Wednesday, January 26, 2011

Өвлийн шүлэг

1
Сүмийн тэртээгээс үдийн уншлаганы гоцлол бүрээ эгшиглэхэд
Сүйх тэрэгний мөр дагаж гудамж уруудан алхаад
Мухлагийн эзнээс ширхэг тамхиныхаа мөнгөөр мөсөн чихэр авч
Мартагдаж одсон хүүхэд насны хуучин өдрүүдээ дурснам.

2
Өөрийн эрхгүй хоргодмоор гэрэлт өдрүүдийн тухай аялах мэт
Өвгөн ноход ихэмсэгхэн хуцахад санаа алдаж алхсаар
Хашаан дээгүүрээ өнгийх бяцхан охины мөрөөдөлд
Хаврыг авчирч өгөхөөр өвлийг даган одном.
                                                                                            2010.01.07             





Хүнд сүх баруун гарт минь
Хүслэнт эрдэнэ мэт бат атгаастай,
Түлээний мод тухлан сандайлж
Тунгалаг хүйтнийг жиндэн угтнам.

Живэр цантах үзэсгэлэнт жаварт
Жигтэй дасч тэргүүн өргөнөм.
Жингэрийн хэвтэр мэт уйт аглагт
Жинхэнэ өвлийг мэдрэн суунам.
                                                                2009.11.24




Түүнтэй танилцаад даруй гурван намрын навчисыг шувуудтай үдэж бас гурван хаврын хэнзхэн салхинд бодлоо

дайж алдарт их сургуулийн гурван давхраас эхлээд Найрамдлын хотхон хэмээн алдаршсан Дархан хотод хүртэл хамтдаа явж хэсэгхэн хормыг анд нөхрийн хувьд бас ахан дүүсийн хувиар сайхан нөхөрлөж өнгөрөөжээ. Амьдрах насандаа гэнэн томоогүй гэрэвшсэн харцаа хүн бүхэнд зориулж хэн бүхэнтэй тал засаж аль болох анд нөхрийн ёсоор нөхөрлөдөг тийм л эгэл эхэмсэг анд минь Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1988 оны 7-р сарын 22-нд мэндэлжээ...  Аавынх нь нэр тэр болгон хүн сонсоод гайххаар Гүйцэтгэгч гэж өөрөөс нь гүндүүгүй сайхан эр. Дээрх зургийг авхуулдаг өдөр буюу 2010 оны 7-р сарын 16 ны өдөр  надаа Архийг туслыг ч бүү асга гэж захиж байсан нь сэтгэлд өег хийгээд нэн тодоор чихэнд дуулдаж байна. Үеийнхнээрээ сайрхаж урлаг утга зохиолынхоо дээд үеийг үргэлж гутаан доромжилж хэлий гэснээ хэлчихдэг байдлыг нь "Нэн шинэ үеийн" гэсэн тодотголтой мөр зэрэгцэн яваа найзууд нь бүгд мэднэ. Цэндийн Доржсэмбэ ахад хүртэл Базарсадын Баттулга ахын Туурвиагүй цагийн эгшиглэн номынх нь нээлтэн дээр интер номын гадаа танай үеийг бид хэд давсан гэж орилж байсан нь одоо хүртэл сэтгэл гижигддийн. Хүрээ хөвгүүн Саавка ах таньд хэлхэд. Тэр жинхэнэ хуцаж чаддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болвуу. Харин дараагийн хуцалт нь Боржоом хийдэг стаканы баяраар буюу Болор цом наадам дээр тэр болсон болоогүй тайзны ард архи гударсан 90-ээд оныхныг ар өврөөс нь хатгасан үгсийг чулуудаж чадсан тэнхээтэй эр. Дураа хүрүүл цаг хугацааг өөртөө тунин дуудаж эргэлзээгүйгээр тамхиа асаан гүн бодолдоо давхар санаагаа илтгэсэн шүлгээ бодолгүйгээр урсгана. Тэр зүгээр урсгасан урсгалууд нь дээрх шүлгүүд. Би боддог ямар азаар, ямар хувь тохиолоор "Шинэ үнэр" Хөх мэдэрхүй Язгуурын ахан дүүс анд нөхөдтэйгээ ойр байдаг юм бээ гэж. Хэрэвзээ эдгээр нөхөдтэй ойртож чадаагүй байсан бол би өдийд уран зохиолын гэлтгүй урлагын өөртөө таарсан хэм хэмжүүртэй бол чадаа чуу гүй чуу гэж. Бурхан цаанаасаа хувь төөргөөр учирах ёстой хүмүүсийг гагнаж өгдөг болвуу. Хэрэв тийм сэн бол элдэв сүсэг гэж маяглалгүйгээр "Мөнх хөх тэнгэр" чамд түмэнтээ талархая. Талархая гэснээс тэр жинхэнэ талархаж мэддэг гүндүүгүй эрийн шинжийг хадгалж явж чаддаг нь олон хүнтэй найз нөхөр болгож орь ганцаар биш ч хохь өөдрөг шүлгүүдийг нь бичүүлдэг биз. Өөртөө авч үлдэхгүй хэрнээ байгаа мөнгөөрөө хэн нэгэнд туслах мөн зүдэрч байгаа анддаа байгаа тамхиа тэр чигээр нь өгхөөс эхсүүлээл олон сайхан зан чанар түүнд бий. Тиймдээ ч энэ л залуу нас эрч хүч эгээрэл эгдүүцлийнхээ орон зайд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос шалгарсан арван номын уралдаанаас "Төгөлдөр эртийн гунигшил" төвөг зардал учруулалгүй төлжисөн бизээ. Яг энэ гэгэлгэн томоогүй эрэвшиж дэрэвшсэн би гэсэн омголон зангаараа дахиад хоёр номыг дөнгүүрхэн босгоод сайхан худагтай уул ус нь тэгширсэн дүнзэн байшинг босгож чаднаа гэдгийг чинь чих тавин сонсож, нүд бүлтийлгэн харж  байх газраа олж ядан байдаг найзууд чинь гэрчилнэ. Гол нь хичээх л хэрэгтэй. Залхуурал ямба чинь ихэддэг гэдгийг хэлхэд илүүдэхггүй байна. \хэхэ\ Нээрээ Цэндээтэй таарсан шүү МУИС-ийн хоёр давхарт. Чиний хэлдгээр гүнээ гунигт саран мэт навчин нүдийг олж харсаан. Зүрх сэтгэлдээ сэмхэн чагнаж хүлээж явдаг бол одоо илтгүүл сайхан байх л даа. Тэхдээ би яааж мэдхэв. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг ардын билэгт сургааль байдаг бусуу. Санаж гэгэлзхийн сайхан шалтаг чинь ганцаардалд өөрийгөө аргадуулах гэж туниулдаг бас гэгээн шүлэг бичүүлдэг ая чинь байж  мэдхийн. 
Ая дан нь тохирсон хөг жанарыг чинь чих тавин хүлээж суудаг. Анд найз насаар дүү ч нуруугаар өндөр САЙНЖАРГАЛЫН НАЧИН



