Wednesday, January 26, 2011

Өвлийн шүлэг

1
Сүмийн тэртээгээс үдийн уншлаганы гоцлол бүрээ эгшиглэхэд
Сүйх тэрэгний мөр дагаж гудамж уруудан алхаад
Мухлагийн эзнээс ширхэг тамхиныхаа мөнгөөр мөсөн чихэр авч
Мартагдаж одсон хүүхэд насны хуучин өдрүүдээ дурснам.

2
Өөрийн эрхгүй хоргодмоор гэрэлт өдрүүдийн тухай аялах мэт
Өвгөн ноход ихэмсэгхэн хуцахад санаа алдаж алхсаар
Хашаан дээгүүрээ өнгийх бяцхан охины мөрөөдөлд
Хаврыг авчирч өгөхөөр өвлийг даган одном.
                                                                                            2010.01.07             





Хүнд сүх баруун гарт минь
Хүслэнт эрдэнэ мэт бат атгаастай,
Түлээний мод тухлан сандайлж
Тунгалаг хүйтнийг жиндэн угтнам.

Живэр цантах үзэсгэлэнт жаварт
Жигтэй дасч тэргүүн өргөнөм.
Жингэрийн хэвтэр мэт уйт аглагт
Жинхэнэ өвлийг мэдрэн суунам.
                                                                2009.11.24




Түүнтэй танилцаад даруй гурван намрын навчисыг шувуудтай үдэж бас гурван хаврын хэнзхэн салхинд бодлоо

дайж алдарт их сургуулийн гурван давхраас эхлээд Найрамдлын хотхон хэмээн алдаршсан Дархан хотод хүртэл хамтдаа явж хэсэгхэн хормыг анд нөхрийн хувьд бас ахан дүүсийн хувиар сайхан нөхөрлөж өнгөрөөжээ. Амьдрах насандаа гэнэн томоогүй гэрэвшсэн харцаа хүн бүхэнд зориулж хэн бүхэнтэй тал засаж аль болох анд нөхрийн ёсоор нөхөрлөдөг тийм л эгэл эхэмсэг анд минь Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1988 оны 7-р сарын 22-нд мэндэлжээ...  Аавынх нь нэр тэр болгон хүн сонсоод гайххаар Гүйцэтгэгч гэж өөрөөс нь гүндүүгүй сайхан эр. Дээрх зургийг авхуулдаг өдөр буюу 2010 оны 7-р сарын 16 ны өдөр  надаа Архийг туслыг ч бүү асга гэж захиж байсан нь сэтгэлд өег хийгээд нэн тодоор чихэнд дуулдаж байна. Үеийнхнээрээ сайрхаж урлаг утга зохиолынхоо дээд үеийг үргэлж гутаан доромжилж хэлий гэснээ хэлчихдэг байдлыг нь "Нэн шинэ үеийн" гэсэн тодотголтой мөр зэрэгцэн яваа найзууд нь бүгд мэднэ. Цэндийн Доржсэмбэ ахад хүртэл Базарсадын Баттулга ахын Туурвиагүй цагийн эгшиглэн номынх нь нээлтэн дээр интер номын гадаа танай үеийг бид хэд давсан гэж орилж байсан нь одоо хүртэл сэтгэл гижигддийн. Хүрээ хөвгүүн Саавка ах таньд хэлхэд. Тэр жинхэнэ хуцаж чаддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болвуу. Харин дараагийн хуцалт нь Боржоом хийдэг стаканы баяраар буюу Болор цом наадам дээр тэр болсон болоогүй тайзны ард архи гударсан 90-ээд оныхныг ар өврөөс нь хатгасан үгсийг чулуудаж чадсан тэнхээтэй эр. Дураа хүрүүл цаг хугацааг өөртөө тунин дуудаж эргэлзээгүйгээр тамхиа асаан гүн бодолдоо давхар санаагаа илтгэсэн шүлгээ бодолгүйгээр урсгана. Тэр зүгээр урсгасан урсгалууд нь дээрх шүлгүүд. Би боддог ямар азаар, ямар хувь тохиолоор "Шинэ үнэр" Хөх мэдэрхүй Язгуурын ахан дүүс анд нөхөдтэйгээ ойр байдаг юм бээ гэж. Хэрэвзээ эдгээр нөхөдтэй ойртож чадаагүй байсан бол би өдийд уран зохиолын гэлтгүй урлагын өөртөө таарсан хэм хэмжүүртэй бол чадаа чуу гүй чуу гэж. Бурхан цаанаасаа хувь төөргөөр учирах ёстой хүмүүсийг гагнаж өгдөг болвуу. Хэрэв тийм сэн бол элдэв сүсэг гэж маяглалгүйгээр "Мөнх хөх тэнгэр" чамд түмэнтээ талархая. Талархая гэснээс тэр жинхэнэ талархаж мэддэг гүндүүгүй эрийн шинжийг хадгалж явж чаддаг нь олон хүнтэй найз нөхөр болгож орь ганцаар биш ч хохь өөдрөг шүлгүүдийг нь бичүүлдэг биз. Өөртөө авч үлдэхгүй хэрнээ байгаа мөнгөөрөө хэн нэгэнд туслах мөн зүдэрч байгаа анддаа байгаа тамхиа тэр чигээр нь өгхөөс эхсүүлээл олон сайхан зан чанар түүнд бий. Тиймдээ ч энэ л залуу нас эрч хүч эгээрэл эгдүүцлийнхээ орон зайд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос шалгарсан арван номын уралдаанаас "Төгөлдөр эртийн гунигшил" төвөг зардал учруулалгүй төлжисөн бизээ. Яг энэ гэгэлгэн томоогүй эрэвшиж дэрэвшсэн би гэсэн омголон зангаараа дахиад хоёр номыг дөнгүүрхэн босгоод сайхан худагтай уул ус нь тэгширсэн дүнзэн байшинг босгож чаднаа гэдгийг чинь чих тавин сонсож, нүд бүлтийлгэн харж  байх газраа олж ядан байдаг найзууд чинь гэрчилнэ. Гол нь хичээх л хэрэгтэй. Залхуурал ямба чинь ихэддэг гэдгийг хэлхэд илүүдэхггүй байна. \хэхэ\ Нээрээ Цэндээтэй таарсан шүү МУИС-ийн хоёр давхарт. Чиний хэлдгээр гүнээ гунигт саран мэт навчин нүдийг олж харсаан. Зүрх сэтгэлдээ сэмхэн чагнаж хүлээж явдаг бол одоо илтгүүл сайхан байх л даа. Тэхдээ би яааж мэдхэв. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг ардын билэгт сургааль байдаг бусуу. Санаж гэгэлзхийн сайхан шалтаг чинь ганцаардалд өөрийгөө аргадуулах гэж туниулдаг бас гэгээн шүлэг бичүүлдэг ая чинь байж  мэдхийн. 
Ая дан нь тохирсон хөг жанарыг чинь чих тавин хүлээж суудаг. Анд найз насаар дүү ч нуруугаар өндөр САЙНЖАРГАЛЫН НАЧИН



