Friday, July 1, 2011
Гэгээн гэрэл үзэсгэлэн
Хар хэрээ хамаг нууцыг минь дэлгэж гуагчина
Халуурсан сэтгэл хөнжил дотроо бөмбөлзтөл чичирнэ
Харамссан бодол талаар нэг цуван асгарна
Хатуу хорвоо хайр найргүй гэрээсээ хөөнө
Зарааны арьсан гудсан дээр эвхрэн хэвтээд
Залуу насныхаа царайг харах гэж оролдном
Замбараагүй олон даавуу шуудуу энд тэндгүй хөглөрөөд
Зангууны үлгэрийг уйтгартайхан хүүрнэв
Нойтон гараас сэжиглээд би гар барьсангүй
Нойрмогхон нүдээр намайг хараад тэр таньсангүй
Ноорсон ботго шиг миний өтөл насыг
Нохой ч тоож шиншихгүйг зүрх минь мэдэрнэм
Хатуу чийрэг булчин минь хальс шиг болчихжээ
Хангинуур сүхний минь ир нь мөхжээ
Хануур хорхойтой харанхуй нүхэнд тааралдчихлаа
Хатсан шарилж толгойгоор минь дүүрэн ургачихлаа
Өргөс өчүүхэн байж намайг часхийтэл өвдүүлнэ
Өрөм шиг өег сэтгэлтэй үлдэх л юмсан даа
Өөрийн чадал тэнхээгээ дарайтал нь индүүдчихээд
Өнгөрсөн бүхэн рүү бардамхан инээмсэглэхсэн
С.Саранцацралт
Тэр охин
Нүдээ аниад буцаагаад нээхэд нь би үлгэрийн
ертөнцөд сэрж
Зүрхэн дотроо нуранги үүсэж буйг мэдэрдэг
Тэр нуранги, миний сэрсэн үлгэрийн ертөнцөд
Нэг шоргоолж
Удган модны дэргэд удаан суусан ч уйтгарлаж
чадаагүй дээ гутараад
Удган модны хэнд ч хэрэггүй өргөмөл навчыг
хэмлэн суух шоргоолжны ганцаардлаас ч
Хэт нам гүм байсан
Хэт нам гүмийн дэргэд суугаад
Судасныхаа лугшилтыг тэмтрэн уйлах дүлий хүний
төсөөлж ч байгаагүй
Тийм их нам гүм
Тийм их нуранги
Тэр их нурангийг одооноос 1 цаг 19 минутын өмнө
гартаа ганц багажгүй нэг судлаач
Зогсонги ертөнц гэж нэрлэжээ
2
Тэр судлаачын өдрийн тэмдэглэл дээр:
"Миний охин өрөөсөн оймсоо хэзээ ч өмсөж байгаагүй
Учир нь түүний өрөөсөн нүд юу ч хардаггүй
"гэж бичжээ.
Д.Сосорбарам Жүржийн амтат амьдрал номын 12-р тал
Хоёр бодол
Хар хүн миний зүүн мөрөн дээр сууна
Халтар хуруугаараа заяа төөргийг минь зааж тонгочно
Хагархай тэнгэр хамаг бороогоо талаар нэг асгаруулна
Халагласан бодлоосоо нүүр буруулан би чимээгүй зогсоно
Баруун мөрөн дээр минь цагаан хvн намбатайхан сууна
Балчигт унагахгvй гэж намайг ахин дахин сэргийлнэ
Бодол сэтгэлийг минь цагаахан даавуунд өлгийдөөд
Барааны газраас даллан далласаар дуудна
Ханатлаа би цагаан хvнтэй өдөр болгон vнсэлцдэг юм
Хагартлаа тvvнд тас тэврvvлдэг юм
Хар хvнтэй хааяахан нэг нууцханаар уулзчихдаг юм
Халтирсан сэтгэл минь өөрийн мэдэлгvй татагдчихдаг юм
Цагаан хар хоёр хvний дунд царцаа шиг дэвхэцсээр
Цал буурал vс минь цастай холилдон хөлднөм
Цагаан, хар хоёр бодлын дунд эргэлдсээр
Цаг хугацааны зөөлөн урсгалд элэгдэв ээ
С.Саранцацралт
Sunday, June 26, 2011
БҮЖИГ
Яг одоо эгшиглэж буй энэ ая
чи бид хоёрт үүрд хоногшоосой
Чихэнд чинь хацраа наагаад
яг энэ чигээрээ үүрд зогсохсон
Тэгээд л өнгөрөн одсон цаг хугацаагаа
дурсамж гэж нэрлээд л
Тодхон ариуслыг чамаас олж
дүүлэн хөөрч аяархан газардахад
Туяхан бэлхүүснээс чинь гараа салгамааргүй
санагдана
Түгэх үнэрт чинь улам бүр шунаж
үсийг чинь илбэмээр санагдавч
Турьхан гараа хүзүүнээс минь аваад
үгүйлшгүй зүүдийг минь сарниасаар
Чиний бараа өөр нэгний гарт шилжинэ

Friday, June 24, 2011
Нарны цус
О.Цэнд-Аюушд
Дарсны бөглөө мултлах шиг
Эмзэг агаад туяхан орчил дээрээс
Дараа оны тэргүүн хөх салхисыг
Эрдүү цээлхэн залгихад
Түмэн цэргийн сүрт алхаа
Зүрхний гүнд нүргэлж
Түгшүүрийн харанга
Зэрэг уухайтай хангинахад
Эртний улбаатай морин жимээр
Нар сарыг атгасан
Эрэмгий хармаг баатар
Нүдээ цавчилгүй ширтэнэ
Шижирлэн гялтганах дуулганых нь
Хоёр өнцгөөс цавчилдсан
Хар цагаан азарганы
Шаширлах дэл, үснээс нь уур болж савсахад
Нумных нь хөвчөөс алдуурсан сум
Нарны цустай өмнө минь газардана
11.06.24

Friday, June 17, 2011
АКИДИМО-2
Хичээлийн дараа, гэрийн зүг
Гунигтай ч юм шиг, баясгалантай юм шиг
Хүнгүй өргөн талын дунд явах мэт
Намрын шаргал навчистай
Бодлоо учирлана
Чулуу болгон танил болсон
Чарга тэрэг хүний хөлд доошоо хотойсон
Чилдэн цагаан замаар
Хилэн цүнхээ үүрч
Нусаа татан гэлдэрнэ.
\Боргихон талын уянга номын 35-р тал\
Бодлоо учирлан тунгааж намрын навчисыг туучсаар хилэн цүнхтэй гэлдэрч яваа нэгэн гаднаа галт уул мэт дүрлзэж, дотроо ус мэт долгионтож яваа нэгэн. Он цагийн хэсэгхэн хэнхдэгт мананг сөхөж, их үүлсийн завсраас нар цухуйх шиг тэр нэгэн гэрэлт өдрийг тод санаж байна.
Өвөл мэт саран, Хавар мэт салхин. Зуны үдэш.
Өмнө минь сонгодог яруу найрагч.
Өмнө минь жүнзэнд хүйтэн дарсны мэлмий.
Өөрөө би яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн.
\БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ номын 85-р талд Их багш НЯМБУУГИЙН НЯМДОРЖДОО Постмодерн командлагч Б.Галсансүх зориулсан шиг "Монгол улсын их сургуулийн" босгыг эрэмгий сайндаа бус эндэж гэндэж гишгэх эрхтэй болсон би нэг л мэдхэд гурван сүрт бурхны өмнө "Утга зохиолын нэгдлийн" самбар дээр гарсан нэг урлаг шүлгээр нь жич танилцаж байв.
Нэг урлаг
Цонхны хаалгыг туулан нар дэвтэрт тусна
Нарны туяаг туулан үзэг цаас эрээчнэ...нэг урлаг
Эрээн цаас энгэрийн халаасанд
Эндээс гараад цас гишгэх ...нэг урлаг
Эхний тэр мөрөнд агаарыг туулан нар тусна
Тэнгэр үргэлж бороотой тул солонго татна
Нэг урлаг
Нар тусаж, цаас эрээчиж, цас тамгална
Нар тусна, солонго татна...нэг урлаг
/Нэг урлаг номын 17-р тал/
Дээр хэлсэнчлэн яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн 2008 оны утга зохиолын нэгдлийн нээлтэнд ирж 364-ийн өрөөнөө залран буй "ХӨХ МЭДРЭХҮЙ" тэргүүтэй утга зохиолын залуустай нүүр тулан, мэнд мэдэж, мөр зэрэгцэн суулаа.
Тэр өдөр тэр нэг ийм шүлэг уншисан нь бүлгэмийнх нь уриа мэт санагдав.
Тэнд нүдэн буй
Тэр ургалагч модон гишүүнээр
Намайг ширтлэн буй
Тэр цавчлан буй
Тэнд орогногч миний мутраар
Гишүү хугачин буй
Энэ шүлгэнээс хөх мэдэрхүйн хамт олны омог ааг үргэлж хараа хурц байх зориг итгэл харагдана.
Нэгэнт л дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргасны эцэст түүний шүлгийг мэдэрсний хувьд танилцаж номыг нь авхаар зориглож номоо өгөөч гэж асуулаа. Эрс шийдэмгий харцнаасаа илүү хөдөлгөөн нь их хурдан юм.
