөлнөөсөө толгой хүртэлх
Бүх хаалга цонхоо нээгээд
Өчигдрөөс үлдсэн
Хар кофены шавхруу шиг
Харамсалтай амьдралыг асгаж орхилоо
Манай тосгонд юм бүхэн
Гашуунаар эхэлж гашуунаар төгсдөг
Гашуудлын аяз шиг
Ганцаардлаас залхсан биенийхээ
Эд анги, эрэг боолтыг
Онгорхой бүх хаалга цонхоороо гадагш чулуудаад
Юу ч болоогүй юм шиг
Юүдэнтэй цамцаараа толгойгоо бүтээгээд
Эд эсээ амраана
Одоо амьдралын бүх зам түгжрэлд орсон
Хаа сайгүй уур бухимдал
Хаалга цонхоо хаахгүй бол
Хачин муухай дуу чимээ
Цээжний минь
Цэнхэр шувуухайг сэрээх гээд
Манай тосгонд юм бүхэн гашуун
Сууж ч болохгүй алхаад л
алхаад л баймаар тийм гашуун
Тийм гашууныг мэдрэхээргүй-гашуун.................гашуун бохьтой тамхиар уушгиа баярлуулсан хоёр эргэн эргэн харсаар хоёр тийшээ зам хөндлөн гарна.
Гарах болгондоо эргэн хурган хоргодож араас чинь хардаг Сайнжаргалын Начин.
2011.05.01-Дэлхийн тамхичдын эсрэг өдөр тамхи татангаа бичвээ.