Залуу насныхаа анхны хаврыг чамдаа зориулав.
Н. Цэнд - Аюушдаа

Гуравдугаар сарын сүүлчийн өдрүүд шиг шаргалхан униарт цэцэгс
Гүнээ гунигт саран мэт навчин нүдэт охины шилбийг шүргэж
Миний зүүдэнд ургах нас...
Манант үдшийн нам гүмд бүсгүй шувуу догдлоод
Мартагдсан аялгуу зүрхэнд задравч
Хаа нэгтээ гээж одох нас...

Чиний ирэх үзэсгэлэнт нас...
Чийгт өвсний өлмийд нулимс унагах нас...
Сүйн бэлзэгтэй хүний амрагаас хайрын тухай асуух нас...
Сүүлчийн ганц зовлондоо ч тунирхаж зүрхлэх нас...

Ийм л тунгалаг он жилүүддээ цаг хугацааны тухай мартаж
Ийм л тунгалаг амьдрах нас...
Ертөнц мөхсөн ч уйдашгүй лааны дөл мэт эгшигт нэгэн гэгээ
Ертөнц мөхсөн ч уйдашгүй үзэгний минь тэргүүнд шинээр гэрэлтээд
Өглөө бүхэн нь ийм л сайхан хүслэнт мөнхийн залуу нас.
                                                                                                                 2009.04.10


Sunday, January 16, 2011

Улам-Оргихтой хэд хэдэн удаа... Улаанбаатарт нэгэн удаа...

