Wednesday, May 30, 2012

Үсрэх л үлдлээ

Сэтгэлд боссон энэ их хуй салхины эрч
Хэзээ нэг намжих болдоо гэж
Хэрэг болгож хэн нэгэн надаас гал асуух шиг
Санаан доторх цөөрөмдөө сэлж чадахгүй, хэвтсээр л байна

Магадгүй ус нь ширгээд, юу ч үгүй шавар болж үлдхээс нь өмнө
Борооны хэдхэн дусал амийг минь тэтгэж асгарахдаа
Маргааш ч гэсэн амьдрал үргэлжилнэ, тиймээс чи
Бусдын төлөө бус өөрийнхөө л хэмээсээр шивнэн, шимшрэн, шивэрнэ

Яг л зүүд сэрсний дараа хов хоосон агаарыг хий сэрэгтэй үлдээхтэй адил
Яруу найрагт дурлах, тийм л эрчимлэг хийгээд сул гэнэхэн долгионоор
Бие, сэтгэл, зүрх, бодол, оюун санаа цөмийг урсгахын тулд
Бичих гүн ёроолгүй ангалруу, нүдээ аниад, 

                      сэтгэлээ дэрлээд, бодлоо цагаатгаад, зүрхээ чагнаад үсрэх л үлдлэээ

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Үсрэх л үлдлээ... Бусад нь гүйцээ...

    ReplyDelete
  3. Өөр арга байгаа болов уу гэж ууг нь бодсон. Гэвч үсэрхээс өөр арга зам байхгүйн байна лээ

    ReplyDelete