Эрхэм.....
Начин танаа дурсгав
Хавар ирж байнам
Ш.Я.Баяраа
2008.10.02 Зориг? гээд дурсгасан номыг нь гэртээ харин нэг бүрчилэн уншваас өвөл бичигдсэн зуны урин амьсгал хамар цоргиож тэртээд дүүлэх бүргэд огцом доош хурд авч ангаа шүүрэх шиг эртний хэлэлгийн тод улбаа их түүхийн шаралсан хуудас сэрчигнэх шиг дотор гижигдэнэ.
Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв
Тэр тодоос тод өнгөтэй
Далавчиндаа шөнө нуусан
Галт шувуудыг миний зүгт илгээнэ
Судраа шатаан дулаацах мэт
Тийм эгэл бус мэдрэмж энэ үед төрнө
Нар мандаж өөр хаа нэгтэй харанхуй болжээ
Нам сүлбэлдэх бүтээгч эсүүд
Намайг тэр харанхуйн зүг хөтөлнө
Хөтлөөд харанхуй руу аваачиж буй энэ шүлэгний уг нэр "Нар мандах"
Эндээс өөрийнхөө хувьд учиглан дүгнэхэд түүний төрсөн нутаг Увсад өндөрлөг уулсын цан савссан хүүрэгт манантай "Хархираа, Түрэгний" уулс багтдаг болхоор нар хожуу мандаж
арай ядан хөөрдөг болхоор шүлгэндээ бодит зүйлийг тунгааж төгсгөсөн биз.
ЦӨН
154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь:
Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийн минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тулд
Тэрэгний цөнд хэмжиж
Үгүй хийж устгая.
Үлдсэн эхнэр хүүхдийг
Үүд бүрт хувааж
Үүрдийн боол болгоё.........гэж зөвлөлдөж тогтоод гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүйтэйгээс асууруун: Та нар ямар үг зөвлөлдөв? гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: Та бүгдийн хасаг тэрэгний цөнд цүү хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов гэв. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-Чирэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд манай цэргүүд маш их хохиров. Монголын нууц товчооноос Тиймээ тэр уран зохиолд урдчилсан таамаглалт мэт хороо бэхлэлтийг хийж чаддаг нэгэн. Их- Чирэн шиг өөрийг нь байхгүйд сэм ярилцсан зүйлс болгоныг бусаддаа салхинаас салхи дамжих шиг хурдан түгээж чаддаг нэгэн. Миний л бодлоор л доо. Бодол гэснээс бодлын минь үзүүрт зангидагдаж хадгалагдсан нэгэн зүйлийг өгүүлхэд "Идэр ес дундаа орсон дүн өвлийн гүн шөнө хоёр цагийн үед бага тойруугийн гудамжинд балрах шахаад байрных нь гадаа түүнийг дуудваас
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараан алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгичдаг гэсээр ..Яруу найрагч Гончигийн Сүхзориг ахын шүлгийг уншсаар хоолой мэдэн орилсоор гарч ирхэд нь гүрээнийх нь судас доторч, духных нь хөөлс чийхарч байсан нь бүүдгэр замын гэрэлд тодхон харагдаж басхүү орилсон орилолтонд нь оюутны нэгдүгээр хотхоны урд дүнхийх мод бүрийн мөчир бүрт тухалсан
/Дүүжлүүрийн олс мэт цаг үеэ хараан зүхэж
Дөчин нэгэн хэрээ амиа хорлож байна /түүний эрхэм дотны ах яруу найргийн анд найз О.Элбэгтөгсийн "Хэрээний элегия"/ шүлгийн мөрөөс......хэрээнүүд сэрдхийтэл дэвээд одов. Цочимог тэр дэвэлтнээс хэдэн өд Хатан эгшигтэй бүүвэй мэт баатарлагаар газардав.
"Бүүвэй лүгээ найрсан саранд өчсөн нь"
1.
Ай, сар
Чи
Ли-Байг
Цөөрмийн гүн рүү
Урин дуудаад
Тэр эгээ л
Навч мэт хийсэж
Чулуу мэт живжээ.
Ай сар
Чи
Баярааг
Тэнгэрийн чинадад
Урин дуудаад
Би эгээ л
Шувуу мэт дүүлж
Ли-Бай мэт хөсөр унав
2.
Ай,сар
Чи хэний
Дурласан бүсгүйн
Сүнс юм бэ?
Ай, навч
Чи хэний
Булшнаас хийссэн
Тоос юм бэ?
Ай, салхи
Чи хэний
Амьдрал хийгээд
Үхлийг надад
Сануулна вэ?
3.
Салхи зүг чигээ алдахад
Би салхи гэдгээ мэдлээ
Надаас зүүгдэж яваа тэр
Улаахан охиныг навч гэлээ
/Цөн номын 55-р тал/ түүнд зүүгдүүлэх дуртай гурван том зүүгдэлт байгаа. Нэгдүгээрт: Утга зохиолын гэгээн ертөнц
Хоёрдугаарт: Зүрхнийх нь шигшрэн гүйх дусал цус бүрийг сонсдог нэгэн эмэгтэй.
Гуравдугаарт: Баруун мөрөнд залраастай цүнх. Энэ гурван чухаг зүйл Я.Баяраагийн араас зүүгдэж явдаг. Тэр араас нь нэхэл дагал болж эцэж цуцахаа мэдэхгүй гүйгээгүй. Тэхдээ миний мэдхийн дээрх гурван зүйлсээс хамгийн сонин зүйл нь цүнх: Түүний үүрч яваа цүнхэнд ховор эртний болон бүхий л шинжлэх ухааны цөм болсон бүтээлүүд явдаг. Тэр сорчилж уншиж чаддаг. Харин зарим үед бол тавийн аяга хугас архи тал тамхи зэрэг зүйл гарна. Ер нь нохойн битүү туурай, ногоон хурганы арьсаас бусад нь лав гарна. Сорчилж уншиж өөрийгөө хөгжүүлж чаддаг учраас би түүнийг хөмхийн дотроо БАЯД үндэстний домгыг огшоож, огшсон омгорхолдоо Хяргас нуурын долгиог цамнуулсан шүлэг бичнэ гэдэгт итгэдэг.
Тиймээс л тагтаа эгчийн хэлдгээр энэ орчлонд биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт итгэнэм. Итгэл найдварын илч нь буураагүй "ЗҮС БҮГЭГ" андуудын цуурай намжаагүй байхад
тэр өндийсөн. Миний хувьд бодит бүхэн биелэгдэхгүйн цаана нуугдадгүй гэж боддог. Тойрон хүрээлсэн бүгдэд тодорхой нэгэн үзэх үндэслэлүүд байгаа л байх. Үндэслэлээ уг мөн чанартаа хавсаргаж үгийн хүчийг үнэнд дүйцүүлж тэр чадсан.
Янжинлхам бурхан арван найман мутартай
Яахав дээ би ядам хуруу нь
Ай арван найман нас минь .........эгшиглэнт эхийн адис энэ шүлгийг бичиснээс хойш биелэлээ олсон мэт надад санагддаг.
Санаанд тодхон олон баримт дэлгэхэд тэр хэний ч өмнө ил тод нууцгүй амьдарч чаддаг. Түүнийг хаашаа явах, юу хийхийг бүгд мэднэ. Өөрийнхөө мэдхээр өгүүлхэд товч бөгөөд тодорхой. Баярааг боргио гэдэг зүйлгүйгээр амьд яваа насандаа мартаж болохгүй гэж тэр өгүүлдэг. Өөрөө тэгэж байгаагаас хойш яая гэхэв. Үнэн хаана ч үнэн билээ. Тэхдээ тэр ууснаа шингээж чаддаг эр. Уруудсан нэгнийг тойглон асарч буй нэрийдлээр толгой түрүүгүй загнаад гэрийнх нь үүдэнд аваачих ажилдаа бол мастер. Хамгийн сайн хийж чадах ажил нь ч байж магадгүй. Хүн болгон нэг л зүйлийг төгс хийдэг гэж үг байдаг даа. Түүний бас нэг сайн хийж чаддаг ажил нь хүний амыг таглаж бэсрэгхэн мэтгэлцээн өрнүүлж, гол нь өөрөө ялах нь хамгийн том бахдал нь. Саяхан даа гэж солиороод ч яахав, тэр өдөр гэж тэнэгтээд яахав. Ямар ч байсан нар мандадгаараа мандаж , сар гэрэлтдэгээрээ гийсэн нэгэн орой бага тойруугийн бүүдгэр ганцаардлууд булан бүрт нь сарьсан орой, түүний орох дуртай "Ялгуун кафед" энэ яриа өрнөсөн юм. Жамбалдорж хэмээх бидний үе тэнгийн залуу аманд орохдоо хэдгэнэ шумуул мэт, амнаас гарахдаа арслан бар мэт, хэмээн шүлэглэсэн аугаа их Д.Нямсүрэнгийн бичиглэсэн шиг архирч гарах нь тэрээ. Мань хүн нь харин доогтойхон бөгөөд тохуутайхан сууж байгаад нэг жинтэй үгээр бут цохилоо. Чиний бэлгийн бойжилт дуусаагүй, баруун гартайгаа нөхөрлөх цагт зуун хүний зовлонг ойлгоод сууж байлаа гэх нь тэр. Дотор байсан хүмүүс нам жим. Хэсэг тээнэгэлзлүүд нь тамхины утаагаар дамжиж агаарт замхарна. Агаарт утаагаа замхруулж хааяа түүнтэй "Ялгуунд суух сайхаан. Ихэнхи үед дэвтрээрээ дүүрэн сүг зурагтай болоод харина. Аргагүйлдээ сүүлчийн нүүдэлчин хүн бичихдээ хүртэл уламжлалаа авч үлдэх хэрэгтэй биз. Гаргазтай бичигдсэн сүг зургийг нь дэвтрээсээ чадан ядан хөрвүүлснээ дэлгэвэл Ялгуунд ажилдаг Ялгуун охиндоо зориулж ийм шүлэг тэрлэжээ.