Нэгэн цагт амьдарч байсныг минь гэрчилэх
Үгсийн цэцэрлэгт өсөн торнигч өт хийгээд
Гэрэлт цох мэт шүлгүүд минь
Шарилынхаа чулуун дээр нартай хамт гэрэлтэх
Шартай омогтой, сэтгэлийн тэнхээгүй явсан
Анхил залуу насны гэрэл гэгээнүүд минь
Өвгөд болоод эмгэд болохын цагтаа
Өөр зүйл олныг бодолгүй
Амиа хорлоорой-Миний шүлгүүд 


 Жир биш, ер биш

2009 оны Монгол улсын Их сургуулийн Утга зохиолын дугуйлангийн нээлт есдүгээр сарын арван. 364-р тоотод боролсон шаралсан харалсан таних хийгээд танихгүй нүүрний олон мааскууд. Хаалга байн байн хяхатнах чимээ. Нааш цааш орж гарах олон олон залуус. Хяхатнах чимээг хамгийн их гаргасан нөхдүүд тамхилцгаасан бололтой. Дуу хадаасаар орж ирсээр тус тусын суудалдаа тухалцгаана. Нээлтийг нээж үг хэлэх хүн Зүгээр л гэсэн тодотголтой “Зүгээргүй” Пүрэвхүүгийн Батхуяг. Зүгээргүй хүний хэлсэн үг тэр үеийн нөхцөл байдлаас болоод уу, миний хэнэггүйгээс болснуу бүү мэд. Ой санамжны дурсамжын кадраас 90% нь хасагдсан байна. Ярианыхаа төгсгөлд хэлсэн үгнийх нь 10% нь харин сэтгэлд тодхон. Утга зохиолд өөрийн гэсэн өнгө аястай сайн шүлэгтэй эрхэм дүү “Раднаадоржийн Улам-Оргихыг та бүхэнд танилцуулий хэмээн урьсан нь хааш яааш эмх замбараагүй зассан шувуу өндгөө дараад өвөлчижхөөр үстэй, тал нүүр нь гүн түлэгдэлт үү, сорив уу, мэнгэ үү гэдэг нь мэдэгдэхгүй нөхөр олон таван үг ярилгүй гурван шүлэг, гурван амьсгаа дунд нь аваад төгсгөлөө. Бас л дээрхийн адилаар ой ухаанаас уншсан хоёр шүлэг нь мартагджээ. \Хэ хэ\ Харин нэг шүлэг нь зүрхэнд хоноод хаалгаа аяархан хаагаад явчихаж.
Ганцаардлын нэг л дулаахан хөнжил рүү
Ганц ширхэг мэрэгч амьтан шиг шургаж ороод
Хөнжилөө бөх гэгч нь хучиж аваад
Тэр чигтээ нам унтахсан
Нэгэнт л тэр чигтээ унтаж байгаа юм чинь
Нэг тийм жаргалтай, эсвэл гунигтай
Ямар ч байсан хүн уйдахааргүй
Богино хэмжээний өнгөт хальстай
Гоё зүүд зүүдлэх юм байна шүү
Тэгээд тэр зүүдээ диваажин гэж нэрлэнэ.

.........................Тэр дугуйлан дээр гар барилгүй хэн хэнийгээ анасан гэрэвшсэн харцаар ширтэх төдий болоод л салцгаав.

                              
 
2009 он 12.08 Хайрын шүлгийн “Цагаан уул наадам-12

Хоёрын даваа өндөрлөөд тамхилхаар гартал өөдөөс тамхи бариад ирлээ. Утаа нь олгойдож дуустал богино өгүүллэгээр ярихад гуравхан мөр үгс хэлэлцсээр орлоо. Тэндээс би гутгаар байр, манай хүн тусгай авлаа. Мэдээж байр эзэлсэн хүмүүсийн ёсоор “Ub life” руу Гүйцэтгэгчийн Оргилболд хэмээх шавилхан биетэй шазруун залуу түүнийг найз гэх нэн эртний домгууд дээр гардаг хорон санаат Мангасын дүр мэт Ядамсүрэнгийн Баяраатайгаа хамт аваад орсон байлаа. Угаас шазруун хүн учир оготор нуруут маань очихын завдалгүй Тэнгэрийн амьтан чи хаана байна хэмээн өр зүрхэнд минь хутга зоосон мессеж явуулсан байлаа. Яваал орлоо тэрүүхэндээ хөөрхөн найр болоол манай ангиас тэнд хооллож байсан охид маань ширээгээ нийлүүлээд сайхан л сууцгаалаа. Тэгэж суутал утасны минь цэнэг дуусасныг мэдээд утсанд нь сиймээ хийгээд үзхэд пин коодоос гадна утас нь давхар код нэхдэг байгаа. Хаялаа гэхэд түүний утсыг хэн ч ашиглаж чадахгүй гэсэн үг. Тэр үед л бодлоо. Юм мэддэггүй тосгоны банди юм байх гэж бодсон чинь долоо шархадсан чоно байжээ гэж. Дахиад л дээр өгүүлсэн шиг гэрэвшсэн нүдээр өөдөөс хардаг байгаа.
Тэгээд л бүх юм цаг хугацаатай болсон хойно, гарахдаа бие биенээ түшээд л дараагийн нэгдэл дээр уулзахаар болоод хэн хэнийгээ хэзээ эртнээс мэддэг мэт, анх удаагаа гар барин Их сургуулийн гудамжнаас гэр гэрийн зүг хөдөллөө.