Залуу насныхаа анхны хаврыг чамдаа зориулав.
Н. Цэнд - Аюушдаа

Гуравдугаар сарын сүүлчийн өдрүүд шиг шаргалхан униарт цэцэгс
Гүнээ гунигт саран мэт навчин нүдэт охины шилбийг шүргэж
Миний зүүдэнд ургах нас...
Манант үдшийн нам гүмд бүсгүй шувуу догдлоод
Мартагдсан аялгуу зүрхэнд задравч
Хаа нэгтээ гээж одох нас...

Чиний ирэх үзэсгэлэнт нас...
Чийгт өвсний өлмийд нулимс унагах нас...
Сүйн бэлзэгтэй хүний амрагаас хайрын тухай асуух нас...
Сүүлчийн ганц зовлондоо ч тунирхаж зүрхлэх нас...

Ийм л тунгалаг он жилүүддээ цаг хугацааны тухай мартаж
Ийм л тунгалаг амьдрах нас...
Ертөнц мөхсөн ч уйдашгүй лааны дөл мэт эгшигт нэгэн гэгээ
Ертөнц мөхсөн ч уйдашгүй үзэгний минь тэргүүнд шинээр гэрэлтээд
Өглөө бүхэн нь ийм л сайхан хүслэнт мөнхийн залуу нас.
                                                                                                                 2009.04.10


10 comments:

  1. Saihan bichjee. Chamaig nuuren deer chin uunees iluu magtahgui ee.

    Sar shin gargaad ochhod baatar hotdoo amid hutsaldaj baigaarai nohod mini.
    Ugiin uran
    Ediin chaminaar solij es chadah
    Nuhud mini.

    ReplyDelete
  2. 50 hemiin huitend amnaasaa uur savsuulan hayagaa shalgaj suuhad zun hanhalsan tselmeg tenger tsetsegt nuga hirtei calvin klein-iihee zahiig haruulsand bayarlasnaa ilerhiilhed iluudeh yun.

    ReplyDelete
  3. би ганц хөрөг яаж бичие дээ гээд үсээ зулгааж явахад чи хө бүр 2-ыг хээвнэг биччих юмаа.Тэр үг хэллэг энэ тэрийг хараад байгаарай хэвлүүхэн гэж

    ReplyDelete
  4. Ene hoer amisgaagiin tseej nvtsgen zurgiig haraad bgaarai shamshiichaad he he.

    ReplyDelete
  5. Gviee mon shan baigaliig gutaasan zurag bnaa neeree.

    ReplyDelete
  6. saihan andiin mini tuhai saihan bichjee. unen bolohoor saihan buuj bna.

    ReplyDelete
  7. kkkke udaxgui nom chine garlaadaa shimten shimten unshinaaaa

    ReplyDelete
  8. андуудаа энэ зурагнаас хүртэл байгаль бол давтагдашгүй үхэшгүй мөнх, харин хүн бол мөнх бус гэдэг нь харагдах шиг боллоо. нов ногоон байгалийг хагдрахыг сануулах мэт хочийсон хоёр /намрыэн навч мэт/ андаа харах сайхан байна.

    ReplyDelete
  9. ahah iimerxvv saihan zurguud miniil dursamjiin folder deer duuren baihiimdaaaaaaa

    ReplyDelete
  10. Blogoo sain hutulj bga yum bna. Ochij bgad sain uramshuulnaa. Eleg hodoodoo l sain beldej bai. Gvnee hvndetgesen Ganboldiin Ganbagana. heheh

    ReplyDelete