Гунигтай ч юм шиг, баясгалантай юм шиг
Хүнгүй өргөн талын дунд явах мэт
Намрын шаргал навчистай
Бодлоо учирлана
Чулуу болгон танил болсон
Чарга тэрэг хүний хөлд доошоо хотойсон
Чилдэн цагаан замаар
Хилэн цүнхээ үүрч
Нусаа татан гэлдэрнэ.
\Боргихон талын уянга номын 35-р тал\
Бодлоо учирлан тунгааж намрын навчисыг туучсаар хилэн цүнхтэй гэлдэрч яваа нэгэн гаднаа галт уул мэт дүрлзэж, дотроо ус мэт долгионтож яваа нэгэн. Он цагийн хэсэгхэн хэнхдэгт мананг сөхөж, их үүлсийн завсраас нар цухуйх шиг тэр нэгэн гэрэлт өдрийг тод санаж байна.
Өвөл мэт саран, Хавар мэт салхин. Зуны үдэш.
Өмнө минь сонгодог яруу найрагч.
Өмнө минь жүнзэнд хүйтэн дарсны мэлмий.
Өөрөө би яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн.
\БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ номын 85-р талд Их багш НЯМБУУГИЙН НЯМДОРЖДОО Постмодерн командлагч Б.Галсансүх зориулсан шиг "Монгол улсын их сургуулийн" босгыг эрэмгий сайндаа бус эндэж гэндэж гишгэх эрхтэй болсон би нэг л мэдхэд гурван сүрт бурхны өмнө "Утга зохиолын нэгдлийн" самбар дээр гарсан нэг урлаг шүлгээр нь жич танилцаж байв.
Нэг урлаг
Цонхны хаалгыг туулан нар дэвтэрт тусна
Нарны туяаг туулан үзэг цаас эрээчнэ...нэг урлаг
Эрээн цаас энгэрийн халаасанд
Эндээс гараад цас гишгэх ...нэг урлаг
Эхний тэр мөрөнд агаарыг туулан нар тусна
Тэнгэр үргэлж бороотой тул солонго татна
Нэг урлаг
Нар тусаж, цаас эрээчиж, цас тамгална
Нар тусна, солонго татна...нэг урлаг
/Нэг урлаг номын 17-р тал/
Дээр хэлсэнчлэн яруу найрагчийн өмнө үл таних хөвгүүн 2008 оны утга зохиолын нэгдлийн нээлтэнд ирж 364-ийн өрөөнөө залран буй "ХӨХ МЭДРЭХҮЙ" тэргүүтэй утга зохиолын залуустай нүүр тулан, мэнд мэдэж, мөр зэрэгцэн суулаа.
Тэр өдөр тэр нэг ийм шүлэг уншисан нь бүлгэмийнх нь уриа мэт санагдав.
Тэнд нүдэн буй
Тэр ургалагч модон гишүүнээр
Намайг ширтлэн буй
Тэр цавчлан буй
Тэнд орогногч миний мутраар
Гишүү хугачин буй
Энэ шүлгэнээс хөх мэдэрхүйн хамт олны омог ааг үргэлж хараа хурц байх зориг итгэл харагдана.
Нэгэнт л дотор хүнтэйгээ тэрсэлдэн маргасны эцэст түүний шүлгийг мэдэрсний хувьд танилцаж номыг нь авхаар зориглож номоо өгөөч гэж асуулаа. Эрс шийдэмгий харцнаасаа илүү хөдөлгөөн нь их хурдан юм.
Эрхэм.....
Начин танаа дурсгав
Хавар ирж байнам
Ш.Я.Баяраа
2008.10.02 Зориг? гээд дурсгасан номыг нь гэртээ харин нэг бүрчилэн уншваас өвөл бичигдсэн зуны урин амьсгал хамар цоргиож тэртээд дүүлэх бүргэд огцом доош хурд авч ангаа шүүрэх шиг эртний хэлэлгийн тод улбаа их түүхийн шаралсан хуудас сэрчигнэх шиг дотор гижигдэнэ.
Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв
Тэр тодоос тод өнгөтэй
Далавчиндаа шөнө нуусан
Галт шувуудыг миний зүгт илгээнэ
Судраа шатаан дулаацах мэт
Тийм эгэл бус мэдрэмж энэ үед төрнө
Нар мандаж өөр хаа нэгтэй харанхуй болжээ
Нам сүлбэлдэх бүтээгч эсүүд
Намайг тэр харанхуйн зүг хөтөлнө
Хөтлөөд харанхуй руу аваачиж буй энэ шүлэгний уг нэр "Нар мандах"
Эндээс өөрийнхөө хувьд учиглан дүгнэхэд түүний төрсөн нутаг Увсад өндөрлөг уулсын цан савссан хүүрэгт манантай "Хархираа, Түрэгний" уулс багтдаг болхоор нар хожуу мандаж
арай ядан хөөрдөг болхоор шүлгэндээ бодит зүйлийг тунгааж төгсгөсөн биз.
ЦӨН
154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь:
Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийн минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тулд
Тэрэгний цөнд хэмжиж
Үгүй хийж устгая.
Үлдсэн эхнэр хүүхдийг
Үүд бүрт хувааж
Үүрдийн боол болгоё.........гэж зөвлөлдөж тогтоод гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүйтэйгээс асууруун: Та нар ямар үг зөвлөлдөв? гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: Та бүгдийн хасаг тэрэгний цөнд цүү хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов гэв. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-Чирэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд манай цэргүүд маш их хохиров. Монголын нууц товчооноос Тиймээ тэр уран зохиолд урдчилсан таамаглалт мэт хороо бэхлэлтийг хийж чаддаг нэгэн. Их- Чирэн шиг өөрийг нь байхгүйд сэм ярилцсан зүйлс болгоныг бусаддаа салхинаас салхи дамжих шиг хурдан түгээж чаддаг нэгэн. Миний л бодлоор л доо. Бодол гэснээс бодлын минь үзүүрт зангидагдаж хадгалагдсан нэгэн зүйлийг өгүүлхэд "Идэр ес дундаа орсон дүн өвлийн гүн шөнө хоёр цагийн үед бага тойруугийн гудамжинд балрах шахаад байрных нь гадаа түүнийг дуудваас
Модод над шиг эрх чөлөөнд дуртай
Гудамжинд гараан алдалж зогсох шиг
Мөчрүүд нь агаар сүлбэж агсамнадаг
Салхины аясаар навчис нь эрх чөлөө гэж
Хашгичдаг гэсээр ..Яруу найрагч Гончигийн Сүхзориг ахын шүлгийг уншсаар хоолой мэдэн орилсоор гарч ирхэд нь гүрээнийх нь судас доторч, духных нь хөөлс чийхарч байсан нь бүүдгэр замын гэрэлд тодхон харагдаж басхүү орилсон орилолтонд нь оюутны нэгдүгээр хотхоны урд дүнхийх мод бүрийн мөчир бүрт тухалсан
/Дүүжлүүрийн олс мэт цаг үеэ хараан зүхэж
Дөчин нэгэн хэрээ амиа хорлож байна /түүний эрхэм дотны ах яруу найргийн анд найз О.Элбэгтөгсийн "Хэрээний элегия"/ шүлгийн мөрөөс......хэрээнүүд сэрдхийтэл дэвээд одов. Цочимог тэр дэвэлтнээс хэдэн өд Хатан эгшигтэй бүүвэй мэт баатарлагаар газардав.
"Бүүвэй лүгээ найрсан саранд өчсөн нь"
1.
Ай, сар
Чи
Ли-Байг
Цөөрмийн гүн рүү
Урин дуудаад
Тэр эгээ л
Навч мэт хийсэж
Чулуу мэт живжээ.
Ай сар
Чи
Баярааг
Тэнгэрийн чинадад Урин дуудаад
Би эгээ л
Шувуу мэт дүүлж
Ли-Бай мэт хөсөр унав
2.
Ай,сар
Чи хэний
Дурласан бүсгүйн
Сүнс юм бэ?
Ай, навч
Чи хэний
Булшнаас хийссэн
Тоос юм бэ?
Ай, салхи
Чи хэний
Амьдрал хийгээд
Үхлийг надад
Сануулна вэ?
3.