Дараагийн нэгдэл:

Гурван давхар луу хичээлээсээ тараад ядарсан ч хийсгэлэн омголон мөн утга зохиолд үнэн сэтгэлээ өгсөн хэдэн найзууд маань аль хэдийн гурван сандал дээрээ ирээд суучихсан. Ирээгүйгээ хүлээгээд сууцгааж байгаа нь сэтгэлд нэн өег.
Нойл орох урт кордоороор алхаж явахдаа хэлсэн амандаа хүрдэггүй амны салиа нь арилаагүй бацаан ирээгүй байх шив дээ гэсэн шүү юм бодон нойлын өрөөнд тулаад хаалга онгойлготол мань хүн. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэг шиг ирчихсэн байлаа. Харин энэ удаа тайван утаагаа суунаглуулж хоёулхнаа хорвоогийн элдэв бусыг ний нуугүй чалчлаа. Тамхи ч ахиухан байдаг нь аштай юу даа.Тэгсэн гэнэт ярьж байсан яриагаа таслаад нээрээ гээд их чухал царай гарган цүнхээ ухаад “Утга зохиол урлаг” сонины сүүлийн дугаарыг үзүүлэв. Чи бид хоёрын шүлэг хэвлэгдсэн гээл шав шар шүдээ яралзуулах нь хав хар царайнд нь цохиноо гэдэг ванилий.
Гутгаар байр эзэлсэн өөрийнхөө шүлгийг уншлааа
                      “Бороотой өдрийн таталбар”
Хар нүдэн чамайгаа хайрлахын дээдээр хайралсан
Халамцуу сэтгэлийн хүлээснээс алдуурч одсон
Хайлган тэр зүрхний минь шарх
Хаяаггүй захиа болж чам руу ниссэн
Нисэж явахдаа олон дурлалт хосуудыг харсан
Нэг нэгнээ хайрлаж хүндэлж байгаа нь ямар гоё гээч
Норчихсон байгаа биз захиа чинь
Нойтон сормуусаа дэвхэд нь асгарсан
Бурханы мэлмий чийгтүүлчихсэн юм
Бодолд минь чи үзэгдээд
Болсон болоогүйн хооронд зүрх энэлээд
Богд уул цайраад намар цаг иржээ
Хэсэгхэн зуур шаргалтан ээсэн нар
Хэзээ ч юм бүү мэд үүлэн цаагуур орчихож
Магадгүй энэ бурхан бид хоёрын
Мөнхийн бус ч цаг зуурын байгаагүй дурлалд
Уярсандаа урсах нулимсаа эгштэл
Уйлах гэж байгаа нь тэр
Дуслууд нэг нэгээр асгарсаар
...........гээл үнэн лүмпэн пастух юм уншчихсан байдгийн. Харин тэр

Чиний жимснийх шиг амттай тансаг уруулаар
Жинхэнэ аз жаргалын хөгшин дарсыг амталж үзэхсэн
Чиний нүгэлд дурладаг сэтгэлээр
Чимээгүй хүйтэн сарыг насан туршдаа харахсан
Хүмүүсийн дунд хүмүүс шиг амьдарч
Хүүхдүүдээ том болцгоохыг харах гэж
Хүсэл мрөөдлөө нэг нэгээр нь биелүүлээд
Чиний жижигхэн хөөрхөн гарыг атгаад
Жирийн л нэг амьдралын зовлон дундуур алхахсан

Намайг бодуул уртай санаа хөнгөн сайхан шүлэг. Түрүүн л  ирсэнийг нь мэдээгүй байж амны салиа нь арилаагүй бацаан гэж Хоёрдугаар курсын ахын сэтгэхүйгээр дотроо омгорхож байсан би өөрөөсөө ичих хэцүү гэдгийг биеээрээ мэдэрч билээ. Тэр өдрийн ч нэгдэл сайхан болсныг хэлхүү андтайгаа улам дотнослоо.


Дотносол тэврэлт болохын үлгэр:

Утга зохиолын гэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн, мөн үеийн залуучууд хаана л дарвиж уран бүтээл болон, нэг нэгнээ дэвэргэж өнгөрсөн зуунаа үгүйсгэхэд бид хоёр хамтдаа явж байдаг боллоо.
 Тэгж явсаар хаврын турьхан эгшигт салхи арай ч жавраа буулгаагүй түрүү жилийн хавраар Налайхад түүний танил ах Банзайн Хүрэлтогоо найрагчийнд очиж нохой гурав харагдтал өөрсдөө хоолойгоо сөөтөл шүлэг бүтээлээ уншицгаан түүний шүлгэн дээр гардаг шиг шөнийн 03 цаг 29-н минутын үед хашааных нь гадаа од ширтэнгээ сарьжхаад орхынхоо алдад Жамуха Тэмүүжин хоёр шиг халуун дотноор тэврэлдэж байжээ.  Улам гүн баттай болсон залуу насны ариун нандин үехрэл минь яван явсаар цаг минут тутамд хэн хэнийхээ дотор орсон юм шиг сайн мэдэцгээдэг боллоо. Тэр нь ч нуулгүй хэлхэд анхны гэрэвшингүй, томоогүй юм санаагүй харцнуудаас минь хэцүүг авчирч байлаа. Тэр хавраа Монгол улсын боловсролын их сургуулийн үүдэнд тоглоом маань шоглоом болж гар зөрүүллээ. Тэхдээ л тэр дороо л эвлэрнэ, дараа нь дахиал барилцана. Түүний хамт явхад хамгийн их ярьдаг зүйл нь хотод байртай болохсон гэж ярина. Тэгж ярихдаа үнэн голоосоо санаа алдана. Мөрөөдхөд мөнгө төлөх биш миний найз хэлээд байдгаараа Батхуяг багшийн гэрийн хойно шинээр баригдсан байрны түлхүүрийг атгаад найзуудыгаа гэртээ оруулхад найз нь цонхоор нь хамгийн түрүүн доошоо харахдаа яг энэ замаар багшийнх руу ордог тээ чи дандаа л энд байр авна гэдэг байж билээ гэж хэлхэд хүн болсон хойно наад тугалан нүдэнд чинь нулимс бүрэлдээд бантсандаа нэг юм байгаа задалхуу гэх байхдаа.\Ха ха\
Тэхдээ байраа автлаа Унасан газар, угаасан ус болох Хөтөл тосгондоо ирж очин  биднийг мөрөөдөөд хэвтээд байна гэдэг чамд ч хэцүү надаа ч хэцүү. Санаад байгаа учир ирэх өдрөө жаахан нааш нь болгож сунгаарай Анд минь. Энэ янзаараа маргааш өглөө Драгоноос маргаашийн суудлаар хөдөллөө шүү мань чинь.
                                       

Жич: Ирээдүй чухам яаж үргэлжлэхийг мэдэхгүй байна. Энэнээс урт юм бичиж болох л байлаа. Тэхдээ л чадлынхаа хэрээр чилээсэн байх гэдэгт гүнээ итгэнэм. Жинхэнэ нөхөрлөл үхсэний дараа ч үргэлжилдэг.

Хүндэтгэсэн: Монголын уран зохиолын “ШИНЭ ҮНЭР” бүлгэмийн отгон гишүүн САЙНЖАРГАЛЫН НАЧИН
 2010.01.15

Monday, January 3, 2011

Эгэл

Өнгөцхөн харцнаас нь хүртэл
Домгийн сэжүүр цахилсан
Дөнгүүр амьдралыг бардамхан туучах
Өгөөмөр их хүсэл чамд байдаг

Шархирсан их зүрхнийхээ
Гэгээн хэмнэлийг
Шархадсан гөрөөсний сулхан амьсгаанаас
Гэгэлгэн тодоор чи л мэдэрдэг

Эрдэнэ мэт тод гялалзах
Шүүдрийн дусалд, цэцэгс амилхад
Эгэл нандин төсөөлөлдөө
Шив шинэхэн мөрөөдөл нэмдэг

Дараа хийгээд, одоох амьдралаа
Нэг бүрчилэн бодолгүй
Давхар бодолдоо бүгдийг тунгаах
Найз минь чи энэ хорвоод ганц 11.01.03 эхэмсэг хорвоод бардамхан амьдрахын төлөө эрхэм анд Ганболдын Ганбаганад зориулан бичиглэвэй.