Салхи зүг чигээ алдахад
Би салхи гэдгээ мэдлээ
Надаас зүүгдэж яваа тэр
Улаахан охиныг навч гэлээ
/Цөн номын 55-р тал/ түүнд зүүгдүүлэх дуртай гурван том зүүгдэлт байгаа. Нэгдүгээрт: Утга зохиолын гэгээн ертөнц
Хоёрдугаарт: Зүрхнийх нь шигшрэн гүйх дусал цус бүрийг сонсдог нэгэн эмэгтэй.
Гуравдугаарт: Баруун мөрөнд залраастай цүнх. Энэ гурван чухаг зүйл Я.Баяраагийн араас зүүгдэж явдаг. Тэр араас нь нэхэл дагал болж эцэж цуцахаа мэдэхгүй гүйгээгүй. Тэхдээ миний мэдхийн дээрх гурван зүйлсээс хамгийн сонин зүйл нь цүнх: Түүний үүрч яваа цүнхэнд ховор эртний болон бүхий л шинжлэх ухааны цөм болсон бүтээлүүд явдаг. Тэр сорчилж уншиж чаддаг. Харин зарим үед бол тавийн аяга хугас архи тал тамхи зэрэг зүйл гарна. Ер нь нохойн битүү туурай, ногоон хурганы арьсаас бусад нь лав гарна. Сорчилж уншиж өөрийгөө хөгжүүлж чаддаг учраас би түүнийг хөмхийн дотроо БАЯД үндэстний домгыг огшоож, огшсон омгорхолдоо Хяргас нуурын долгиог цамнуулсан шүлэг бичнэ гэдэгт итгэдэг.
Тиймээс л тагтаа эгчийн хэлдгээр энэ орчлонд биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт итгэнэм. Итгэл найдварын илч нь буураагүй "ЗҮС БҮГЭГ" андуудын цуурай намжаагүй байхад
тэр өндийсөн. Миний хувьд бодит бүхэн биелэгдэхгүйн цаана нуугдадгүй гэж боддог. Тойрон хүрээлсэн бүгдэд тодорхой нэгэн үзэх үндэслэлүүд байгаа л байх. Үндэслэлээ уг мөн чанартаа хавсаргаж үгийн хүчийг үнэнд дүйцүүлж тэр чадсан.
Янжинлхам бурхан арван найман мутартай
Яахав дээ би ядам хуруу нь
Ай арван найман нас минь .........эгшиглэнт эхийн адис энэ шүлгийг бичиснээс хойш биелэлээ олсон мэт надад санагддаг.
Санаанд тодхон олон баримт дэлгэхэд тэр хэний ч өмнө ил тод нууцгүй амьдарч чаддаг. Түүнийг хаашаа явах, юу хийхийг бүгд мэднэ. Өөрийнхөө мэдхээр өгүүлхэд товч бөгөөд тодорхой. Баярааг боргио гэдэг зүйлгүйгээр амьд яваа насандаа мартаж болохгүй гэж тэр өгүүлдэг. Өөрөө тэгэж байгаагаас хойш яая гэхэв. Үнэн хаана ч үнэн билээ. Тэхдээ тэр ууснаа шингээж чаддаг эр. Уруудсан нэгнийг тойглон асарч буй нэрийдлээр толгой түрүүгүй загнаад гэрийнх нь үүдэнд аваачих ажилдаа бол мастер. Хамгийн сайн хийж чадах ажил нь ч байж магадгүй. Хүн болгон нэг л зүйлийг төгс хийдэг гэж үг байдаг даа. Түүний бас нэг сайн хийж чаддаг ажил нь хүний амыг таглаж бэсрэгхэн мэтгэлцээн өрнүүлж, гол нь өөрөө ялах нь хамгийн том бахдал нь. Саяхан даа гэж солиороод ч яахав, тэр өдөр гэж тэнэгтээд яахав. Ямар ч байсан нар мандадгаараа мандаж , сар гэрэлтдэгээрээ гийсэн нэгэн орой бага тойруугийн бүүдгэр ганцаардлууд булан бүрт нь сарьсан орой, түүний орох дуртай "Ялгуун кафед" энэ яриа өрнөсөн юм. Жамбалдорж хэмээх бидний үе тэнгийн залуу аманд орохдоо хэдгэнэ шумуул мэт, амнаас гарахдаа арслан бар мэт, хэмээн шүлэглэсэн аугаа их Д.Нямсүрэнгийн бичиглэсэн шиг архирч гарах нь тэрээ. Мань хүн нь харин доогтойхон бөгөөд тохуутайхан сууж байгаад нэг жинтэй үгээр бут цохилоо. Чиний бэлгийн бойжилт дуусаагүй, баруун гартайгаа нөхөрлөх цагт зуун хүний зовлонг ойлгоод сууж байлаа гэх нь тэр. Дотор байсан хүмүүс нам жим. Хэсэг тээнэгэлзлүүд нь тамхины утаагаар дамжиж агаарт замхарна. Агаарт утаагаа замхруулж хааяа түүнтэй "Ялгуунд суух сайхаан. Ихэнхи үед дэвтрээрээ дүүрэн сүг зурагтай болоод харина. Аргагүйлдээ сүүлчийн нүүдэлчин хүн бичихдээ хүртэл уламжлалаа авч үлдэх хэрэгтэй биз. Гаргазтай бичигдсэн сүг зургийг нь дэвтрээсээ чадан ядан хөрвүүлснээ дэлгэвэл Ялгуунд ажилдаг Ялгуун охиндоо зориулж ийм шүлэг тэрлэжээ.Сэтгэл алдрам, ялгуун тэр минь
Сэтгэлээс минь алдуурчихлаа
Сэтгэл уяраам гэнэн үнэрийг
Сэтгэл хөдлөлгүй уншиж чадах
Сэтгэл надад үлдсэн байна
Шүүрэн шанага шиг зүрхнээс
Шүүрэх нулимс нэгэнт дуусчээ
Шүүрэм нулимсаар дүүрсэн сэтгэл
Шүргэхийн төдийд эгшиглэх ажээ
сүүлд орох дургүй байсан шалтгаан нь тэр ажилдаг охиндоо сайн байсан биз. Даанч шүлгээс нь тунгаавал ажлаасаа гарч. Энэ талаар өөрөөс нь асуугаад ч яалаа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг дээ. Анхлан нөхөрлөх гэж байгаа хүмүүс төдийл ойшоохгүй хатуу хэлсэн үгэнд нь гомдсоор дөлөн өнгөрцгөөнө. Харин хэзээ ямагт түүний дэргэд байх мөнх найзууд нь гарын арван хуруунд багтана гэдгийг, оюун санааныхаа бөглүү тосгонд дарсны бөглөө мулталж суухдаа хүртэл мэдрэнэ гэдгээ хэн хүнд бүгдэд нь хандаад тунхаглая.
Тунхаг гэснээс "БИД ШИНЭ ЮМ БИШ Ч ХУУЧИН БАЙХЫГ ҮЛ ХҮСНЭ" гэсэн уриатай утга зохиолын хаалгыг алхаж биш өшиглөж орсон "ХҮРЭЭ ХӨВГҮҮДИЙН" нэг бид бүхний эрхэм дотно ах Пүрэвхүүгийн Батхуяг түүний суль өвсийг налан бөхөлзүүлсэн монгол шарын тамирыг шалгасан тэрэгнийх нь ЦӨНД түүнийг яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрч цагаан далбааг нь өөртөө мөнхөлсөн. Тиймээс
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүр нь нулимсанд дүрээстэй /Б.Лхагвасүрэн Солонго билээ би шүлгийн хэсгээс/ хүрээ газрын хөвгүүн бүрт тэр дархлаатай. Дархалж онгологдсон уул ус л гэж байдаг байх. Дархлах ямар шалтгаан буй хэмээвээс хомсдолын вирустай нөхдүүдийн дэргэд тэр жинхэнэ БЛОГ хөтөлж чаддаг. Доромжлол мэт амьдралыг сөрж чадалгүй болсон болоогүй шүлгээ хүргэж чадалгүй архин далайд живсэн нөхдийн дэргэд тэр чапак биш АКУЛ. Акулууд л нэг эвшээхдээ бүгдийг залгиж орхино. Залгих хүсэл байхгүй л дээ. Харин бор гэхэд гио гээд л дуусгана. Анхнаасаа жижиг юм хөөцөлдсөн нөхөд буландаа хярж хэвтдэг хорвоод чиний хэлснийг дотроо тунгаагаад ноён нуруутай яваад чинь талархаж дайсан мэт ах мэт байдагд чинь өчүүхэн талархалаа илэрхийлэн
Монголын утга зохиолын" ШИНЭ ҮНЭР БҮЛГЭМИЙН" гишүүдийн өмнөөс хүндэтгэсэн
Чиний Рембо
Monday, June 13, 2011
Хичээл-уйтхар
Хичээл-уйтхар
Хийсэж байгаа навч-намар
Модны саргар мөчирт
зурагдаж цавтах тэнгэрийг ажиж
Монголоор шивнэсэн шүлэг-хайр.
Нутгийн дээгүүр зэллэх шувууд-дуртхал
Булгийн усанд хүрч ядах уруул-зөгнөл.
Баруунаас зүүн тийшээ нүүснээ
Зүүнээс баруунтай сөрөх үүлс-бодол.
Түмэн зураастай алга-хорвоо
Түүн дээр байх бүдэгхэн шугам-би.
Үрчлээт алганд наадах модны сүүдэр шиг
Үймрээ сэтгэлд орж гарах нэгэн амь-Чи.
Хийсэж байгаа навч-намар
Нисэж яваа шувуу-амьдрал
Сэтгэлээр оргих булгийн урсгалд хөтлүүлж
Монголоор шивнэсэн шүлэг-Хайр.
1990.10.18-19
Download and it's Free!
Friday, June 10, 2011
Инээд бүр минь булан тохойд нь хавчуулагдсан Их сургуулийн гудамжинд
Инээд бүр минь булан тохойд нь хавчуулагдсан
Их сургуулийн гудамжинд
Ихэмсэг мөрөөдлүүд минь
Идэрхэн насныхаа хээнцэр охидод хоногшиход
Хавар, хаврынх нь бороонд
Халамцаж хөөрөөд алхсан
Хал балгүйхэн бодлуудтайгаа ундууцхад
Харах тусам л дусаал гоожсон дээвэрт нь
Хараацай шувууд хоршин дуулж
Хамгийн сонгодог найрыг үүсгэхэд
Амьсгалын минь мөч бүрийг
довжоо бүхэн чинь мэдэрснийг бодход
Анхнаасаа чиний л өмч байсан
мэт санагдаж амьдарнаа
11.06.11

Sunday, June 5, 2011
Намар л байждээ
Зүрхнийхээ хуанлыг дэлгэж суугаад
Томруулдаг шилээр
Чамтай танилцсан цаг хугацаагаа
Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ
Голдуу бороо үл мэдэг хаялсан
Навчисын судлаар дуслууд нь
Бөнжигнөн жирвэлзсэн
Он цагийн алдаа заалаа
Бодохнээ хавар байсан болвуу гэж
Өөртөө тунгааваас
Үсэнд чинь сондорлогдсон хярууг
Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг
Гэтэл намайг санагалзан дурсаж
Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан
Нисэж явааг чинь тагтан дээрээсээ хархад
Намар л байж дээ чи
11.06.03

Friday, May 27, 2011
Эгээрэл сэхээрэл
Хүний зовлонг дотор хүмүүн л өөрөө ойлгоно. Зовж шаналах, эгээрэх гэгээрэх гэдэг өөрөө мөн чанар гээч зүйлийн давалгаалал байх. Тэр дотроос хүнийг хайрлана, хүнээр хайрлуулна гэдэг хамгийн хэцүү бас адармаатай зүйл мэт санагдана. Санагдахын төдийд бодно гэдэг ч бас л ядаргаатай. Зүрхэн дотор минь хашгирч нээгээгүй олон бухимдал оршидог. Гаргаж болнол доо. Тэхдээ хэн ч ойлгохгүй. Өөрөө өөртэйгээ дотор биетэйгээ харгалдаж л байвал болоо биз. Бусдыг зовоогоод яана. Магадгүй ээ? энэ их бухимдал "УРЛАГ" гээч зүйлээс шалтгаалж байж болох юм. Хэн үгүйсгэх юм бэ? хэн ч, хэдий үед ч, халдаж зүрхлэхгүй. Зүрхэлж хүршгүй өөр нэгэн нэвтэрч чадахгүй өөрийн гэсэн орон зайтай, түүгээрээ нарны зай адил өөрийгөө цэнэглэж, бас түүгээрээ амьсгалж амьд яваагаа мэдэрнэ гэдэг сайхан.
Сайхан эмэгтэйг хараад дуу алдан араас нь харж түүний биеэнд нэвчих гэж адгах, хүсэл дотор нь шумбаж судасных нь лугшилт бүрийг өөрийнхөөрөө оношлох, оношилсон онолдоо бүдэрч дахин дахин нягтлах тэр чигээрээ л нууц. Түлхүүр нь таараагүй цоож цуургатай авдар мэт санагдана. Тийм эмэгтэйчүүд намайг хүрээлээд маш олон байдаг. Таньдаг, танидаггүй, харсан, үзсэн, сонссон хүрж байсан, үгүй бол зүгээр л зүс үзсэн гээд л. Тэд бүгд ижил тэгш биш, өнгө төрх, хэлбэр галбир дуу хоолой, хөдөлгөөн нүдний харц нь хүртэл өөр. Тийм болхоор л ертөнц дэлхий дээр бус эмэгтэй хүн дээр тогтдог гэж итгэнэм. Ер бусаар оршиж, гаднаа хүртэл солонгон бүрхүүл гэрэлтүүлдэг охид үсээ хоёр унжуулж, харцаараа доош харан намуухан алхалдаг мэт санагддаг. Хүн болгоны бодол үзэх үзэл өөр байхал даа. Гэхдээ энэ миний л бодол. Яагаад гэж үү?
Хариултыг нь өөртөө тавиад ч олж чаддаггүй юм. Мэдээд ч ер нь яах юм билээ. Хэрэггүй юмаа оролдох нь хамгийн тэнэг үйлдэл гэдэг шиг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үг санаанд орчихлоо. Тиймээс дайтах шалтгаан хэрэггүй биз.
2011.05.09 МУИС-3-р байр

Sunday, May 22, 2011
Зүүд-2
Зүүд бүр угтаа үнэн явдлын хураангуйлал юм бол
Зөндөө удаан хүлээсэн минь хэд хичнээн юм бэ?
Зэгэлтэх саарал гудамжны төгсгөл дэхь гүүрэн дор
Зураг адил дүр чинь тод тунгалаг нулимстай үзэгдэлд
Зовхин дээр минь үнсээд сэрээдэг
Зөөлөн сарны дөлгөөн амьсгал ч алга
Ягштал чамбайлан, товчилж өгсөн энгэрээ
Яг энэ сарны дор нууж тайлхад
Янаг минь чи явуулын хүн шиг
Аньсгыг минь сөхөж
Амьдрал зүүд гэдгийг баталж өгнө дөө

Thursday, May 19, 2011
Тоорын шивнээ
Өчигдөрхөн Батхуягын Хадбаатар хэмээх шинэ үеийн яруу найргийн цусыг сэлбэхэд гар бие сэтгэл зүрхээ гарган зүтгэж яваа анд найз минь анхны номын баяраа "Интер номын" 2 давхарт хийлээ. Түүний номын нээлтэнд хамт мөр зэрэгцэн яваа анд найз болон төрөл төрөгсөд нь ирсэн даруухан хэрнээ дурсамжтай баяр боллоо. Яг л Хадбаатрын бичсэн дурсамж шүлэг шиг.
Дурсамж
Үнэрийг чинь
Жимст тохой,цэцэгт нугаас
Үнэрийг чинь
Багадаа тоглодог байсан чулуун гэрээс
Барьж гүйдэг байсан хуван онгоцноос
Үнэрийг чинь
Сургуулийн танхимаар хөөцөлдөж гүйсэн
он жилүүдээс
Сэргэлэн охидын намуухан инээмсэглэх
бүжгийн танхимаас
Үнэрийг чинь
Бодолд дарагдаад шөнөжин бичсэн
шүлгийн ширээнээс
Баяраар өгсөн хиймэл цэцгийн цаасан дэлбээнээс
Үнэрийг чинь
Надад үлдээгээд явсан тэмдэглэлийн дэвтэрээс
Нутаг алсын чамдаа гэсэн захидал дээрээс
Үнэрийг чинь
Үхлээс бусад үнэр бүхнээс .....
Түүний шүлгүүдэд байгалыг бишрэн шүтсэн шүлгүүд цөөнгүй байх бөгөөд намар цагийг тэр ийн бичиглэжээ.
Дүнзэн байшингийн гандсан дээвэр дээр
Ганцаардсан шувуу холыг ширтэнэ
Намар цаг
Дүүдээн өгөх гэж хаваржин хадгалсан үзэг минь
Хуучин цүнхнээс олдох
Намар цаг
Голын эрэгт саглайн суух
Удган модноос элээ ниснэ
Намар цаг
Гандсан тэрлэгний хормой дэрвэж
Салхи исгэрээд
Нэг л тийм
Намар цаг
Миний мэдхийн Хөвсгөлөөс агуу их Гүржавын Нямдоржыг залгуулаад Цагаанчулууны Дэлгэрмаа, Жаргалсайхны Оргил, Батцэрэнгийн Энхбаатар, Шагдарсүрэнгийн Хатанбүүвэйбаатар, Дагийраазайн Нямдорж нар төрөн гарсан бөгөөд эд бүгд "Утга зохиолын ертөнцөд" өөрсдийн мөрөө үлдээж яваа билээ. Тэдний улбаа халааг ч бас чамгүй сайн авч явхыг эрхэм анддаа хичээнгүйлэн хүсье.
Саяхан даа чөлөөт уншилгын үеээр түүний багш мөн аав нь ч байж болох Батхуяг доктор шинэ үеийн яруу найрагчидад улирлын дарамт гэж том зүйл байна. Өвлийг хэт үзэн ядаж хаврыг тэнгэр тултал нь магтдаг нь тэдний хамгийн нийтлэг шинж чанар гэж хэлж байсан нь ой санамжины минь "диктопонд" хадгалагдчихаж. Бодоод эргэцүүлээд үзхэд яг үнэн. Тэгвэл Хадбаатар хаврыг хэрхэн урласныг таа бүхэн таалалдаа болгоон соёрх.