Monday, December 27, 2010

"Би нисэж байна"



26-нд Титаникт баруун гар чинь зүүн гарыг минь тавихгүй гэсэн юм шиг чанга атгасан өдөр
26-нд Титаникт чиний үнсэлтэнд би нам согтсон өдөр
26-нд Титаникт чамаас өөр эмэгтэй хүн байхгүй гэж бодсон өдөр
26-нд Титаникт чи ердийнхөөсөө даруу байсан өдөр
26-нд Титаникт чиний нүд намайг цоо ширтсэн өдөр
26-нд Титаникт чиний хэлэх үгийг бодолдоо уншсан өдөр
26-нд Титаникт чамайг мөнхөд залуугаараа оршигч гэдгийг мэдэрсэн өдөр
26-нд Титаникт чиний залуу нас мөрөөдлийн минь үнэртэй ижилхэн гэдгийг мэдэрсэн өдөр
26-нд Титаникт зүрх чинь цусаар булгилж гаднаа биш дотроо амьсгалж байсан өдөр
26-нд Титаникт чи бид хоёрын амьдрал далайн гүнд живсэн өдөр
26-нд Титаникт

Их л олон гуниг зүрхэнд хөвөрдөх юм. Тэр нь тэгээд цаг зуурынх хэрнээ хэзээ эдгэх нь мэдэгдэхгүй бөөн их сэжүүрийг, зүрхэнд зангидах нь асар хэцүү юм даа. Ойрд яагаад ч юм их сургуулийн гудамжаар алхах болгонд сайн сайхан нь өдөр ирэх бүр мэдрэгддэг нь болиод байх шиг. Яг Титаник уушийн газрын хажуугаар өнгөрөх болгонд. Тэнд өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 12.26-нд би хайртай хүнтэйгээ бүрэн тухтай сууж бас нэг мөсөн салсан өдөр. Тэгэхэд тэр минь зүүн гараараа баруун гарыг минь атгаж Анд найз Чулуунбаатарын Ууганбаярын шүлгэн дээр гардаг шиг Огтлолцох онцгой мөчийг асар ихээр бие биеэндээ мэдрүүлж билээ. Өнгөрөн одсон амьдрал бүхнийг чимж өгдөг зүйл нь дурсамж болж үлдхээс цаашгүй юм даа. Зүрхэнд гунигшиж бодолд харуусал төрүүлсэн тэр их гунигаа нулимс бүртээ хатамжилж,амьдрана гэдэг өөрөө сайхан зүйл юм. Тиймдээ ч бурхан хүн бүхэнд ижил тэгш эрх олгож хайр гэдэг зүйлийг хүн бүхэнд ижил тэнцүү хувааж өгсөн биз ээ. Тэр охиныг аньсгаа нээхэд нь хавар болж, сормуусаа дэвхэд нь зун сэрж, гэнгэнэтэл санаа алдхад нь намар хагдарч зүрх нь энэлхийн төдийд цас будардаг гэж би ойлгодог. Түүний үсийг салхи самнаж хийссэн хэсэгхэн үснийх нь үнэр надад лав хамгийн их мэдрэгддэг. Хорвоо дээр мартагддаг хуучирдаг юм гэж байдаг бол, тэр лав миний зүрх сэтгэлээс хэзээ ч өөрийн гэсэн өнгө төрх хэлбэр галбираа алдахгүй гэдгийг бурхан чөтгөр аль нь байсан ч би хэлэх болно. Яагаад гэвэл зүрхэн дээр минь хөлөөрөө шархалчихвий гэсэн мэт хөнгөн гишгээд гарсан болхоор тэр.

Thursday, December 16, 2010

Ганцаардал минь

1. Ганцаардал минь 
Ганцхан хувь цээж зураг шиг 
Орь гэнэхэн хүсэлдээ туниад 
Оройтож гэртээ харьж 
Аавдаа зэмлүүлэх, санаа алдалт юм 
2.Ганцаардал минь 
Ганцхан чиний төлөө 
Амьдын энэ хорвоод 
Аз жаргалаар сэтгэлээ дүүргэх 
Хамгийн тод ариусал юм 
3. Ганцаардал минь 
Ганганасаар 
Зүрх далавчлан далавчлан нисэх шувуудын 
Зогсолтгүй дэвэх дэвэлтэнд 
Нулимсаа хатамжлах их өмрөлт юм 
4. Ганцаардал минь 
Гансрах сэтгэлээ дөнгөж суллаад 
Шүлгийн дэвтрээ дэлгэж 
Шинэ биш хуучин шүлгүүдээ 
Дахин хуулах хүсэл минь юм 
5. Ганцаардал минь 
Ганц л олдох амьдралдаа 
Мөнхөд залуугаараа оршиж 
Мөрөөдлийнхөө хуудсыг зузаатгаж 
Үүрд орших амьдрал минь юм. 
.........................................................2010.10.28 МУБИС 
Ганцаардах гэдэг өөрөө хамгийн сайхан зүйл бөгөөд хамгийн их амар амгалан өөрийгөө аргадах бас түүндээ удаан зовнихын хэзээ илааширах нь мэдэгдэхгүй ямар ч,сайн эмч мөн ямар ч сайн эм анаагааж  чадахгүй тийм л эгэл нандин зүйл мэт санагддаг. Тэхдээ Ганцаардлыг би шүлэг бичдэг найз нартайгаа байхдаа хамгийн их мэдэрдэг. Тэдэн дундаас хамгийн их ганцаардаж бүүр ганцаардлыг туниж өөрийгөө аргадуулах гэж урин дууддаг хүн бол яахын аргагүй Орсгой шүдтэй, оготор нуруутай Гүйцэтгэгчийн Оргилболд. Ямар сайндаа л тэр Монголын Зохиолчдын эвлэлийн арван номын уралдаанаас шалгарсан бүтээлээ "Төгөлдөр эртийн гунигшил гэж нэрийдхэв дээ". Бөхөнгүй алхаж тамхийг нэг сорохдоо их л учиртай удаан гүн зовнилтой сордог түүнийг найз "Ядамсүрэнгийн Баяраа" нь хүртэл зориулж бичсэн шүлэгтээ
"Бүрэг нүдэндээ гуниг асаан цэцэлсэн", гэж шадалхав дээ. Тэр урсан одох цаг гээч зүйлийн цохилтыг цагийн зүүнээс хурдан мэдэр ч басхүү дураа хүрэхдээ зогсоож гэнэн инээмсэглэлээ хэнд ч зориулж чадна. Энэхүү шүлгийг би түүнд зориулж бичээгүй ч түүний хажууд нэг агаараар бүгтхээн амьсгалж байхдаа бичсэн юм. Харин түүний  нүд нь л бичих сэдлийг минь өдөөж өгсөн гэхэд болно. Тэгээд дэвэрсэн сэтгэлээ анагаах гэж МУБИС-ийн танхимаас усандаа яарах адуу шиг цахилж утаа униараа  удаааан удаан сорсонсон. Дахиад л гуниг мэт ситпони нүдэнд нь тодроод ирнэ. Тэрийг нь харсаар байж л чамд зориулж шүлэг бичиж чадахгүй өдийй болтол яваа юм. Тэхдээ сайн сайхан санаандгүй ирдэг шиг инээмсэглэн амьдарч байгаа цаг хугацаан  дор бичнээ бичнэ. Санаа нь чиний хэлдгээр их ойрхон байна.........Нэн шинэ үеийн яруу найргийн Анталоги хүртэл Чиний бүрэг нүдтэй эгц хараагүй зургаар эхэлж байгаа шүү. 13-н цагт  Интер номын үүдэнд тамхиа баагуулааад л угтах байх даа чи.

Учирна даа

Хэсэг бараан үүлс гэнэт цэлмэхэд
Хэзээ эртний танил мэт галуу шувуу
Алгуур нисэж мэнд мэдэн одно
Яг л энэ өдрийн дурсамж
Миний сэтгэлээс гарахгүй
Яг хэдэн он жилийн цаанаас
Мишээл дагуулан зүрх тогших бол
Бодрол таталбарын хөх зүүдтэй
Амьдралын тойрогт
Болзож товлоогүй ч
Ахиад нэг л өдөр бид хоёр
Учирна даа ...............Хөвсгөл Харуул занги 09.08.10