Хавар
Унаж тогтох, унаж тогтох цасыг ажсаар
Уртаар санаа алдах тэр бүсгүйн
Нарийхан шилбийг
Өнгийн харандаагаар төсөөлөөд
Шинэхэн орсон цас бүрийг буднам
Дусалж болих, дусалж болих
Бороог аргадах тэр бүсгүйн
Давхраатай атлаа гунигтай нүдээр нь
Дарс сөгнөж
Өөрөө өөртөөн хундаглаад
Тийм их хүсэл мөрөөдлөөр умбах
Цас борооны улирал дундуур минь
Цагаан морьтой нүцгэн хүүхэн
Салхи татуулан өнгөрөх нь
Хавар цаг юм уу?
2011.04.05
Ерөнхийдөө гэнэн цайлган зан нь дэндсэн найзынхаа үнэр нь арилж амжаагүй номыг сөхөхөд шүлгүүдээс нь их эрчим хүч бас гэнэтхэн хувьсах салхи хоёрыг амсаж байгаагаа хэлхэд таатай байна.

Sunday, May 15, 2011
Цамнаа
Тэнгис аяархан эргээ мярж
Гэнэт сэрээд цамнах шиг
Гэмгүйхэн суух хэн нэгний төрх
Тэнгэр мэт дүнсгэр
Дотогшоол санаанууд минь
Улам ихээр бөөгнөрөн хуралдах шиг
Уймраа бодлууд сэтгэлийг эзэмдэхэд
Донслох чимээ нь хүчирхэг
Гэнэт сэрээд цамнах шиг
Гэмгүйхэн суух хэн нэгний төрх
Тэнгэр мэт дүнсгэр
Дотогшоол санаанууд минь
Улам ихээр бөөгнөрөн хуралдах шиг
Уймраа бодлууд сэтгэлийг эзэмдэхэд
Донслох чимээ нь хүчирхэг
Tuesday, May 10, 2011
Зүүд
Жирийн бус чи бид хоёрын дурсамж
Яг энэ замын уулзвар дээрээс эхэлж
Жимийсэн уруулын чинь, усан цэнхэр давалгаанаас
Яахын ч аргагүй тор дүүрэн жараахайтай
Гэртээ харьсан
Харих замын минь уулзвар бүхэнд
Саяхан л уулзсан чиний дүр тодорч
Халгих усных нь чимээнээр
Саруул огторгуйн замилал
Гэлмэн зэлэмхэд
Зэмлэж хэлсэн олон үгний чинь
Асуултын хариуг
Зэрвэсхийтэл хардаг нүднээс чинь
Анхааралтай ажиглахад
Жил сарын тэртээд одсон зөрөгтөө
Ахиад л сэлсэн зүүд минь байж

Thursday, May 5, 2011
Залуу нас минь
1.Зангидуулсан сэтгэлийн минь үдээсийг
Тайлалгүй нэмж тооно тушсан чиний
Зангидахдаа хэлсэн эмзэг үг шиг
Тээнэгэлзэл дүүрэн амьд явж байна
Залуу нас минь
2.Харанхуйн гүнд уусан одохдоо
Эргээд хархад уртхан зам зурайлгасан
Хал балгүйхэн бодолтойгоо
Эвлэж чадахгүй урагш алхаж байна
Залуу нас минь
3.Туниж амжаагүй гомдол бүрээ өрөвдөж
Орох борооны дусал бүхэнд нэвчих гэж
Тэмдэг төдий тэнтэр тунтар
Овилгогүй гэнэн амьдарч байна
Залуу нас минь
4.Алдаснаа умрын тэнгист живүүлж
Олсноо өрнийн тэнгэрт тушааж
Андын нөмрөг дор зуур хонохдоо
Омголон бардам дүрэлзэж байна
Залуу нас минь
2011.05.06 МУИС-2-р байр
Тайлалгүй нэмж тооно тушсан чиний
Зангидахдаа хэлсэн эмзэг үг шиг
Тээнэгэлзэл дүүрэн амьд явж байна
Залуу нас минь
2.Харанхуйн гүнд уусан одохдоо
Эргээд хархад уртхан зам зурайлгасан
Хал балгүйхэн бодолтойгоо
Эвлэж чадахгүй урагш алхаж байна
Залуу нас минь
3.Туниж амжаагүй гомдол бүрээ өрөвдөж
Орох борооны дусал бүхэнд нэвчих гэж
Тэмдэг төдий тэнтэр тунтар
Овилгогүй гэнэн амьдарч байна
Залуу нас минь
4.Алдаснаа умрын тэнгист живүүлж
Олсноо өрнийн тэнгэрт тушааж
Андын нөмрөг дор зуур хонохдоо
Омголон бардам дүрэлзэж байна
Залуу нас минь
2011.05.06 МУИС-2-р байр
Tuesday, May 3, 2011
Сайхан монгол найргийн саваагүй гэнэн ертөнц?
Түүний шүлэг саваагүй хүүхдийн уйдаад мартсан тоглоом шиг надад хааяа санагддаг. Саяхандаа өвөл гэрт хийх юм олдохгүй наагуур цаагуур хөлхөж байтал хаалганы хонх "Дин дон". Тайлсан чинь шавилхан биетэй, шар царайтай Батхуягын Хадбаатар. Монгол хүний ёсоор цай аягалан бариад тун эвлэггүйхэн гараараа талхан дээр масло варень түрхээд л өглөө. Ямар нэрэлхэх биш хусаад л хаяхана тэр. Тэгээд шүлгийн номоо гаргах гэж байгаа, хэдэн шүлэг шивэх гэсэн юм гэлээ. Том өрөөндөө ороод комьютер асааж амжаагүй байтал шүлгээ уншиж гарах нь тэр.
Унших уншихдаа зүгээр ч үгүй тайзан дээр байгаа юм шиг л гараа саваад л, тэрүүхэндээ бол нүд энэ тэрээ аниад чухам аа чухам. Ашгүй комьютер ч аслаа шивэх ажилдаа чамбайлаад тэрүүхэндээ би, за чи хэлээд бай манина бичээд байя гэсэн чинь намайгаа арван хурууны бичээч гэж бодсон уу? яасан юм бүү мэд дахиад л нүдээ аниад гараа үе үе саваад гарч өглөөдөө мань хүн.
Инээд хүрснийг хэлхүү жоохон аяархан нэг нэгээр нь гэхэд мөр толгой холбоогүй гэнэн цайлган шүлгүүдээ тогтуухан хэлж эхэллээ.
Төсөөлөл
Гэрэлгүйгээр төсөөлөөд, би
Хөлийн чинь чимээг сонсох гэсэн юм
Аяар аяархан гишгээрэй
Ертөнцөд юу ч юм нурчих гээд байна
Одгүйгээр төсөөлж, би
Нүдийг чинь харах гэсэн юм
Огторгуй руу бүү ширтээрэй
Тэнгэрт хаа ч юм од харвачих гээд байна
Саргүйгээр төсөөлж, би
Гарыг чинь зурах гэсэн юм
Салаавчилж битгий атгаарай
Бийр минь баригдахгүй байна
Уйлахыг чинь төсөөлж чадахгүй нь
Урьдынхаасаа илүү хөөрхөн инээмсэглээч
Зүгээр л би чамайг
Зүрх сэтгэлдээ төсөөлөх гэсэн юм ...............ийм л хөхүүн цолгиун мөрөөдөлтэй анд минь "Их Монгол" дээд сургуулийн Сэтгүүлзүйн хоёрдугаар курст суралцдаг бөгөөд хааяахан түүнтэй болон яруу найргийн гал тогоонд чанагдаж байгаа үеийн залуус болох Ө.Үлэмжтөгс, Р.Улам-Оргих нартай болон Хадбаатар найзын минь аав байж болох тун ойрын хүн Пүрэвхүүгийн Батхуяг багштай уулзахад тэр чигээрээ л Хадаагийн онигоог сонсож би гэдэг хүн элгээ эмчлээд авна.Найз Р.Улам-Оргихоороо ангийнхаа охидуудын тархийг угаалгаж аваад ангийн даргын эрх үүргийг хүлээж аваад л хоёр хоног таслаад ирхэд нь өөр шинэ дарга солигдчихож гэх жишээтэй. Бодуул дарга болсондоо баярлаад кармаанд байсан хэдээ нөхдийнхтэйгээ нийлүүлээд сайн дарвиад шартаад сэрэхдээ суудлаасаа өндийгөө биз.Мөн англи хэлнийхээ хичээл дээр багш нь анлиар тавь жар хоёрыг хэлээдэх гэхэд нь тавитий сехтий гэж хэлсэн гээд л сургуулиараа нэг онигоонд өртхөөс гадна гэрийнхнийгээч бас сайхан хөгжөөгөөд авна. Еээ еээ гээд нэртэй кофег дуудаж чадахгүй эгчээ хоёр үе үе өгчих гэх жишээтэй. Тэхдээ тэр шоолж инээж байхад тоохгүй ээ. Инээгээд л маажига маажига гээд алхаад л байна. Миний мэдхийн хөөрүү зандаа зарим үед их хүнд олзлогддог юм шиг санагддаг бөгөөд түүнийг нь та бүхэн шинэхэн гарах "ТООРЫН ШИВНЭЭ" номоос нь төвөггүй олж харна.
Тоорын шивнээ номын зураг
Ядарч явахад нөхрийн чанар танигдана
Олон ч "Шинэ мянганы" гэсэн тодотголтой яруу найрагт өөрийн гэсэн зам, жим, мөр улбаа дуу хоолой орон зайгаа үлдээх гэсэн бидний үеийн нөхдийг оюутны давчуухан байрандаа дарвиулах үедээ дарвиулж, өлсөж явхад нь хооллож, согтох үед нь түшиж оруулаад л хонуулах.
Энэ бүгдээс эргэцүүлээд бодход яруу найрагчид л хамгийн сонирхолтой амьдарлаар замнадаг санагднам. Хэнд ч хоригдолгүй амьдарч эрх чөлөөг энэ биеээрээ мэдэрдэг ч юм шиг.Гандангийн дэнж рүү дөнгүүр сэтгэлээр бардамхан туучиж өгссөөр "Их сургуулийн" гудамжнаас автобусны мөнгөгүй алхаад л ирхэд өглөөд ч, өдөрт ч, оройд ч цай хоол аягалаад л өгнө. Хоолонд хүний сэтгэл нэвт шингээстэй байдаг гэдэг бол түүний сэтгэл зүрх шингэсэн гарын хоолоор бор ходоодоо мөн ч их баярлуулж дээ. Өндөр дэнж гэдэг нэртэй хотын төв цэг болсон газар бид хоёрын гэр замын наана цаана оршино. Гэр ойрхон болхоор мессэж бичиж байгаад л тамхиа уугиулна. Тэгээд л гашуун шүлгээ уншиж эхэлнэ дээ.
Гашуун тосгон
Өнөөдөр хөлнөөсөө толгой хүртэлх
Бүх хаалга цонхоо нээгээд
Өчигдрөөс үлдсэн
Хар кофены шавхруу шиг
Харамсалтай амьдралыг асгаж орхилоо
Манай тосгонд юм бүхэн
Гашуунаар эхэлж гашуунаар төгсдөг
Гашуудлын аяз шиг
Ганцаардлаас залхсан биенийхээ
Эд анги, эрэг боолтыг
Онгорхой бүх хаалга цонхоороо гадагш чулуудаад
Юу ч болоогүй юм шиг
Юүдэнтэй цамцаараа толгойгоо бүтээгээд
Эд эсээ амраана
Одоо амьдралын бүх зам түгжрэлд орсон
Хаа сайгүй уур бухимдал
Хаалга цонхоо хаахгүй бол
Хачин муухай дуу чимээ
Цээжний минь
Цэнхэр шувуухайг сэрээх гээд
Манай тосгонд юм бүхэн гашуун
Сууж ч болохгүй алхаад л
алхаад л баймаар тийм гашуун
Тийм гашууныг мэдрэхээргүй-гашуун.................гашуун бохьтой тамхиар уушгиа баярлуулсан хоёр эргэн эргэн харсаар хоёр тийшээ зам хөндлөн гарна.
Гарах болгондоо эргэн хурган хоргодож араас чинь хардаг Сайнжаргалын Начин.
2011.05.01-Дэлхийн тамхичдын эсрэг өдөр тамхи татангаа бичвээ.
Унших уншихдаа зүгээр ч үгүй тайзан дээр байгаа юм шиг л гараа саваад л, тэрүүхэндээ бол нүд энэ тэрээ аниад чухам аа чухам. Ашгүй комьютер ч аслаа шивэх ажилдаа чамбайлаад тэрүүхэндээ би, за чи хэлээд бай манина бичээд байя гэсэн чинь намайгаа арван хурууны бичээч гэж бодсон уу? яасан юм бүү мэд дахиад л нүдээ аниад гараа үе үе саваад гарч өглөөдөө мань хүн.
Инээд хүрснийг хэлхүү жоохон аяархан нэг нэгээр нь гэхэд мөр толгой холбоогүй гэнэн цайлган шүлгүүдээ тогтуухан хэлж эхэллээ.
Төсөөлөл
Гэрэлгүйгээр төсөөлөөд, би
Хөлийн чинь чимээг сонсох гэсэн юм
Аяар аяархан гишгээрэй
Ертөнцөд юу ч юм нурчих гээд байна
Одгүйгээр төсөөлж, би
Нүдийг чинь харах гэсэн юм
Огторгуй руу бүү ширтээрэй
Тэнгэрт хаа ч юм од харвачих гээд байна
Саргүйгээр төсөөлж, би
Гарыг чинь зурах гэсэн юм
Салаавчилж битгий атгаарай
Бийр минь баригдахгүй байна
Уйлахыг чинь төсөөлж чадахгүй нь
Урьдынхаасаа илүү хөөрхөн инээмсэглээч
Зүгээр л би чамайг
| Пүрэвхүүгийн Батхуяг&Батхуягын Хадбаатар |
Тоорын шивнээ номын зураг
Ядарч явахад нөхрийн чанар танигдана
Олон ч "Шинэ мянганы" гэсэн тодотголтой яруу найрагт өөрийн гэсэн зам, жим, мөр улбаа дуу хоолой орон зайгаа үлдээх гэсэн бидний үеийн нөхдийг оюутны давчуухан байрандаа дарвиулах үедээ дарвиулж, өлсөж явхад нь хооллож, согтох үед нь түшиж оруулаад л хонуулах.
Энэ бүгдээс эргэцүүлээд бодход яруу найрагчид л хамгийн сонирхолтой амьдарлаар замнадаг санагднам. Хэнд ч хоригдолгүй амьдарч эрх чөлөөг энэ биеээрээ мэдэрдэг ч юм шиг.Гандангийн дэнж рүү дөнгүүр сэтгэлээр бардамхан туучиж өгссөөр "Их сургуулийн" гудамжнаас автобусны мөнгөгүй алхаад л ирхэд өглөөд ч, өдөрт ч, оройд ч цай хоол аягалаад л өгнө. Хоолонд хүний сэтгэл нэвт шингээстэй байдаг гэдэг бол түүний сэтгэл зүрх шингэсэн гарын хоолоор бор ходоодоо мөн ч их баярлуулж дээ. Өндөр дэнж гэдэг нэртэй хотын төв цэг болсон газар бид хоёрын гэр замын наана цаана оршино. Гэр ойрхон болхоор мессэж бичиж байгаад л тамхиа уугиулна. Тэгээд л гашуун шүлгээ уншиж эхэлнэ дээ.
Гашуун тосгон
Өнөөдөр хөлнөөсөө толгой хүртэлх
Өчигдрөөс үлдсэн
Хар кофены шавхруу шиг
Харамсалтай амьдралыг асгаж орхилоо
Манай тосгонд юм бүхэн
Гашуунаар эхэлж гашуунаар төгсдөг
Гашуудлын аяз шиг
Ганцаардлаас залхсан биенийхээ
Эд анги, эрэг боолтыг
Онгорхой бүх хаалга цонхоороо гадагш чулуудаад
Юу ч болоогүй юм шиг
Юүдэнтэй цамцаараа толгойгоо бүтээгээд
Эд эсээ амраана
Одоо амьдралын бүх зам түгжрэлд орсон
Хаа сайгүй уур бухимдал
Хаалга цонхоо хаахгүй бол
Хачин муухай дуу чимээ
Цээжний минь
Цэнхэр шувуухайг сэрээх гээд
Манай тосгонд юм бүхэн гашуун
Сууж ч болохгүй алхаад л
алхаад л баймаар тийм гашуун
Тийм гашууныг мэдрэхээргүй-гашуун.................гашуун бохьтой тамхиар уушгиа баярлуулсан хоёр эргэн эргэн харсаар хоёр тийшээ зам хөндлөн гарна.
Гарах болгондоо эргэн хурган хоргодож араас чинь хардаг Сайнжаргалын Начин.
2011.05.01-Дэлхийн тамхичдын эсрэг өдөр тамхи татангаа бичвээ.
Saturday, April 30, 2011
Шүлэгч анддаа
Аяа, найрагч минь чамайг би
Амь наснаасаа дутуугүй хайрлаж явлаа.
Амьтны хов хэрэм болон биднийг зааглаж
Андын сэтгэл, хүний ёсыг
Авдарт орсон хулгана шиг мэрлээ
Элдэвт үл автах чанар, авьяасыг чинь үнэлж
Эр хүн шиг чамайг би хайрлаж явлаа?
Эд баялаг, сэтгэл санаа, шүлгээ хүртэл зориулж
Эхнэрээсээ бусдыг л чи бид хоёр хувааж явлаа?
Эдүгээ чи минь юу болов доо?
Адилхан гуниг цээжинд дүүрэн
Алсын уулыг нэгэн нүдээр ширтэж явсан
Адилхан сэрэл зүрхэнд оргилон
Амьтны орчлонг хайрлаж явсан
Атаархлын манан биднийг хучна гэж үү?