Энэ шүлгийг би бодож биш зүгээр л бичсэн юм. Хөвсгөл хэмээх Монголын хамгийн сайхан байгальтай газар  зургаан хонохдоо хүн хэзээ ч байгалийг үгүйсгэж чадахгүй гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэхэд болно. Бас ч зүгээргүй цаатан охинд дурлачихаад, түүнтэй олигтойхон ч ярьж чадахгүй байсаар яг хөдлөөд аяны майхнаа хурааж байхдаа бичсэн юм. Шаналсан сэтгэлийнхээ шархаа нөхөж гуниг шаналангаа хуваалцах гэж харуул занги гэдэг амралтын газрын нээтэд орлоо. Ганцхан компютер. Гацах болов уу гэхэд харин эсрэгээрээ манай гэрийн нээтээс лав хурдан.Хэдэн сараар хээрээр гэр хийж хэцээр дэр хийж явсан би компютрээс яг үнэнийг хэлэхэд төсөөрсөн байж билээ. Ороход хамгийн түрүүнд мэнд мэдэж сонин хачин зүйл ярьсан хүн бол яахын аргагүй О.Хулан гэдэг дүрлэгэр том нүдэндээ хачин тунгалаг нулимс агуулсан бас гайхах зэрэгцэх нь үл мэдэгдэх охин тэгээд байгалийн сайханд явж байгаа хүн шүлэг хэр их бичиж байна гэж асууж билээ. Нэгэнт л гуниг шаналангаа илтгэх гэж орсон юм хойно энэ шүлгээ явууллаа. Арай чүү гэж хойно урдана үлгэн салган. Яагаад гэвэл гар эвлэхгүй байсан болохоор тэр. Соёлт ертөнцөөс тусгаарлагдаж нэг заваараа орсон нь тэр юм чинь. Өөрийгөө зөвтгөх ч яахуу. Харин ямар хариу өгөх бол гэхэд тэр миний сэтгэлийг хөгөлсөөн хөгөлсөн. Яг үнэнийг хэлэхэд муу шүлгийг минь тэнгэрт тултал магтаж хөөргөсөн учир тэр. Хамгийн гоё хэлсэн үг нь одоо ч сэтгэл гижигдсэн хэвээр.Үнэхээр сайжирсан байна л гэж хэлсийм. Ангийн минь охидоос намайг гэлтгүй бичдэг хэдэн юмыг минь мэдэрдэг учраас л тэр. Тэгээд би хэллээ. Цаатан охинд дурласаан гэж. Хэхэ тэгээд яакуудаа нэгийг олоод ирээрэй гэдгийм байна. Бас тэгээд наана үлдчихэв гэлээ. Тэгээд л сайхан яриа минь эцэслэж нээт тасарлаа. За тэгээд явах цаг ч ойртсон болохоор машиндаа суугаад цааш хөдлөх гэхэд сэтгэл нэг л дэнслээтэй. Хайртай гэж хашгирмаар санагдав ч зүрх зориг хүрдэггүй ээ. Машин аслаа. Харин цаатан охин гүйгээд ирлээ. Буухгүй хаачихав дээ. Өөдөөс алхаад ирэхэд нь тэнгэр нурах шиг болж билээ. Одоо үнсэх л байхдаа гэж дотроо их догдлов. Харин эсрэгээрээ гар дээр минь нэг зүйл атгуулаал гүйчихлээ. Тэр нь бээлий ноосон оймс. Нулимс унагах ч хэцүү байх ч хэцүү. Тэгэхдээ эр хүний нулимс цуснаасаа үнэтэй юм хойно бүрэлдээд ирсэн нулимсаа дотогшоо хатамжиллаа. Цааш хөдлөөд Увс орон ортлоо лав ах аав хоёртойгоо юу ч дуугараагүй юм. Санан гэгэлзэхийн сайхан шалтагтай болсон юм чинь.

Их сургуулийн гудамжинд би хайртай

 Их сургуулийн гудамжинд би хайртай
Ихэл дотно санагдах нандин бүхэн минь
Энэ л цэг дээр оршдог
Хажуугаар зөрөх ихэмсэг охид нь
Хачин их санааширлыг минь аваад оддог
Бага тойруугийнхаа
Багахан энэ гудамжинд би хайртай
Бага гэлтгүй их зовлонг минь тээдэг учраас
Сэлбийн гүүрэн дээр зогсоод
Сүүрс алдан алхах үдшээр
Дотуур байрных нь гэрлүүд нэг нэгээрээ асахад
Дотночилж нандигнасан судар мэт
Хавар намарт солигдох
Доод ангийнхаа охидод ч хайртай
Сэм сэмхэн санаа алдах мэт
Сэвсгэр үүлсийн манан адил
Их сургуулийн үймээнт гудамжинд би
Ихийн их хайртай
                                                Их сургуулийн бүх найз нартаа зориулав