Итгэлтэй хүн нэг ч үгүй юм бол
Энэ орчлонд амьдрах хэрэг юун
Ирмэх зуур хувирдаг хорвоо юм бол
Эргэлзэж гайхаад биесийг зовоох ч юун
Эртхэн л хоёр тийшээ салья?
Гэвч нэг учир байна, гам зэмгүй зүрхээ өрөвдөх юм
Гэгээн орчлонд чамайг алдвал,
өөрийгөө алдсанаас ялгаа юун?
Гэрэл харанхуйг ялгаж чадахгүй бол
найрагч байх ч хэрэг юун?
Андын сайхан сэтгэлийг, амьтны сайхан ёсыг
Атаа жөтөө, хов живнээс дээгүүр тавибал
Ахиад, бид хоёрт эвлэрэх нэг зам байна???.....
О.Дашбалбар1980 он 12-р сар Москва
Бага далжганаарай хэмээн хүндэтгэсэн С.Начин
Түрүү гарсан бөөснүүд толгой дээр завилахгүй шүү Ш.Я.Баяр

Friday, April 29, 2011
Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг
Яаж даасан юм бэ? Миний зүрх энэ их харанхуйг...
Яруу найргийн төлөөх уйтгарт тэр өдрүүдэд...
Дэлхий шиг том гуниг үүрч, нуруу бөгтөр алхсан
Дэмийрч үзсэн,
солиорч үзсэн
цэв хүйтэн мөчүүдэд?
Эхлэл нь төгсгөлөөсөө гунигтай
Эгнүүлж тарьсан гудамжны модод шиг эмх цэгцтэй
Гүн чагнахад: Тоо томшгүй хөдөлгөөнтэй
Гүц тонгойлгож...дарс хундагалах шиг хэмнэлтэй
Мэдрэмжийн тухай тэр бүсгүй надад
Мэдээжийн юм их олныг ярьсан
Харин би өөдөөс нь гунигтай харж инээмсэглэхдээ
Хаалга түгжихээ мартсан...
түүний алдааг уучилсан
Эндээс эхэлсэн бүх юм гунигтай?
Эхлэл шиг, төгсгөл шиг цас будравч гунигтай
Яаж даасан юм бэ? Би... Энэ их хүндийг
Яруу найргийн төлөөх
уйтгарт тэр өдрүүдийг
2009.11.17 М.Уянсүх Саран гүний тэнгис "номны 169-р тал

Tuesday, April 26, 2011
Г.Анхзул-д
Зүрхээ хослоод зурчихсан
Зүггүй тэр л бүсгүйд би хайртай
Сэтгэлд нь нийцэх гэж
Сайхан шүлэг тэрлэхдээ ч дуртай
Нарны алтан цацраг
Дэрсний сугсраанд гялбалзхад
Намайг дотроо хайрладгийг чинь
Дэндүү ихээр мэдэрдэгээ нуухгүй ээ
Амраг цагаан уул минь
Адайр хөх салхи минь
Аадрын цагаан манан минь
Алдаад барьж авж чадалгүй үлдсэн
Эр хонгор нулимсны минь
Эрэвгэр сормуусны мандалд
Анх миний зүрхийг бүрэн таньсан
Ааш дөлгөөн хонгор минь дээ
Зүрхнийхээ мөсөн агуйг
Чамайг надад ирсэн цагт хайлуулна
Зөрөөд өнгөрөх халуун зүрхтэй бүсгүйчүүдээс
Чамд л гэсээр хөлдүү хэвээр нь хадгалах болно

Tuesday, April 19, 2011
1.Моддын санаа алдалт
Намарт эгших нь
Мөдхөн цас орохын дохио юм шиг
Нэг л мэдэхнээ бударч эхэлнэ
2.Орох цасны ширхэг бүрийг
Хурууныхаа өндгөөр тэмтэрч
Оддын дор бөхөнгүй алхахыг
Хэн нэгний зүүдэнд хэлхэхэд
Харагдах биетгүй хэрнээ
Үзэгдэх шинжгүй салхисын
Хаанаас нь тийм их эрч
Үл мэдэг дайвалзахыг тайлж үл ядна
3.Шүлс хаяхын төдийд
Сарнин замхарах биет аниргүйгээс Шинийн сарны дугариг амьсгаа
Сул гэнэхэн анивхийлэх нь
Шинэ үнэр түгээх
Солонгогүй борооны дүрсгүйтэл
Monday, April 18, 2011
БОРОО
Бороо дусагнаад л тэгсэн хэрнээ
Нэг л гуниглангуй
Нулимсаа хатамжилсан эрх хүүхэд шиг
Бүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусал
Хаяад л....
Яг миний зүрхний түг түг хийх цохилт шиг
Ялгуухан алгуурхан асгараач
Ямар үед нь ороод, хэдийд нь цурхирдагаа
Яг одоо хэлээд өгөөч
Асгараач.....

Tuesday, April 5, 2011
Азиза
Түүнтэй олон наадмын тайзан дээр л таарч байсан болхоос биш их
сургуулийн гудамжинд таарч өөрийнх нь гуравдахь ном болох Азизагийн дээжээс авна чинээ санасангүй. Хувь тохиол гэдэг гагнаж өгөх нөхөрлүүлэх хүнээ холбодог гэдэг шиг, ямар нэгэн эгшил цохицолын бүрдээгэээр л учраа биз. Энэ хайлган хаврын эгшигт униарт дунд номын чинь дээжээс авч хаврын салхитай найрсаж уншиж байгаадаа тун их олзуурхаж байна.Үнэр нь арилж амжаагүй шинэ номны өлгийн боолтыг тайлхад ийм л шүлгүүд ханхийнэ.
Урууланд чинь би, уруулаа хүргээд унтах
Ямар сайхан байдаг гээч хайрт минь
Бурхан л ингэж Гүмүда цэцгийн дэлбээн дээр
Гэзгээ тавьж унтдаг байх даа
Сормуусан дор чинь би, сормуусаа эвээд унтахад
Ямар гоё зүүд зүүдэлдэг гэж санана хайрт минь
Тогорууд л ингэж шөнийн зовхин дотуур
Сарны зэлгээн туяаг залгилж нисдэг байх даа
Хацарт чинь би, хацраа наагаад унтахад
Ямар гоё дулаахан байдаг гэж бодож байна хайрт минь
Гөрөөс л ингэж халуун хэвтэртээ
Таван сарын модод гөлөглөхийг харж хонодог байх даа
Хөхөн дээр чинь би гараа тавиад унтахад
Ямар тааламжтай мэдрэмж төрдөг гээч хайрт минь
Өвс л ингэж нартай бороонд усанд ороод гарахдаа
Солонгоор биеэн арчдаг байх даа
Зүрхэн дээр чинь би, зүрхээ тавиад унтахад
Ямар хэцүү их өвдөлт мэдрэгддэг гэж санана хайрт минь
Үнэнч хайрынхаа төлөө цэл залуухан Пушкин ийм их өвдөлтөөр
Үхэл рүү явах тасалбар худалдаж авсан байх даа
Гэрэлт цохонд тавьсан асуулт
-Гэрэлт цох оо
Өвсний юунд нь чи тэгтлээ
Шунан дурлана вэ?
-Өө би тэгээд хэндээ
Өөрийн зохиосон хийлийн гоцлолоо
Тоглох юм бэ?
-Гэрэлт цох оо
Чиний далавчин дээрх толбонууд
Хэн гээчийн гарын үсэг вэ?
-Энэ толбонууд уу...?
Чш...\навчис\ амиа хорлочихно
-Гэрэлт цох оо
Чимээгүйтэй чи
Ямар хэлээр яриад байсан бэ?
-Аан шавьжинд зориулсан англи хэл үү?
Тэр хэлийг чинь би авгалдайн дотроо байхдаа л
Сурсан юм
-Гэрэлт цох оо
Мэлхийнүүдийг чи
Яаж орхио вэ?
-Мэлхийнүүд миний цагийг эвдчихсэн юм
Тэгэхээр нь жаахан цаашлуулах аядаад л
Цөөрөмд хорьсон юм
-Гэрэлт цох оо
Намар болохоор чи
Хаа очдог юм бэ?
-Тэр нууцыг тайлчихвал
Бүх юм гоо сайхнаа алдчихна
-Гэрэлт цох оо
Үхлийг чи
Юу гэж төсөөлдөг вэ?
-Үхэл над дээр ирвэл
Тэвэрч үнсээд
Орон зайг хэмждэг тэмтрүүлээ бэлэглэнэ.
Өөр асуулт байна уу? Түр баяртай
. Нарны урдуур
Нэг шувуу
Нэг өвс зууж ниснэ
Нарны урдуур
Хоёр шувуу
Хоёр өвс зууж ниснэ
Нарны урдуур
Гурван шувуу
Гурван өвс зууж ниснэ
Өлгийтэй хүүхдийн нялх дуу орчлонгоор нэг шуранхай хадаах өдөр 2011-оны 04.09-ны хагасайн өдөр 12 цагаас интэр ном дээр болох бөгөөд, нийт үзэг нэгт уран бүтээлчдийг хүрэлцэн ирхийг хүсье?

![]() |

Subscribe to:
Posts (Atom)